| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00390/И |
| Дугаар | 447 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 447
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, Тийрэг 2 дугаар хэсэг, усан сан 5 дугаар гудамж 46 тоотод оршин суух, 49 настай, эмэгтэй, одоо группт байдаг Харнууд овогт Сандагийн Ариунаагийн /ХЖ-67082907/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч С.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн төв сувилалд бэлтгэгчээр 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарах болж байгаа боловч анх ажилд орсон, гарсан тушаал байхгүй төв архивт тухайн байгууллагын бичиг баримт нь байхгүй учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Гэхдээ хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан талаарх бичилт бүрэн хийгдсэн байгаа. Иймд намайг Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн төв сувилалд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунаа нь “...намайг Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн төв сувилалд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.Ариунаа нь Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн хоолоор сувилах нэгдсэн сувилалд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
С.Ариунаагийн 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн 180073 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 4-5 дугаар талд авагдсан “Ажлын тухай мэдээ”-нд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн хоолоор сувилах нэгдсэн сувилалд бэлтгэгчээр ажилд орсон, ажлаас чөлөөлсөн талаарх бичилт, гэрч Н.Хажидмаа, Ж.Галбадрах, П.Бүрэнжаргал нарын шүүхэд С.Ариунаагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Иймд С.Ариунааг 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн хоолоор сувилах нэгдсэн сувилалд бэлтгэгчээр ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.