| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01547/И |
| Дугаар | 183/ШШ2017/01941 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2017/01941
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Хүсэлт гаргагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б ов******* Ц.Ц /РД:*********-ийн нэхэмжлэлтэй,
Т.Ө*******тай хамтын амьдралтай байсныг т*******оож, хууль ёсны өвлөгчөөр т*******оолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Ц*******, түүний өмгөөлөгч М.Г*******, гэрч Д.Ц*******, Ч.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодруулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 сарын 24-ний өдөр Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр т*******оолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Ц.Ц******* миний бие Т.Ө*******тай 1998 оноос 2014 оны 9 сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд түүнийг хүнд өвчтэй байх сүүлийн жилүүдэд насан өөд болтол нь ганцаараа дэргэд нь байж асран халамжилж байсан. Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын манай аав хөрөнгө оруулаад байрыг авч өгсөн. Тэр үед байрны гэрчилгээн дээр талийгаачийн нэрийг бүртгүүлсэн. Талийгаач Т.Ө******* нь 2014 оны 9 сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд ажил явдал гарч байх үед талийгаачийн ах дүү нараас төрсөн хүү, охинтой гэдгийг мэдсэн. Түүний хүү Т.Ж нь өөрт ногдох өвлөх эрхээ төрсөн дүү Т.Золзаяадаа шилжүүлсэн. Т.Золзаяа өөрт ногдох хэсгийн өвлөгчөөр т*******оолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 онд Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би талийгаач Т.Ө*******тай жаргал зовлонгоо хуваалцаж 16 жил хамт амьдарч ирсэн бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Тэгээд нотариатаар үнийг т*******оолгох гэсэн боловч нотариатч шүүхээр т*******оолгох боломжтой талаар хэлсэн. Иймд Т.Ө*******тай хамтын амьдралтай байсныг т*******оож, хууль ёсны өвлөгчөөр т*******оож өгнө үү гэв.
Өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц******* талийгаач Т.Ө*******тай 16 жил хамт амьдарсан. Түүний охин болох Т.Золзаяа нь талийгаачийг нэг өдөр ч гэсэн асраагүй байж хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүний хүү нь өв залгамжлахаас татгалзсан. Талийгаач Т.Ө*******т өөр өвлөгч байхгүй. Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоол нь Ц.Ц*******гийн хувиарт хөрөнгө юм. Анх Х******* дүүргийн ******* хороо, *******, байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолыг Ц.Ц*******гийн аав Дын Ц******* өөрийн хөрөнгөөр худалдан авч байрны ордерыг Ц.Ц*******гийн нэр дээр бичүүлсэн. Тус байрны зураг төслийг Д.Ц******* хийж, зураг төсөл боловсруулах мөнгөн дээр нэмж байрны төлбөрийг хийсэн. Тэр үед талийгаачтай айлын хажуу өрөө, эсвэл хүний байр хөлсөлж амьдарч байсан. Аав хүүтэй уг байрыг авч өгсөн. Дараа нь Оюу толгой ХХК-ийн "Х" нисэх буудлын аэродромын зураг төслийг хийж, зураг төслийн төлбөрөөр хоёр өрөө байрыг гурван өрөө болгон томсгосон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа талийгаачийг хамт бүртгүүлсэн, тухайн үед аавдаа хэлээгүй. Тэр хүн ингээд үүрд яваад өгнө гэж бодох билээ, насан туршдаа хамт амьдарна гэж бодож явсан. Урмыг нь бодоод байрны ордер дээр хамт бичүүлсэн юм. Иймд Ц.Ц*******г Т.Ө*******тай хамтын амьдралтай байсныг т*******оож, Х******* дүүргийн ******* хороо, *******, ******* байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр т*******оож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд Ц.Ц******* түүний өмгөөлөгчийн тайлбар, гэрч Д.Ц*******, Ч.Х******* нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь талийгаач Т.Ө*******тай хамтын амьдралтай байснаа т*******оолгож, талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр т*******оолгох тухай хүсэлт бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг т*******оох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэг талын хүсэлтэд үндэслэдэг ба уг хүсэлтэд дурдсан үйл явдал нь ямар нэгэн маргаангүй, бусдын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаарддаг.
Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь хамтран амьдарч байсныг т*******оолгох хүсэлтийн үндэслэлээ ... Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын талийгаач Т.Ө*******т ноогдох хэсгийн өвлөгчөөр т*******оолгоход... ач холбогдолтой гэж тайлбарлажээ.
Ц.Ц******* нь талийгаач эхнэр Т.Ө*******тай 1998 оны 7 сараас 2014 оны 9 сарын 29-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Х******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Д.Ц*******, Ч.Х******* нарын мэдүүлэг, талийгаач Т.Ө*******ын нас барсаны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар т*******оогдож байна.
Талийгаач Т.Ө*******ын охин Т.Золзаяа, хүү Т.Ж нар нь тус шүүхэд Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр т*******оолгож, ноогдох хэсгийг гаргуулахаар Ц.Ц*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1050 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр гарчээ.
Түүнчлэн уг шийдвэрт Ц.Ц******* болон талийгаач Т.Ө******* нарыг 1998 оны 7 сараас 2014 оны 9 сарын 27-ны өдрийг хүртэл Ц.Ц*******той хамтран амьдрах хугацаандаа Х******* дүүргийн ******* хороо, *******, *******, байрны тоот 3 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоолын өмчлөгчөөр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хамт бүртгэгдсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн талаар дурдаж, шийдвэрлэсэн байна.
Дээрхээс дүгнэхэд Ц.Ц*******гийн талийгаач Т.Ө*******ын өвлөгчөөр т*******оолно гэх шаардлагыг шүүх бие даасан шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй байх бөгөөд энэ нь хуульд заасан журмаар зохицуулагдах боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Харин Ц.Ц******* нь талийгаач Т.Ө*******тай амьдарч эхэлсэн хугацааны сар, өдөр нь тодорхойгүй байх тул Иргэний хуульд заасан хугацаа тоолох ерөнхий журмыг баримтлан тухайн сарын эхний өдрөөр тооцох нь хуульд харшлахгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн амьдарч эхэлсэн хугацааг 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр, амьдарч дууссан хугацааг Т.Ө*******ын нас барсан өдрөөр тооцож тус тус т*******оосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан Б ов******* Ц*******ын Ц******* //-г, талийгаач Б ов******* Т.Ө******* //-тай 1998 оны 7 сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг т*******оосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Ц*******гоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х******* дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас илүү төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан Ц.Ц*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ