Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

 2021         12           30                                 2022/ШЦТ/36

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Г.Б(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төнхөн овогт Ганбатын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2109012401441 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс урианхай, 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 520-10- 65 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд сантехникч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Бие эрүүл, ухаан бүрэн.Төнхөн овогт Ганбатын Бат-Эрдэнэ /РД:ПЮ93021137/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн Үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын 34-379 тоотод хохирогч Ч.Амарбаясгалантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн  2109012401441  дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Амарбаясгалангийн “...тухайн үед би хадам аав, ээжийн гэрт нь амьдарч байсан юм. Тэдний хашаанд өөр бас нэг гэр байдаг. Тэр гэрт нь манай эхнэрийн эгч байдаг юм. Гэтэл тэр гэрт нь хамаатны Бат-Эрдэнэ гэх залуу хамт байдаг. ...тухайн орой эхнэрийн эгчийн салсан нөхөр ирээд эгч нь нөхрийнхөө хамтаар миний амьдардаг гэрт орж ирж хоноод манай эхнэр бид хоёрыг эгч нь өөрийнхөө гэрт ороод хоночих гэж хэлсэн гээд манай эхнэр эгчийнхээ гэрт орчихсон байсан. Би тэгэхээр нь энд хонохгүй, амьдардаг гэртээ хононо гэхэд наанаа хоночих гэсэн. Тэгэхээр нь би дургүйцээд хашаанд байдаг байшинд орж хонох гээд хүүхдээ аваад гараад байшинд орох гэж байхад байшингийн хаалга цоожтой байсан. Түүнийг онгойлгох гэж байхад гаднаас Бат-Эрдэнэ машинтайгаа орж ирсэн. Над дээр ирээд “чи яагаад байгаа юм хөөе” гэж асуусан. Би “яагаач үгүй" гэхэд "яах гээд байгаа юм” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь “яагаачгүй” гээд гарыг нь түлхээд өнөө хаалгаа онгойлгох гэхэд намайг 2-3 удаа нүүрэн хэсэг рүү цохисон Би “яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу яадаг болчихсон юм” гээд намайг мөргөөд баруун хөмсөг язарсан. Тэр үед би хойш унаад хүүхэд хажуу тийш унасан. Тэгээд би “хүлээж бай би хүүхдээ авчихъя дараа нь болъё” гээд хүүхэд рүүгээ мөлхөж байхад намайг толгойны ар хэсэг рүү 2-3 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Э.Энхзаяагийн “...Бат-Эрдэнэ гаднаас ороод ирэхэд Амарбаясгалан жаахан хүүхэд тэвэрчихсэн хүн ороод хонох боломжгүй цоожтой байшингийн хаалга татаад зогсож байсан гэсэн. Тэгээд Бат-Эрдэнэ очоод “яасан миний дүү, юу болов” гэхэд нь чамд хамаагүй гэх зэргээр хараалын үг хэлсэн гэсэн. Тэгээд хүргэн хүүхэд хадам ахтайгаа тэгж харилцахаар гайхаад яаж байгаа юм гэж асуухад нь өөдөөс нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч А.Энхжингийн “...манай нөхөр, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад эхэлчихсэн хүүхэд маань газар мөлхөж байсан. Би хүүхдээ очоод авсан тэр үед манай нөхөр хүүхдээ авах гээд мөлхөж байхад Бат-Эрдэнэ дээрээс нь дэвсэж байсан. Тэгээд салгаад боль гэхэд дайраад цохих гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №8947 дугаартай дүгнэлт:

1. Ч.Амарбаясгалангийн биед баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн Үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын 34-379 тоотод хохирогч Ч.Амарбаясгалантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Бшүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Амарбаясгалангийн “...Тэгэхээр нь би дургүйцээд хашаанд байдаг байшинд орж хонох гээд хүүхдээ аваад гараад байшинд орох гэж байхад байшингийн хаалга цоожтой байсан. Түүнийг онгойлгох гэж байхад гаднаас Бат-Эрдэнэ машинтайгаа орж ирсэн. Над дээр ирээд “чи яагаад байгаа юм хөөе” гэж асуусан. Би “яагаач үгүй" гэхэд "яах гээд байгаа юм” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь “яагаачгүй” гээд гарыг нь түлхээд өнөө хаалгаа онгойлгох гэхэд намайг 2-3 удаа нүүрэн хэсэг рүү цохисон Би “яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу яадаг болчихсон юм” гээд намайг мөргөөд баруун хөмсөг язарсан. Тэр үед би хойш унаад хүүхэд хажуу тийш унасан. Тэгээд би “хүлээж бай би хүүхдээ авчихъя дараа нь болъё” гээд хүүхэд рүүгээ мөлхөж байхад намайг толгойны ар хэсэг рүү 2-3 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Энхзаяагийн “...Бат-Эрдэнэ гаднаас ороод ирэхэд Амарбаясгалан жаахан хүүхэд тэвэрчихсэн хүн ороод хонох боломжгүй цоожтой байшингийн хаалга татаад зогсож байсан гэсэн. Тэгээд Бат-Эрдэнэ очоод “яасан миний дүү, юу болов” гэхэд нь чамд хамаагүй гэх зэргээр хараалын үг хэлсэн гэсэн. Тэгээд хүргэн хүүхэд хадам ахтайгаа тэгж харилцахаар гайхаад яаж байгаа юм гэж асуухад нь өөдөөс нь цохиод авсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Энхжингийн “...манай нөхөр, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад эхэлчихсэн хүүхэд маань газар мөлхөж байсан. Би хүүхдээ очоод авсан тэр үед манай нөхөр хүүхдээ авах гээд мөлхөж байхад Бат-Эрдэнэ дээрээс нь дэвсэж байсан. Тэгээд салгаад боль гэхэд дайраад цохих гээд байсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №8947 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Бнь хохирогч Ч.Амарбаясгалангийн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Ббусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Хохирогч Ч.Амарбаясгалан нь “Г.Бнь надад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул гомдолгүй” гэсэн бичгээр гаргасан  хүсэлт хэргийн 63 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй  болохыг тус тус дурдаж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Төнхөн овогт Ганбатын Бат-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч И.Г.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН