| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01748/И |
| Дугаар | 183/ШШ2017/01873 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.О /*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.О*******ын хүсэлтээр 2017 оны 1 сарын 20-ны өдөр 800 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн хугацаа хэтэрсэн хоног дутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээ дуусахад хүүгээ нэг ч удаа төлөөгүйгээс гадна өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлсээр өнөөг хүрлээ. Иймд А.О*******аас зээлийн гэрээний үүрэгт 800 000 төгрөг, зээлийн хүү 160 000 төгрөг нийт 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги тооцохоор тохиролцсон боловч нэхэмжлээгүй. Харин 100 000 төгрөгийг надад өгсөн гэж тайлбар гаргасан байсан хэрнээ хэзээ хэний дансаар энэ мөнгийг шилжүүлж өгсөн ямар нэг баримт гаргаж өгөөгүй гэдгийг хэлмээр байна. Хариуцагч өөрөө шүүх хуралдаандаа ирдэггүй, төлөөлөгч гэдэг нь өмнөх шүүх хуралдааныг хүсэлт гаргаж хойшлуулсан хэрнээ өнөөдөр ирээгүй тул шүүх хуралдааныг хийж өгнө үү гэв.
Хариуцагч А.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...үндсэн зээл болон хүү тооцож 960 000 төгрөг нэхэмжилж мөн хэдэн төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Би мөн дансаар нь 100 000 шилжүүлсэн боловч түүнийг хасаж тооцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч А.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 960 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд 2017 оны 1 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч А.О*******д 800 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон болох нь зээлийн гэрээ, бэлэн мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 4/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 800 000 төгрөг, 2 сарын хүү 160 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу алдангийг шаардаагүй байна.
Харин хариуцагч А.О******* нь дээрх зээлээс 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж өгсөн гэх тайлбарыг гаргасан хэдий ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байх тул дээрх гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч А.О*******аас үндсэн зээлийн 800 000 төгрөг, 2 сарын хүү 160 000 төгрөг, нийт 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б*******д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Харин хариуцагч А.О******* нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш******* 2017 оны 8 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.О*******аас 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О*******аас улсын тэмдэгтийн хураамжид 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ