Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0764/З |
Дугаар | 128/ШШ2019/0343 |
Огноо | 2019-06-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2019/0343
2019 оны 06 сарын 04 өдөр Дугаар 128/ШШ2019/0343 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч Н.Долгорсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Бат-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгч Т.Байгонакийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, Ц.Цээмаа нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: Бахатавилсапах овгийн Тогтоолын Байгонак /РД:ПЭ54112011/,
Нэхэмжлэгч: Монгол овогт Намширын Нарантуяа, /РД:ЧС64021460/,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай тушаалын хавсралтад заасан Т.Байгонак, Н.Нарантуяа нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.Байгонак, Н.Нарантуяа нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Байгонак шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Т.Байгонак нь 1982-1989 онд Ховд аймгийн шүүхийн орлогч дарга, 1989-1995 онд Говь-Алтай аймгийн шүүхийн дарга, 1995-1996 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 1996-2013 онд Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүгч, 2013-2015 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл Увс аймгийн Сум дундын шүүхэд шүүгчээр тус тус баруун 4 аймгийн дунд нийт 35 жил шүүгчээр ажилласан хүн. Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдарч байна. Миний он удаан жил баруун 4 аймаг дамжин дээд байгууллагын шийдвэрээр шүүхийн системд үр бүтээлтэй сайн ажилласныг минь, мөн өөрийн гэсэн орон сууцгүй, 3 оюутан хүүхэдтэй, олон газар дамжиж ажиллахдаа улсын орон сууцанд амьдарсаар явж байгааг минь харгалзан миний өөрийн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хуулиар олгосон өөрийн эрх хэмжээний дагуу намайг Увс аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байхад 10.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж олгохоор болсон юм.
Энэ мөнгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн санхүүгийн удирдлагын хэлтэс /дарга нь С.Наранбилэг/ өгөөгүй учир нэгэнт шийдвэр нь гарсан хойно би уг мөнгөө авахын тулд эрх бүхий дарга нарт 2015 оноос хойш жил бүр бараг сар болгон маш олон удаа утсаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан ба өгнө гэх боловч өгөхгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.
Би энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэгтэй өөрийн биеэр 4 удаа очиж уулзаж,
утсаар олон удаа ярьж хүсэлтээ гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны
2017 оны 6 дугаар сарын эхээр дахин утсаар ярихад тэрээр ...энэ онд танд 10.000.000 төгрөгийг олгох боломжгүй юм шиг байна гэж хэлсэн. Урьд нь жилийн эцэст олгох өгөх талаар ярья гэж хэлдэг байсан юм. Өнгөрсөн 2015, 2016 онд тэрээр ...манай санхүүгийн дансанд байсан 2.9 тэрбум төгрөгийг Сангийн яам татаад авчихсан, хэрэв бид эргүүлж авч чадах юм бол таны мөнгийг өгнө, та ямарч байсан даргын нэр дээр өргөдөл өгчих гэхээр нь би Н.Лүндэндорж даргын нэр дээр 2016 оны 8 дугаар сард өргөдөл гаргаж өгсөн боловч одоо хүртэл хариу ирээгүй байгаа юм. Би энэ оны 6 дугаар сард өргөдлийн хариуг авахын тулд даргын туслахаас асуухад тэрээр ...таны өргөдөл даргын ширээн дээр байгаа хэнд ч цохил г хийгээгүй байна гэж хэлсэн.
Даргад энэ өргөдлийг өгөхөөс өмнө би тэр үед Мэндсайхан даргатай уулзаж уг мөнгөө олгох талаар хүсэлтэй ярихад н.Мэндсайхан дарга ...та тэтгэвэрт гарсан, өнөөдөр шүүгч биш шүү дээ... гэж тоглоом шогломоор яриад өнгөрсөн. С.Наранбилэг дарга надад: ...та нарт олгох мөнгийг сангийн яам татаад авчхаад өгөхгүй байна гэх боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нийслэлийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу татаж авсан гэх 2 908 043 376 төгрөгийг Сангийн яам буцааж өгсөн байналээ.
Энэ талаар Нийслэл дэхь захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 3 дугаар
сарын 31-ны өдрийн 0165 дугаартай шийдвэр гарсан байсан. Шүүхийн энэ
шийдвэр биелэгдсэний дагуу ШЕЗ-ийн даргын 201 дүгээр тушаалаар орон сууц
дэмжлэг авах ёстой зарим хүмүүст олгох ёстой мөнгөө олгосныг би саяхан олж
мэдлээ. Гэтэл надад болохоор ...та тэтгэвэрт гарсан гээд олгохгүй байгаа юм.
Би шүүхийн байгууллагад 35 жил тасралтгүй ажилласан, бүхий л амь амьдралаа шүүхэд зориулсан, одоо өөрийн гэсэн орон сууцгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр ...Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал хүчин төгөлдөр байгаа, тэтгэвэрт гараагүй ажиллаж байгаа шүүгч нарт уг тушаалаар олгох мөнгөө өгсөн намайг тэтгэвэрт гарсан гээд уг мөнгөө гаргаж өгөхгүй байгаад гомдож яваа хүн.
Сангийн яам 2,9 сая төгрөгийг татаж авснаас болж надад олгох 10 сая төгрөгийг өгөх боломжгүй гэж байгаа боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 0165 дугаартай шийдвэрээр буцааж өгсөн болох нь нотлогдож байгаа юм. Иймд Монгол Улсын Шүүхийн ерөнхий Зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан хүмүүс авах ёстой мөнгө авах зэрэг дээр дурдсан үнэн бодит байдлуудыг харгалзан үзэж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх 10 000 000 / арван сая/ төгрөгийг Т.Байгонак надад олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг 10 000 000 төгрөгийг Т.Байгонак надад олгохыг даалгаж Захиргааны хянан шийдвэр тухай хуулийн 106.3.4 зааснаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Байгонакийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
... Өмнө нь уг маргааныг тус шүүх нь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх санхүүгийн 1 удаагийн тэтгэмж урамшуулал олгосон нь тогтоогдож байгаа хэдий ч үүнийг ямар албан хаагчид ямар баримт бичгээр олгосон гэдгийг тодруулах нь зүйтэй гэж буцаасан байдаг. Түүнийг нь захиргааны хэргийн хяналтын шатны шүүх зөв байна гэж үзсэн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага агуулгыг олон удаа шүүхэд хандан тайлбарлаж байсан.
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0165 дугаартай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч татаж авсан мөнгийг 2015 онд буцаан олгохоор шийдвэрлэж 2015 оны төсөвт оруулсан гэдэг зүйл хэлдэг.
Гэтэл санхүү хэлтсийн дарга С.Наранбилэг болон 2015 оны төсвийн мөнгөө 94 хүртэлх хувиар авсан гэх боловч Сангийн яам 2015 ондоо багтааж төсвийн мөнгө өгсөн учраас нэхэмжлэгч нар авах боломжтой байсан гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай багцаас хасаж 1 удаагийн буцалтгүй тусламж болгож Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад оруулсан гэсэн тайлбар өгдөг. Гэтэл дээд шүүх болон давж заалдах шатны шүүх нь тэр зарцуулалтад олгох боломжтой байсан эсэхийг тодруул гэдэг байдлаар анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх өнөөдрийн байдлаар нотлох баримтыг хангалттай хэмжээнд цуглуулсан гэж ойлгож байгаа. Үнэхээр 2015 ондоо нэхэмжлэгч нарт олгох байсан тус бүр 10 сая төгрөгийг дэмжлэг болгох боломжтой байсан гэж харж байгаа.
Жишээлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дурдахад, ...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 79 тоот тушаал гаргаж шүүгчээр ажиллаж байсан н.Басангийн хүүд 2 сая төгрөг, н.Батцэрэнгийн хүүд 3.2 сая төгрөг, н.Цогтзандангийн эхнэрт 2,7 сая төгрөг, н.Насанжаргалын нөхөрт 2,9 сая төгрөг, ажил мэргэжлийн уралдаанд 3.775.000 төгрөг, медаль болон гэрээний гүйцэтгэл хийлгэх 5,2 сая төгрөг, ажлын хөлс 3,2 сая төгрөг, н.Нямын гэр бүлд 2,7 төгрөг, н.Батсуурийн гэр бүлд 2,7 сая төгрөг, н.Баяраагийн гэр бүлд 2.7 сая төгрөг, нэр бүхий 23 иргэнд нийт тус бүр 23 сая орчим төгрөг, 2015 оны 143 тоот тушаалаар н.Ролмаагийн гэр бүлд 5 сая төгрөг, н.Цэдэндамбын эхнэрт 500.000, ажил явдалд 8 сая, н.Оюунгэрэлийн нөхөрт 5 сая, н.Болормаагийн нөхөрт 5 сая, видео аппаратын мөнгө 3.4 сая, нэмэгдэл ажлын хөлс 1,5 сая төгрөг, н.Батцэрэнгийн эхнэрт 3 сая, н.Бээжингийн эхнэрт 1 сая, н.Ролмаад 2,7 сая төгрөг, н.Болормаад 1 сая, Улсын дээд шүүхийн тээвэр шатахууны зардалд 2015 онд 131,2 сая төгрөг, 2016 онд 139,1 сая төгрөг, 2017 онд 147,4 сая төгрөг тус тус төсөвлөгдөн зарцуулагдсан гэсэн байдаг.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах 1 удаагийн буцалтгүй тусламж нь нийт 91 сая гаруй мөнгө зарцуулсан байх ба н.Ролмаад 2 удаа, техник хэрэгсэлд, нэмэгдэл цалин хөлсөнд, уралдаан тэмцээнд медаль хийлгэх зэрэг тус багцад хамааралгүй мөнгө зарлагдсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу ...түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид олгож болно гэж заасан байхад бүр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч бус хүмүүст, төрийн үйлчилгээний ангилалын хүмүүст энэ мөнгийг олгосон гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан журамд ..нас барсан хүний оршуулгын зардалд 168.000 төгрөг олгохоор заасан гэтэл нэг хүний оршуулгын мөнгөнд 5 хүртэлх сая төгрөг олгосон байна. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 290 дугаартай Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаалаа биелүүлээгүй байж хожуу гаргасан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 24 тоот тушаалаа биелүүлж нэр бүхий 20 ажилтан 1 удаагийн дэмжлэг болгож нийт 23,4 сая төгрөгийг тушаал гаргаж олгосон байдал харагдаж байгаа. Үүнээс үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагч 2015 онд өөрийн багцад хамаарч буй мөнгөнөөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот тушаалыг биелүүлж Т.Байгонак, Н.Нарантуяа нарт Орон сууцны дэмжлэг болгож тус бүр 10 сая төгрөг олгох боломж байсан гэдэг нь харагдаж байна.
Иймд Дээд шүүхийн тогтоолын хянах хэсэгт заасан төсвийн зарцуулалтыг 1 удаагийн дэмжлэг тэтгэмж урамшуулал олгох багцын зарцуулалтыг харахад нэхэмжлэгч нарт мөнгө олгох боломжтой байсан гэдгийг хэлмээр байна. Мөн өмнө нь гэрчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга С.Наранбилэгийг асууж байсан. Тус гэрчийн мэдүүлэгт ...2015 онд олгогдох ёстой төсвийн санхүүжилтийг дутуу авч байсан учраас эвлэрлийн гэрээ үзүүлж байгаад 2015 оны хуваарилагдсан санхүүжилтээ 94 хувьтай гаргуулан авсан гэж тайлбарладаг. Энэ тайлбараас үзэхэд 94 хувьд тооцож байгаа мөнгөн дүн нь 2,9 тэр бум гаруй төгрөг байна. Мөн энэ мөнгөний зарцуулалтыг харахад тэмцээн уралдаанд болон техник тоног төхөөрөмж авдаг мөн орон нутагт зарцуулсан гэх мэт зориулалтын бусаар зарцуулсан гэж харахаар байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцийн зохицуулах хууль нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу ...шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байна гэж шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга эрх олгосон байдаг. Үүний дагуу тушаалыг тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу гаргана. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай тушаалаар орон сууцны дэмжлэг үзүүлэн 10.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгө тухайн үед Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дансанд байсан. Гэвч Сангийн яам Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн төсвийн санхүүжилтээс мөнгийг татан авсны улмаас Шүүхийн ерөнхий зөвлөл надад олгохоор шийдвэрлэсэн Орон сууцны дэмжлэг үзүүлэх мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл нь Сангийн яамтай маргаан үүсгэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэнгийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0165 дугаартай захирамжаар 2.908.043.3376 төгрөгийг Шүүхийн ерөнхий Зөвлөлд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь одоог хүртэл энэ мөнгийг олгоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд дээр хэлсэн тайлбартаа:
...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн байгууллагын дотоод журамд үндэслэж Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуульд заасныг үндэслэж 2014 оны 201 дүгээр тушаалаар Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж 4 шүүгч /тус бүр 10 сая төгрөг/ болон 1 захиргааны албан хаагчид /5 сая төгрөг/ тус бүр мөнгөн урамшуулал олгохоор тушаал гаргасан байна. Тушаалын дагуу эдгээр мөнгийг олгохоор болсон боловч санхүүгийн хүндрэл учирсны улмаас 2014 оны 12 дугаар сард санхүүжилтийг татсан. Үүнтэй холбогдуулан 2014 оны 12 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн шүүхэд хандан Сангийн яаманд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч шийдвэрлэсэн байдаг. Эвлэрлийн гэрээний 1 дүгээр зүйлд ....2015 ондоо уг мөнгийг олгохоор хичээж ажиллана гэсэн байдлаар тохиролцсон байдаг. Үүнээс биш шуудаар 2,9 тэр бум төгрөгийг олгоно гэсэн гэрээ байгуулаагүй. Хэдий эвлэрлийн гэрээ байгуулж хэлэлцэж тохирсон боловч дээрх мөнгө олгогдоогүй. 2014-2016 онуудад улс орны Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байсан бөгөөд эвлэрлийн гэрээ үндэслэж 2015 оны төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээнд тусгуулан авсан боловч гүйцэтгэл 94 хувьтай байсан гэдгийг өмнө нь гэрч С.Наранбилэг хэлж байсан.
Мөн 2014 онд Орон сууцны дэмжлэг гэдэг ангилал байсан боловч, 2015 оноос хойш одоог хүртэл мөнгө олгоогүй. Хэдийгээр албан ёсоор уг ангиллыг халсан зүйл байхгүй боловч мөнгөө тавихгүй байсаар байгаа. Гэхдээ бидний зүгээс саналаа явуулсаар байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа эс үйлдэхүй гэсэн зүйл байхгүй. Бид эдгээр онуудад Сангийн яаманд төсвийн төслөө боловсруулан өгч байхдаа саналаа тавьсан боловч Улсын Их хурлаас батлахдаа тус ангилалд 0 үнийн дүнгээр баталсан байдаг. Иймээс Төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу төсвийг зориулалтын бусаар ашиглах боломж байдаггүй учраас олгогдсон төсвийн дагуу хуваарилж, зориулалтын дагуу зарцуулалт гаргаж байгаа.
Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал нь холбогдох хууль тогтоомж болон Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай журмыг үндэслэн гарсан. Энэ журам нь өөрөө гадагш чиглэсэн журам биш бөгөөд эерэг үзүүлэлт бүхий захиргааны акт юм. Уг журмыг үндэслэж боломжтой бол тодорхой хэмжээнд шүүгч болон захиргааны ажилчдаа дэмжиж байгаа асуудал юм. Энэ утгаараа уг дотогш чиглэсэн акт нь гадагшаа чиглэсэн биш учраас нэхэмжлэгч нарт шууд шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх шалтгаанаар нэхэмжлэгч нар болон бусад шүүгч ажилчдад энэ дэмжлэгийг олгоогүй байгаа.
Иймд Сангийн яам, Улсын Их хурлаас баталж ирүүлэхгүй байгаа учраас бид Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу энэ мөнгөн дүнг олгох боломжгүй байдалд байгаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол улсын хэмжээнд шүүхийн захиргааны ажилтан болон үйлчилгээний ажилчидтай хамааралтайгаар хүний нөөцийн менежментийн бодлогыг тасралтгүй явуулдгийнхаа хувьд нийт 41 Тамгын газар, ажлын алба бүхий 1969 хүнд хүрч үйлчилдэг гэдэг утгаараа нэг удаагийн буцалтгүй тусламжаар орж ирж байгаа санхүүжилтийг тухайн тэтгэмж урамшуулалд зарцуулан ажилладаг. Иймээс 2015 оны жагсаалтыг гаргаж түүнтэй холбогдох тушаалыг хэрэгт хавсарган өгсөн байгаа.
Мөн иргэн хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах буюу мэдүүлэх эрх байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярих нь зүйтэй. Нэхэмжлэлийг эрх нь зөрчигдсөн этгээд шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой гэдэг агуулга бүхий боломжит нөхцөл байдалд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах бөгөөд уг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзах ёстой. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ..Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж, 14.3-т ...Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан 201 дүгээр тушаалтай холбогдуулаад Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэсэн зүйл байгаа бол дээр заасан хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл 2014 оноос хойш 2017 оны хооронд гомдол гаргаж байгаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Мөн бидэнд эс үйлдэхүй байгаагүй гэдгээ дээр тайлбартаа илэрхийлсэн учраас уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цээмаа шүүх хуралдаанд дээр хэлсэн тайлбартаа:
... Сангийн яам манайхтай эвлэрлийн гэрээ байгуулсан асуудал нь тус гэрээгээр 2,9 тэр бум төгрөгийг олгогдсон гэх асуудал тайлбарлагдаж байгаа боловч эвлэрлийн гэрээ байгуулах үед буюу 2014-2016 онуудад эдийн засгийн хувьд хүндрэлтэй үе байсан. Мөн бид 2015 онд Улсын Их хурлаас баталж өгсөн төсвийг бүрэн хэмжээгээр авахын тулд эвлэрлийн гэрээний 2 дугаар заалтаар тодорхой болгож өгсөн. Мөн дээр дурдсаны дагуу 2015 оны төсвөө 100 хувь авч түүнээсээ төсвөө 94.4 хувьтай зарцуулсан гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх.
Манайхаас жил бүр Сангийн яаманд төсвийн төслөө бүрэн гаргаж өгдөг. Хэдий бид төсөлдөө Орон сууцны тусламж үзүүлэх зардал гэж илгээдэг боловч 2015-2018 оны хооронд Улсын Их хурал энэ хэсгийн ангиллыг 0 төгрөгөөр баталсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжид олгогдож байгаа мөнгөний хувьд нэг хэсэг нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулагддаг бөгөөд нөгөө хэсэг нь ажил олгогчоос олгох тэтгэвэр тэтгэмжийн асуудалд зарцуулдаг. Сангийн яам нь ажил олгогчоос олгох тэтгэвэр тэтгэмжийн мөнгөнөөс олгох боломжтой гэж тайлбарлаж байгаа гэх боловч, манайх 2015 оны тэтгэмжийн мөнгөний зардлыг задалж тайлбараа шүүхэд гарган өгсөн. Тус төсөв нь аливаа нэг иргэнд олгогдохоор заагаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Од шүүх хуралдаан дээр хэлсэн дүгнэлтэндээ: ... Миний хувьд хариуцагч байгууллага хариуцлагаа хүлээж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.