| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00409/И |
| Дугаар | 455 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 455
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ, 3 дугаар хэсэг гудамж, 153-б тоотод оршин суух 38 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Изээт овогт Цэвээндоржийн Дэлгэрчимэгийн /МЮ-79052261/ нэхэмжлэлтэй;
“Хамтын амьдралтай байсыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ц.Дэлгэрчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2002 оны 02 дугаар сараас эхлэн Э.Ууганбаатартай хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаандаа 2003 оны 06 дугаар сарын 03-нд хүү Д.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Баяртулга, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Санчир нарын гурван хүү төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан...
Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулалгүй, манай аавынд хамт амьдардаг байсан. Энэ жил “байшин бариад тусдаа гарч, хуримаа хийгээд, гэрлэлтээ батлуулна” гэж бид 2 ярьдаг байсан. Миний 3 хүүхдийн эцэг болох Э.Ууганбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Иймд Э.Ууганбаяр бид хоёрын хамтын амтьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрчимэг нь “...Нөхөр маань 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Э.Ууганбаяр бид хоёрын хамтын амтьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ц.Дэлгэрчимэг нь Э.Ууганбаяртай хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
2003 оны 06 дугаар сарын 03-нд хүү Д.Төгөлдөрийн №931 дугаартай, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Баяртулгын №000089064 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Санчир бүртгэлийн 4301000426 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, Э.Ууганбаярын №0000173805 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Э.Ууганбаярыг нас барсан тухай тодорхойлолт, гэрч С.Элбэгдаваа, Д.Чулуунцэцэг, Ц.Амаржаргал нарын шүүхэд гаргасан Ц.Дэлгэрчимэг, Э.Ууганбаяр нарын хамтран амьдарч байсан талаарх тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ц.Дэлгэрчимэг, Э.Ууганбаяр нар хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Цэвээндоржийн Дэлгэрчимэг, Элбэгдаваагийн Ууганбаяр нарын хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА