Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1039

 

 

 

 

 

 

 

 

2020            12          16                                        1039

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2005030561700 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эх, эгч, 6-8 насны 2 хүүхдийн хамт тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24  дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар өмнөх 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Б.

 

Шүүгдэгч С.Б нь Үнэгүй.мн сайтад “вакум цонх янзална” гэсэн зар байршуулан, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 11 тоотод “вакум цонх хийж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Аийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 300 000 төгрөг, 2020 оны 10  дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5920356910 дугаар дансаар 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- С.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ийм зүйл хийсэн нь миний буруу. Гаргасан алдаагаа дахин давтахгүй. Улсын яллагчийн гаргасан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.А мэдүүлэхдээ:

Би 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үнэгүй.мн сайтаас вакум цонх янзална гэсэн зарын дагуу 88873658 гэсэн дугаар руу залгаад вакум цонх хийлгэх гэсэн юм гэж ярьсан чинь хаягаа хэл гэхээр нь өөрийн хаягаа хэлсэн чинь 30 орчим насны нэг залуу ганцаараа ирсэн. Тэгээд цонхны хэмжээ аваад 1 өрөө байрны 2 цонх, 1 хаалга, тагтны вакум зэргийг тохироод 1 100 000 төгрөг болсон. Тэгээд тэр залуу урьдчилгаа 600 000 төгрөг гэхээр нь урьдчилгаа бэлнээр 300 000 төгрөг бэлнээр өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш үлдэгдэл 300 000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд тэр залуу за гэж хэлээд надаас бэлнээр 300 000 төгрөг аваад явсан. Маргааш билүү нөгөөдөр нь  над руу өөрийнхөө дугаараас залгаад үлдэгдэл 300 000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би тэгээд эгч Цэцэгмаа руу залгаад 300 000 төгрөг шилжүүлээч гэж хэлээд тэр залуу руу 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш тэр залуу утсаа авахгүй алга болсон гэжээ. (хэргийн 16, дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24  дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар өмнөх 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

            Шүүгдэгч С.Б нь Үнэгүй.мн сайтад “вакум цонх янзална” гэсэн зар байршуулан, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 11 тоотод “вакум цонх хийж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Аийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 300 000 төгрөг, 2020 оны 10  дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5920356910 дугаар дансаар 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Аийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Ат  600 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч С.Б нь 600 000 төгрөгийг хохирогчид төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, С.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН