Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 171/2016/0189/Э/ |
Дугаар | 171 |
Огноо | 2016-09-16 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0189/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч***** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох 201609000414 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** /РД/, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дулаан Шарын гол” ТӨХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүгийн хамт ***** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч***** нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт архидан согтуурсан үедээ *****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *****ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай ажлынхан Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу зугаалж байхад ***** надтай маргалдаж намайг цохих үед нь би зөрүүлж цохисон юм. Тухайн үедээ ***** “мөр эвгүй болчихлоо” гэхэд нь би “гайгүй биз дээ” гэж асуухад “зүгээр” гэж
D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Jambaldorj 98.1.doc
хэлсэн юм. ***** тухайн шөнө 1 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явсан. Хохиролд 250000 төгрөг төлсөн.
…тэнсэн харгалзаж өгнө үү, би гэм буруутай.” гэх мэдүүлэг,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 9 дэх тал/,
-Хохирогч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажлын газрын хүмүүсийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шивэрт” гэх газарт очиж голын эрэг дээр амарсан. Бид нар хоол хийж идээд архи дарс уугаад дуулж хуурдаад сууж байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим манай байгууллагад шинээр орсон ***** нь архи уугаад нилээд согтуу хүмүүс рүү янз бүрийн таагүй үг хэллэг яриад агсам тавиад яваад байсан. Би наанаас нь ***** дээр явж очоод “чи залуу хүн байж уусан идсэнээ шингээ” гэж хэлсэн. Тэгэхэд ***** миний өөдөөс хэдэрлээд үг тоохгүй “чамд ямар хамаатай юм” гээд над уруу дайрсан. Миний уур хүрээд “жоохон юм байж хүний үг тоохгүй” гэж хэлээд гараараа *****ийг алгадаад авсан. Тэгэхэд ***** уурлаад гараараа миний эгэм рүү цохиод газар унагаасан. Намайг газарт унахад дээрээс ***** дараад давхарлаад хамт газар унасан. Бид хоёрыг зууралдаад газар унасан байхад цаанаас ажлын газрын ***** гүйж ирээд *****ийг “чи ямар хаашаа юм, наад хүн чинь 10 гаруй жил ажилласан хүн, чиний төлөө үг хэлж байхад хөгшин хүний үг авахгүй” гэж загинаад цаашаа авч яваад унтуулсан. Би нилээд байж байгаад мөр өвдөөд байхаар нь эгэм дээрээ гараараа дараад үзэхэд эгэмний яс хугарсан юм шиг хөдлөөд нилээд хавдсан. Би *****ийг унтаад архи нь гайгүй болохоор нь өөрийг нь дуудаж байгаад эгэмний хугарлаа үзүүлэхэд ***** “таны мөр гэмтсэн юм биш үү” гээд байсан. Тэгээд ***** надаас уучлалт гуйгаад гар барьсан.
…би урьд өмнө эгэмээ хуглаж байгаагүй. Миний эгэм *****той маргалдах үед хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Хохирогч *****ын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 13-17 дахь тал/,
-Гэрч Б.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн ажилчдыг манай ажлын газрын Бохирын нацосны машинч ажилтай Нүүдэл гэдэг эгч хариуцаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу салхинд нэг хоног авч гарсан юм. Бид “Шивэрт” гэх газарт голын эрэг дээр очоод хонь алж хорхог хийсэн. Тэгээд хамт олноороо байсан болохоор ганц хоёр архи, пиво уусан. Бид нар өдөр 14 цагийн орчим гал асаагаад галаа тойрч суугаад архи тойруулаад юм яриад сууж байхад ***** ах ***** хоёр зэрэгцэж суучихаад маргалдаад байсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тэр хоёрыг юунаас болоод хоорондоо маргалдсан талаар сонсоогүй. Тэгээд маргалдаж байснаа ***** ах *****ийг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд ***** ***** ахыг эргүүлээд гараараа цохиод дээрээс нь дараад унасан. Би хажуухан талд нь сууж байсан болохоор очоод *****ийг ***** ахын дээр дараад хэвтэж байхаар нь салгаад авсан. Тэгээд ***** ахыг нөгөө талд сууж байгаа хүмүүс дээр хүргэж өгөөд суулгасан. Харин *****ийг ажлын газрын инженер ***** эгч аваад цаашаа машинд авч очиж амраасан.
...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шарын гол сумын наадам болж байхад талбай дээр ***** ахтай таарахад *****амардаг өдөр *****той маргалдаж байх үед эгэм хугалсан байна гээд зүүн гараа унжуулсан явж байсан. Би тэр хоёрыг урд өмнө нь маргалдаж байхыг ерөөсөө мэдэхгүй юм байна.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Дулаан Шарын гол” ТӨХК-нд ажилладаг юм. Манай байгууллагаас Ус дулаан ариутгах татуургын хэсгийн ажилчид 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Шивэрт” гэх газарт голын эрэг дээр салхинд гарсан юм. Би *****байж байгаад ***** ах “Шарын гол сум руу яваад хүнээс гитар аваад ир” гээд байхаар нь өдөр 13 цагийн орчим селесрь ***** хамт төв орсон. Бид 2***** гэдэг хүнээс гитар аваад эргээд 1 цагийн орчмын дараа *****ирсэн. Би очоод хүмүүсээ бүртгэхэд ***** байхгүй байсан. Би *****ийг хаашаа явсан талаар хүмүүсээс асуухад “сая ***** ***** хоёр хоорондоо маргалдаад байхаар нь *****ийг ***** дарга машинд оруулаад унтуулсан” гэж хэлсэн. Би ***** машинд очоод харахад ***** машин дотор унтаж байсан. Харин ***** ах гитар тоглоод ажлын газрын хүмүүстэй архи уугаад сууж байсан. Орой 00 цагийн үед төв рүү Оюунцэцэг эгчийг гэрт нь хүргэж өгөх гэж байхад ***** сэрээд надтай хамт Шарын гол сум орж тамхи аваад эргээд *****ирсэн. Би *****оос ***** ахтай яагаад маргалдсан талаар асуухад ***** “намайг зүгээр байхад ар гэрийн хүмүүсийг муулаад байсан. Би *****ид ар гэрийнхээ хүмүүсийг муулуулах дургүй шүү гэхэд ***** ах намайг цохиод авсан. Би зөрүүлээд ***** ахыг цохиод авсан. Бид хоёр зууралдаад байж байхад *****, ***** нар салгасан” гэж хэлсэн. Намайг 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой гэртээ байхад *****ын эхнэр миний утас руу залгаад “өчигдөр зодоон болоод нөхрийн эгэмийг ***** хугалсан байна” гээд уурлаад залгаад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч П.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар гал түлээд, галаа тойроод хоол унд идээд, ганц хоёр шил архи тойруулаад юм яриад сууж байхад *****, ***** нар ард сууж байснаа хоорондоо маргалдаад зодолдоод барьцалдаад авсан байсан. Би явж очоод *****ийг салгаад “чи дөнгөж ажилд орчихоод ямар тавьтаргүй юм” гэж хэлэхэд зууралдаад салахгүй байсан. Би *****ийг гараараа нэг удаа алгадахад *****аас салсан. Би салахаар нь *****ийг цаашаа авч яваад ***** машинд оруулж унтуулсан.
...намайг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад *****ын эхнэр ***** миний утас уруу залгаад “өчигдөр зодоон болоод нөхрийн эгэмийг ***** хугалсан байна, ***** гар утсаа авахгүй юм” гээд гэр нь хаана байдаг талаар асуусан. Би “гэрийг нь хаана байдаг талаар мэдэхгүй байна, жижүүр рүү утсаар яриад гэрийн хаягийг нь ав” гэж хэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-“…*****ын биед зүүн эгэмний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дахь тал/,
-Хохирогч *****ын Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 48 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч***** нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт архидан согтуурсан үедээ *****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *****ын зүүн эгэмийг хугалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай ажлынхан Хонгор сумын “Шивэрт” гэх газар руу зугаалж байхад ***** надтай маргалдаж намайг цохих үед нь би зөрүүлж цохисон юм.” гэх мэдүүлэг, гэрч Б.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..тэгээд маргалдаж байснаа ***** ах *****ийг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд ***** ***** ахыг эргүүлээд гараараа цохиод дээрээс нь дараад унасан. ...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шарын гол сумын наадам болж байхад талбай дээр ***** ахтай таарахад *****амардаг өдөр *****той маргалдаж байх үед эгэм хугалсан байна гээд зүүн гараа унжуулсан явж байсан”. гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би *****оос ***** ахтай яагаад маргалдсан талаар асуухад ***** “намайг зүгээр байхад ар гэрийн хүмүүсийг муулаад байсан. Би *****ид ар гэрийнхээ хүмүүсийг муулуулах дургүй шүү гэхэд ***** ах намайг цохиод авсан. Би зөрүүлээд ***** ахыг цохиод авсан. Бид хоёр зууралдаад байж байхад *****, ***** нар салгасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч П.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би явж очоод *****ийг салгаад чи дөнгөж ажилд орчихоод ямар тавьтаргүй юм гэж хэлэхэд зууралдаад салахгүй байсан. Би *****ийг гараараа нэг удаа алгадахад *****аас салсан. Би салахаар нь *****ийг цаашаа авч яваад ***** машинд оруулж унтуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, хохирогч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***** миний өөдөөс хэдэрлээд үг тоохгүй чамд ямар хамаатай юм гээд над уруу дайрсан. Миний уур хүрээд жаахан юм байж хүний үг тоохгүй гэж хэлээд гараараа *****ийг алгадаад авсан. Тэгэхэд ***** уурлаад гараараа миний эгэм рүү цохиод газар унагаасан. Намайг газарт унахад дээрээс ***** дараад давхарлаад хамт газар унасан. Би урьд өмнө эгэмээ хуглаж байгаагүй. Миний эгэм *****той маргалдах үед хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/, “…*****ын биед зүүн эгэмний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч*****ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч*****ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 37 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч ***** нь “…эмчилгээний зардалд*****оос 250000 төгрөг авсан болох нь үнэн болно. Одоо санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан /хэргийн 48 дахь тал/, хохирогч ***** мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа “хэргийн материалтай танилцсан санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичиж тэмдэглэсэн /хэргийн 49 дэх тал/, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтанд “надад *****ид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хариу өгсөн /хэргийн 67 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч***** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *****т буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *****ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *****1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч*****ид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *****т буцаан олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор*****ид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сарын/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн*****ид хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг*****ид мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл*****ид бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.