| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0123/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Цогтбаатарын Жадамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жадамбад холбогдох 2123000000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 29 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн товгор багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Баахар овогт Цогтбаатарын Жадамба /РД: ИТ92081815/
Шүүгдэгч Ц.Жадамба нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ё.Цэрэннямтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 2 Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Баахар овогт Цогтбаатарын Жадамба нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг Хөндлөн цахир гэх газар намаржиж байсан иргэн Ё.Цэрэннямын гэрт түүнтэй маргалдаж улмаар Ё.Цэрэннямын нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгчид нүүрэн тус газраа цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ё.Цэрэннямын “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Чулуунтогтох, Жадамба нар байсан. 1 шил архи гаргаад ирсэн. Тэгээд 0.75 литртэй 1 шил “Хараа” гэх архийг хувааж уучхаад би тэд нарт хандаж та нар одоо явцгаа би унтаж амармаар байна гарцгаа гэж хэлсэн. Тэгтэл гэрээс Жадамба гараад явсан. Харин Чулуунтогтох гарах гээд явж байхдаа унасан. Би Чулуунтогтох дээр очоод “яв л даа чи” гэж хэлээд дагзан дээр нь гараа тавьсан. Гэтэл Чулуунтогтох намайг “яаж байна аа” гэж хэлээд цохисон. Би зөрүүлээд цохиод авсан. Тэгээд Чулуунтогтох гэрээс гарах гэж байх хооронд гэрт Жадамба ороод ирсэн. Би “та нар одоо гар яв” гэж хэлээд Жадамбааг хүчтэйхэн шиг цээж хүзүүнийх нь хэсэг рүү түлхтэл намайг цохиод авсан. Би зөрүүлээд цохиод авсан. Тэр үед шүд аман дотор салаад уначихсан байсан. Амнаас цус гараад байхаар нь аман дахь цусаа шүлстэйгээ хамт хаясан. Тэгээд Жадамба, Чулуунтогтох хоѐр яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Ц.Жадамба, Ё.Цэрэнням нартай хамт байсан, Ц.Жадамба Ё.Цэрэннямын нүүрэнд цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.Чулуунтогтохын “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... Жадамба бид хоѐр ...Сонгино сумын айл болох Цэрэннямын ... гэрт 22 цагийн орчимд ... ороход Цэрэнням гэртээ ганцаараа байсан. Бид нар гэрт нь ороод үлдсэн 1 шил архиа хувааж уугаад байж байтал Цэрэнням уурлаад та нар манай гэрээс зайл гэж хашхираад босоод ирсэн. Тэгээд муу гуйлгачин пизда нар минь зайл гэж хэлсэн. Тэр Жадамба гэрээс гараад явчихсан. Би гэрээс гарах гэж байтал миний зүүн талын шанаа хэсэгт Цэрэнням 1 удаа цохисон. Тэгээд би цохиулчхаад сууж байтал миний толгойны дагз хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Цэрэннямын шанааны хэсэгт нь 1 удаа цохичхоод гэрээс гарах гээд явж байтал надтай хамт явж байсан Жадамба нь гэр лүү ороод ирсэн... Жадамбыг гэрийн хаалгаар орж ирэх үед Цэрэнням нь Жадамбын нүүр лүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Харин Жадамба зөрүүлээд “яаж байгаа пизда вэ” гэж хэлээд Цэрэннямын нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед Цэрэнням нүүрээ дараад шүд хугарчихлаа гэж хэлээд газар суусан...” гэсэн мэдүүлгээр, 3 Шүүгдэгч Ц.Жадамбын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой бид хоѐр Цэрэннямынхаар ороод авсан архиа Цэрэнням, Чулуунтогтох бид 3 архи хувааж уусан юм. Тэгээд би явах гээд гадаа гараад ирсэн байсан чинь гэр дотор Цэрэнням, Чулуунтогтох нар муудалцаад байхаар нь би орсон гэтэл Цэрэнням намайг нэг удаа хальт цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь Цэрэннямын үүдний нэг шүд нь уначихсан юм. Тэгээд салаад явцгаасан юм. Хохирлыг бүрэн барагдуулсан. 2 сая төгрөг бэлнээр аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000000386 дугаартай “...1...Иргэн Ё.Цэрэннямын биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Ё.Цэрэннямын биед зүүн дээд нэгдүгээр шүдний уналт, баруун доод хоѐрдугаар шүдний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх зүүн дээд нэгдүгээр шүдний уналт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувиар нөлөөлнө. 4.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ѐсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Шүүгдэгч Ц.Жадамба нь хохирогчийн нүүрэн тус газарт цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. 4 Шүүгдэгч Ц.Жадамба нь иргэн Ё.Цэрэннямын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ц.Жадамбыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болох нь “Миний эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээний зардлыг төлсөн” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.Жадамбыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баахар овогт Цогтбаатарын Жадамбыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Жадамбыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жадамбад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жадамба нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Жадамбад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ѐсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ