Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2014/0313

 

Э.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Ц.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Э, гуравдагч этгээд Ц.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, Э.Г-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “иргэн Ц.Д-н “Алтай” үйлчилгээ, орон сууцны цогцолборын 30 автомашины гараашны 2012/32-ТК дугаар ажлын зургийг баталсан үйлдлийн өргөтгөлийн барилгад холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 000252034 тоот гэрчилгээний маргаан бүхий өргөтгөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн

2201

 

 

 

 

760 дугаар эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих тухай захирамжаар иргэн Ц.Д-д Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 0,45 га газарт барилга барих захирамж гарсан. Захирамжийн дагуу 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГД 11/61 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн ба тус даалгаварт...иргэн Ц.Д барилгын зураг төслөө боловсруулан ирж манай байгууллага барилга архитектурын хэсэг "Р" блок 2012/32-ТК шифр бүхий ажлын 12/32-ТК шифр бүхий ажлын зурагт газар доор 30 автомашины гарааш баригдахаар төлөвлөлт хийж баталсан байна. Гэтэл Ц.Д нь барилга угсралтын ажлын явцад уг ажлын зурагт өөрчлөлт оруулсан байна. Уг барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй байгаа нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа биш байх тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Иймд

Э.Г-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү" гэжээ,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхон /16030/ Энгелисийн гудамж 16 дугаар байрны 3 тоот орон сууцыг бүртгэхдээ “Т” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан болон м.кв-ын зөрүү залруулсан албан бичгүүд, Орон сууц захиалгаар барих гэрээ, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын албан ёсны хаяг, палан зураг, фото зураг, өргөдөл зэрэг хавсаргасан нотлох баримтыг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Э-н /ЧВ86050862/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205048832 дугаарт бүртгэн, 000252034 тоот гэрчилгээ олгосон байна.

Энэхүү орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ "Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн” тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн бүртгэсэн байна. Иймд иргэн Б.Э-д олгогдсон 000252034 тоот гэрчилгээ, Ү-2205048832 1 тоот бүртгэлийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Э.Г-н , гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмаас гадуур орон сууцны зориулалт, төлөвлөлт, үндсэн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээг анхны зураг төслөөс өөрчлөхийг хориглодог. Эндээс үзэхэд тухайн захиргааны байгууллага нь актыг гаргахдаа Орон сууцны тухай хуулийг зөрчөөгүй. Энэ нь зөвхөн сууц өмчлөгчдөд холбоотой заалт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй

 

байна гэжээ. Барилгын зураг төслийг гэрээгүйгээр хийж гүйцэтгэхийг хориглодог. Энэ дагуу "Т" ХХК-тай гэрээ байгуулаад ТК шифр бүхий ажлын зургийг гүйцэтгүүлсэн. Зурагт Улаанбаатар хотын ерөнхий архитектур н.Хүрэлбаатар болон бусад эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг ТК шифр бүхий зургийн дагуу баригдсан барилгыг Улсын комисс хүлээн авсан учраас зургийг хүчингүй болгуулах үндэслэлгүй.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Уг хорооллын ерөнхий төлөвлөгөө хийгдээд архивд хадгалагдсан байгаа. Зургийн тайлбар дээр тодорхой заасан байна. Ерөнхий төлөвлөгөөний зураг гэдэг бол газрын өндөржилт, зааг, байршил заасан зураглал байдаг. Өмнөх баригдсан гараашнууд харуул хамгаалалт муугаас болоод хулгай, дээрэм, бусад аваар ослууд их гардаг байсан учраас энэ өргөтгөлийг манаачийн байрны зориулалтаар барьсан. Одоог хүртэл тэнд хүн амьдардаггүй. Нэгэнт ерөнхий төлөвлөгөөний зураг нь батлагдаад барилга эхэлчихсэн учраас энэ өргөтгөлд зураг батлах шаардлагагүй гэж үзсэн.

Гуравдагч этгээд Б.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2013/32ТК шифр бүхий ажлын зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар баталсантай холбоотойгоор надад хохирол учирч байна. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа учраас зургийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Энэхүү ТК шифр бүхий зураг бол ажлын зураг. Барилгын зургийн үндсэн төрөл. Барилгын тухай зохицуулалтыг агуулсан гол хууль бол барилгын тухай хууль байдаг.

Нийслэлийн болон орон нутгийн хот төлөвлөлтийн алба нь барилга байгууламжийн байршил дээр зөвшилцөж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй оролцдог. Эндээс харахад уг ажлын зураг нь захиргааны байгууллагаас үл хамаарах баримт учраас захиргааны асуудал биш. Захиргааны байгууллагатай холбоотой асуудал биш учраас захиргааны шүүхэд шийдвэрлэх асуудал биш гэж үзэж байна. Улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь эхний шаардлагатай холбоотой учир дагаад үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 210-р шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.10, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14

 

 

 

 
   

дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “иргэн Ц.Д-н “Алтай” үйлчилгээ, орон сууцны цогцолбор /30 автомашины гарааш/-ийн 2012/32-ТК дугаар ажлын зургийг баталсан үйлдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 000252034 дүгээр гэрчилгээний маргаан бүхий өргөтгөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Э давж заалдах гомдолдоо: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам" 4.4 дэх заалтын 4.4.2 дахь хэсэгт “захиалгаар бариулсан орон сууцны жагсаалтыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ" гэж заасан байна.

Тус журмаас үзвэл мэргэжлийн комиссын актыг бүртгэлийн материалд заавал ирүүлэх бус ирүүлж болно гэх агуулгатай зохицуулсан байхад шүүхээс "улсын комиссын акт хавсаргаагүй байхад өргөтгөлийн барилгыг бүртгэсэн" гэх агуулгатайгаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн комиссын актыг зөвхөн албан бичгийн хамт урьдчилан ирүүлэх тохиолдолд л улсын бүртгэгч нь жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянах ёстой байсныг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын буруутай үйл ажиллагаа гэж үзжээ.

Дээрх байдлаас үзвэл шүүхээс хэрэглэх ёсгүй журмыг хэрэглэж буруу шийдвэр гаргахад хүрсэн нь "хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа байхгүй байгаа бөгөөд гуравдагч этгээд Б.Э миний өмчлөлийн “барилгын бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн байна" гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн маргаж буй өргөтгөл буюу миний өмчлөлийн барилгын зураг төслийг батлахдаа хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвхөн нүүр хэсэгт "30 автомашины гарааш" гэж бичигдсэний дагуу 30 автомашин гараашийг л баталсан гэх мэдүүлгийг хариуцагч нар гэрчийн байр сууринаас мэдүүлсэн. Гэтэл зураг төслийн нүүрэнд л дутуу бичигдсэн байх боловч үндсэн зураг төсөлд буюу зураг төсөл бүхий хавтаст нэг давхар өргөтгөлийн бүх төрлийн зургууд хамт батлагдсан байдаг. Зөвхөн нүүрэн хэсэгт "30 автомашины гарааш" гэж бичигдсэн нь нэг давхар өргөтгөлийн зургийг батлаагүй гэж үзээд батлагдсан зураг төсөл хүчингүй болох

 

үндэслэл огтхон ч болохгүй бөгөөд захиргааны актын засаж болох алдаа юм. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд өмчлөгч Б.Э миний хувийн өмчлөлд хууль бусаар халдсан буруу шийдвэр гаргалаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч       этгээд Ц.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Э давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрлэхдээ:

  1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон гэрч О.О М.Н нарын мэдүүлгээр ”...уг өргөтгөлийн ажлын зургийг батлаагүй, зөвхөн газар доорх 30 автомашины гараашны ажлын зургийг баталсан..." гэх боловч бодит байдал дээр газраас дээш 1 давхар үйлчилгээний өргөтгөлийг баталсан байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүх хийсэн. /Шүүхийн шийдвэрийн 11-12 дугаар тал/
  2. Түүнчлэн шүүхээс шийдвэрлэхдээ "...хариуцагч нарын зураг төсөл баталсан үйлдэл нь өргөтгөлийн барилгыг цаашид барих боломжийг хангасан байна" гэж дүгнэсэн. /Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал/
  3. Мөн гуравдагч этгээд "Т" ХХК болон хөрөнгө оруулагч иргэн Ц.Д нар нь “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 4.1.10, 4.1.11-д тус тус заасанд нийцүүлэн

I зураг төсөлд судалгаа, дүгнэлт гаргуулан, тэрхүү судалгаа дүгнэлтэд үндэслэн ажлын зураг боловсруулсан байна” гэх агуулгатайгаар дүгнэжээ. /Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал/

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт гаргасан дээрх гурван дүгнэлт нь захиргааны акт нь хууль зөрчөөгүйг тогтоогоод, гуравдагч этгээдүүдийн буруутай үйл ажиллагааг байхгүйг ч харуулж байгаа юм. Гэтэл шүүхээс

  1. Хариуцагч нь Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрэмд нийцсэн

эсэх,

  1. Ямар ямар барилга байгууламжийг нэмж барих гэж байгаа
  2. Уг барилга байгууламж нь урьд хянуулж батлуулсан ерөнхий төлөвлөгөөнд

•<

нийцсэн эсэх

  1. Бусдын эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх зэргийг нягтлан хяналгүй зөвхөн "30 автомашины гараашны зураг" гэж баталсан нь
  2. “хууль бус болжээ" /Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал/ гэсэн өмнөхтэйгөө зөрчилдсөн, харилцан уялдаагүй дүгнэлт хийж шийдвэрлэжээ. Иймд дээрх дүгнэлт нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Үүнд:

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь барилгын тухай хууль болон барилгын норм дүрэмд нийцсэн эсэхийг нягтлан хянаагүй гэж шүүх дүгнэсэн тухайд: хариуцагч нь зураг төсөл батлахдаа барилгын тухай хууль болон барилгын

 

 

 
   

норм ба дүрэмд нийцсэн эсэхийг хянаагүй" гэдэг нь ямар нотлох баримт, аль тайлбараар нотлогдоод байгаа нь тодорхойгүй, барилгын тухай хууль болон барилгын норм дүрмийн ямар зүйл заалтад нийцсэн эсэхийг хянах ёстой байсныг дурдаагүй байна.

 

Хариуцагч нь ямар ямар барилга байгууламж нэмж барих гэж байгааг нягтлан хянаагүй гэж шүүх дүгнэсэн тухайд: шүүхийн шийдвэрийн 11-12 дугаар талд шүүх дүгнэхдээ "газраас дээш 1 давхар өргөтгөлийг баталсан" гэж үзсэн атлаа 12 дугаар талд тус өргөтгөлийг нэмж барих гэж байгааг нягтлан хянаагүй гэж шийдвэрлэсэн утга агуулгын алдаатай буюу 1 асуудалд 2 өөр дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч нь уг барилга байгууламж нь урьд хянуулж батлуулсан ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг хянаагүй гэж шүүх дүгнэсэн тухайд: хэрэгт ямар нэгэн ерөнхий төлөвлөгөө нотлох баримтаар авагдаагүй байхад ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг хянах ёстой байсан гэх агуулга үндэслэлгүй, мөн түүнчлэн ерөнхий төлөвлөгөөнд баригдах объектын газар зүйн ерөнхий байршлыг харуулдаг тул тус өргөтгөлийн барилгыг ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн харах, хянах боломжгүй бөгөөд зохимжгүй юм.

Хариуцагч нь бусдын эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх зэргийг нягтлан хянаагүй гэж шүүх дүгнэсэн тухайд: шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 12 дугаар талаас харвал “зураг төсөлд судалгаа, дүгнэлт гаргуулан, тэрхүү судалгаа дүгнэлтэд үндэслэн ажлын зураг боловсруулсан байна" гэх агуулгатайгаар дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх логик агуулга харагдахаар байна.

Түүнчлэн шүүхээс: хариуцагч нь "зөвхөн 30 автомашины гарааш гэж баталсан нь хууль бус болжээ " гэж шүүхээс үзсэн нь ямар хууль, ямар хуулийн аль зүйл заалт хэсгийг зөрчсөнөөр хууль бус болоод байгааг шүүх шийдвэртээ нэг ч тусгаагүй, тодорхойгүй дүгнэлт хийж шийдвэр гаргажээ. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгааг анхаарч бүхэлд хянан үзэж, захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Г нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан иргэн Ц.Д-н “Алтай” үйлчилгээ, орон сууцны цогцолборын 30 автомашины гараашны 2012/32-ТК дугаар ажлын зургийг баталсан үйлдлийн өргөтгөлийн барилгад холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын

 

 

 

 
   

бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 000252034 тоот гэрчилгээний маргаан бүхий өргөтгөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн оролцогчид нь 30 автомашины зогсоол нэмж барихыг зөвшөөрч, баталсан үйлдэлтэй маргаагүй, зөвхөн өргөтгөлийн барилгыг баталсан эсэхтэй холбогдуулан маргасан болно.

-Ажлын зургийн өргөтгөлийн барилгыг баталсан үйлдлийн тухайд:

Нэхэмжлэгчээс “Анх батлагдсан зурагт огт тусгаагүй өргөтгөлийн барилгыг манай цонхтой тулган барьснаас дээвэр дээр хог, хаягдал овоорч, үнэр болон тоос шорооноос болж, цонх онгойлгох боломжгүй болсон, дээврийн ус зайлуулах хоолойны доор цахилгааны утас байрлаж, галын аюултай нөхцөлийг бүрдүүлсэн, хулгай дээрэмд өртөх эрсдэлтэй болсон, үзэгдэх орчин хязгаарласан зэргээр миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн” хэмээн маргажээ.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Ц.Д-н “Алтай” үйлчилгээ, орон сууцны цогцолборт нэмж барих 30 автомашины гараашны зураг төслийг хянаж батлахдаа уг зурагт гараашнаас гадна нэг давхар өргөтгөл барихаар тусгасан байгааг хянаж шалгалгүйгээр зөвхөн гарааш нэмж барих мэтээр ойлгож, барилгын ажлын зургийг баталсан байгаа нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 4.1.4-д заасантай нийцэхгүй байна.

Улмаар барилгын ажлын захиалагч болон гүйцэтгэгчээс нэхэмжлэгчийн орон сууцны цонхноос 20 см-ийн зайд маргаан бүхий өргөтгөлийг барьснаар, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөнджээ.

Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэхийг хориглох ба энэ тохиолдолд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохих журмын дагуу барилгын өргөтгөлийг хянаагүй, барилгын норм дүрэмд заасан шаардлагыг хангах эсэх, ямар, ямар барилгыг нэмж барих гэж байгаа, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэх талаар нягтлан шалгаагүй буруутай байна.

Хариуцагчаас “өргөтгөлийн барилгыг баталж, зөвшөөрөөгүй, зөвхөн гарааш барихыг зөвшөөрсөн, бид зураг төслийн нүүрийг хянаж баталгаажуулдаг, сүүлд нэмж өөрчилсөн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь ажлын зургийн нүүр хуудсанд “блок схем” гэсэн хэсэгт өргөтгөлийн барилга тусгагдсан байсан, арын хуудсанд “газраас дээш 1 өрөө үйлчилгээний заал барилгатай холбохоор төлөвлөв” гэж бичсэн зэрэг нь хариуцагчийн тайлбарыг няцааж байна.

 

 

 

 
   

Барилгын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур баталж байгаа үйлдэл нь зөвхөн зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурснаар, нүүр хуудсанд байгаа мэдээллээр хязгаарлагдахгүй бөгөөд Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дүрмийн 3.1.5, 3.2.2-д зааснаар зураг төсөл нь зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэхийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Мөн захиргааны байгууллага өөрийн хянасан зураг төслийг баримтжуулах үүрэгтэй ба “өргөтгөлийн зураг байгаагүй” гэх тайлбар тогтоогдоогүй, хариуцагчаас үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

-улсын бүртгэлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 065/2013 тоот актад шинээр нэмсэн гарааш болон өргөтгөлийн барилга тусгагдаагүй, маргаан бүхий өргөтгөлийг улсын комисс хүлээж авсан тухай баримт байхгүй байхад 16 дугаар байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан, өргөтгөлийн хэсгийг нэмж, улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-д зааснаар бүртгэл хийхдээ барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, цогцолборын ерөнхий зураглал, 16 дугаар байрны палан зураг зэргийг тулган шалгах боломжтой.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, өргөтгөл хийхийг хориглосон, маргаан бүхий өргөтгөлийг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу батлаагүй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Гуравдагч этгээдээс “өргөтгөлийн барилга гэж орон сууцнаас хэдэн м.кв талбайг хасах нь тодорхойгүй” гэж гомдож байгааг хүлээн авах үндэслэлгүй. Б.Э нь 16 дугаар байрны 3 тоот орон сууцыг эзэмших эрхтэй ба харин орон сууцанд нэмж залгаж барьсан өргөтгөлийн барилгын талбай буюу 65 м.кв талбайн улсын бүртгэл нь хүчингүй болсон тул өргөтгөлийн талбайн хэсгийг хасаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээд Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

ШҮҮГЧИД