Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Банзрагчийн Мөнх-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.МөнхОтгонд холбогдох 2123000000142 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нефтийн хэсэг 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хүйс Хайрхан овогт Банзрагчийн Мөнх-Отгон /РД:ИЭ78021011/

Шүүгдэгч Б.Мөнх-Отгон нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгзаасан гэмт хэрэгт буюу 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутагт байрлах Цагаан худгийн дэргэд иргэн Т.Байгалмаатай “манай дүү хүнд хутгалуулаад эмнэлэгт хагалгаанд ороод хүнд байхад тоосонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гар руу нь цохиж, зүүн ядам хурууны арын шивнүүр ясны хугарал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Хүйс Хайрхан овогт Банзрагчийн Мөнх-Отгон нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутагт байрлах Цагаан худгийн дэргэд иргэн Т.Байгалмаатай “манай дүү хүнд хутгалуулаад эмнэлэгт хагалгаанд ороод хүнд байхад тоосонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гар руу нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгч өөрийнх нь зүүн гар руу цохисон талаар шууд тусган мэдүүлсэхохирогч Т.Байгалмаагийн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутын үед гэрээсээ гараад “Ойгон” дэлгүүрийн хажуугийн цагаан худгийн дэргэд ... Мөнх-Эрдэнийн ... авга ах Отгоноо ... “манай Мөнх-Эрдэнэ үхэх гэж байна. Хагалгаанд орж байна” гэсэн. Би “яасан ийсэн” гэсэн чинь “Шинэ хороонд шөнө архи ууж байгаад хүнд зодуулаад хутгалуулчхаж. Одоо эмнэлэгт бие нь муу хагалгаанд орж байна” гэснээ “та нар муусайн алуурчид” гээд хэрүүл хийгээд ... Тэгээд юу болов, яав гээд тэгтэл тэр гурав манай нөхөр рүү дайраад Жамбал нь заамдаад Отгоноо нь бас хажуугаас нь заамдаад авахаар нь би хажуугаас нь очоод юу болоод байна гээд Отгоноог түлхээд тэр эрчиндээ хойш тонгойгоод унасан. Тэгээд өндийгөөд босоод иртэл Отгоноо нь баруун гараараа намайг цохих гээд далайж байгаад цохих гээд хальт гар руу цохисон чинь зүүн гарын ядам хурууны орчим тас хийгээд явчихсан. Тэгээд хуруу болохоо больчихсон. ... Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед болсон үйлдлийг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Т.Чулуунбаатарын “...Би юу болов гээд машинаасаа буугаад очтол хар куртиктэй залуу нь хүрч ирээд заамдаад авсан. Тэгээд зогсож байсан чинь эхнэр хажуу талаас ирээд салгах гэж оролдсон. Тэгж байгаад гэнэт эхнэр хуруугаа бариад цаашаа яваад өгсөн. Тэгтэл зүүн гарын ядам хуруу нь хугарсан гэж байна лээ. .. Манай эхнэр Т.Байгалмаа нь урд гар хуруундаа ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Зүгээр байж байгаад тэр өглөө болсон асуудлын дараагаас хуруу нь болохоо байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Л.Оюундалайгийн “.... Байгал цаанаас машинаасаа бууж ирээд хахувцастай залууг нөхрөөсөө салгах гээд цаанаас гүйж ирээд хар хувцастай залуугаас зуураад татсан. Тэгтэл нөгөө залуу нь Чулуунбаатарыг заамдаж байснаа тавьсан чинь Чулуунбаатар дөрвөн хөллөөд газарт унах шиг болсон...Тэр хооронд Байгаль хар хувцастай залууг нөхрөөсөө салгаад зууралдаж байгаад салах үедээ “ёо ёо гар” гээд орилоод машиндаа суусан. Тэр бол бараг гар луу цохисон байх. Тэгж байж л тэр хүний гар гэмтэнэ. Тэр хүмүүс угаасаа хүн урдаас нь үг хэлбэл зодохоор шинжтэй, их догшин хүмүүс байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Мөнх-Отгоны үйлдлийн улмаас хохирогч Т.Байгалмаагийн биехүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 000000311 дугаартай “...1.Иргэн Т.Байгалмаагийн зүүн ядам хурууны арын шивнүүр ясны хугарал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх үүссэн гэмтлүүд нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсч болно. 4.Иргэн Байгалмаагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Мөнх-Отгон нь хохирогчийн гар руу цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.Мөнх-Отгон иргэн Т.Байгалмаагийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.Мөнх-Отгоныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Б. Мөнх-Отгонд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд улсын яллагчийн саналын хүрээнд буюу 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүйс Хайрхан овогт Банзрагчийн Мөнх-Отгоныг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Отгоныг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнх-Отгонд оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Отгон нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Мөнх-Отгонд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Мөнх-Отгоны эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ