Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 381

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц А холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ны А/

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Ц.А нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын ам гэх газарт “архи нэхэж уух гэлээ” гэж иргэн Б.Бийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Ц.Аоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Бийн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 06-наас эхлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын зам гэх газарт хувь хүний барилга дээр байрлаж ажилласан, А нь 2017 оны 10 дугаар сарын 16-нд ажлаа хийж дуусчихаад дээвэр хийсэн хэдэн залуучуудтай хамт барилга дээр архи уусан. Архи уучихаад согтуу Оргио бид хоёрыг “ах нь ганц юм авчихлаа, ороод ир” гээд дуудаад байсан. ...Ороод архинаас нь уусан, тэгээд бид нар цалин мөнгөн дээрээсээ болоод хэрэлдэж маргалдсан. Яагаад гэвэл бид нар 1 сар гаран болчихоод цалингаа аваагүй байсан учраас хэнээс цалингаа авах юм бэ гээд А ах уурлахаа болиод тайвширчихаад “архи авч ууя” гээд байсан. Тэгэхээр нь “та тэгвэл архиа аваад ирээч” гэхэд гэнэт А ах дахин уурлаж “ингэхэд та хоёр яахаараа надаас архи нэхэж уудаг юм бэ” гэсэн. Тэгээд гараараа миний нүүр болон эрүү рүү цохиж намайг зодсон. Миний зүүн эрүү хугарсан, жавж нь дотроо язралтай байгаа. А надад эмчилгээний зардалтай холбоотой 493.000 төгрөг өгсөн. Мөн 1 сар ажил хийгээгүй хөлс гэж миний нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 43 дугаар хуудас/,

Гэрч Д.Тын: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаа дуусаад Б бид хоёр байрандаа орж амарч байсан. Энэ үед А хажуугийн барилгын дээвэр хийж байгаа хүмүүстэй архи уусан. Тэгээд Б бид хоёрыг ороод ирээч гээд дуудаад байсан. Бид хоёр орж ууж байсан архинаас нь ганц хоёр хундага уусан. Тэд нар хэдэн шил уусныг мэдэхгүй. Бид хоёрыг ороход нэг шил архийг уугаад дуусч байсан. Архи дуусангуут Б бид хоёрыг өрөөндөө ороод орондоо орчихсон байхад араас А өрөөнд орж ирсэн. Аыг ороод ирэнгүүт Б босч “Дахиад архи авахгүй юм уу” гэж хэлж байсан. Тэгтэл А “чи надаас архи нэхэж уудаг хэн бэ” гэж хэлээд шууд нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Би тэр үед босч тэр хоёрыг салгаад унтсан. Тухайн үед А, Б хоёр хоёулаа нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Ц.Аын: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би ажлаа дуусчихаад дээвэр дээр ажиллаж байсан бригадын ажилчидтай хамт архи уусан. Тэгээд архи ууж байхдаа Б, Тайванбаяр хоёрыг дуудсан. Тэр хоёр бүр сүүлд архи дуусахын үед орж ирсэн. Тэгээд архиа дуусгаад бид гурав хамт өрөөндөө орж унтахаар болсон. Нөгөө бригадын ажилчид яваад өгсөн. Тэгээд өрөөндөө байж байхад Б надаас цалин мөнгөө авмаар байна гээд байсан. Бид хоёр цалин мөнгөний асуудал дээрээс болоод маргалдсан. Маргалдах үедээ би түүний нүүрэн тус газарт гараараа цохьсон. Яг хэдэн удаа цохьсоноо санахгүй байна. Тухайн үед би их согтуу байсан. Би түүнийг өөрийн биеэр дагуулж эмнэлэгт үзүүлж, эмчилгээг нь хийлгэж эмчилгээний 493.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн ажилгүй байсан хугацааны мөнгө болох 1.000.000 төгрөгийг түүнд бэлнээр төлж барагдуулсан. Бид сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүээр хуудас/,

-Гэрэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ц.А нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын ам гэх газарт “архи нэхэж уух гэлээ” гэж иргэн Б.Бийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 8-9, 43 дугаар хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13242 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Б.Бийн биед доод эрүүний далд хугарал, дээд уруулын шарх, доод уруулын цус хуралт, доод эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх доод эрүүний далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Бийн биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ц.Аоос бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Аыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хор, бусад байдал:

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Бийн эмчилгээний зардал болон, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1.493.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Хохирогч Б.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 47 дугаар хуудас/  тухай хүсэлтээ бичгээр ирүүлж шүүгдэгч Ц.Атой эвлэрсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Аод Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов. 

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ц-н Аыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Ц.Аыг 800 /найман зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  5.Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.10 äуãааð ç¿éëèéí 4, 38.1 äүãээð ç¿éëèéí 1, 38.2 äугааð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîë уншиж ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ бөгөөд хэргийн оролцогч шийтгэх òîãòîîëûã ãàðäàæ àâñíààñ õîéø, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí ýð¿¿ãèéí õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор ýñýðã¿¿öýë áè÷èõ  ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

  6.Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 37.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ТУЯАТ