Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2092

 

“М к к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М к к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТӨБЗГ, “Э Ү” ХХК болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газруудад холбогдох

 

“Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,

ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 01, 02 тоот тогтоолуудын хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.П,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Р.М,

Хариуцагч ОӨУБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М к к” ХХК нь ОХУ-ын төрийн өмчит “Р” улсын корпорацитай гэрээ байгуулан “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан. Улмаар “Э Ү” ХХК-ийн тухайн үеийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Сангийн яамтай хамтран 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Э Ү” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасны дагуу 100 хувийн саналаар баталж, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр нэхэмжлэгч нь “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт заасны дагуу “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэм нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор “Э Ү” ХХК-ийн 51 хувийн хувьцааг ТӨБЗГ эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор ТӨБЗГ-ын2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/346 тоот албан бичгээр ирүүлсэн саналаар “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийж, ТӨБЗГ нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн “Э Ү” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулах, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэмд өөрчлөлт оруулах, “Э Ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 7 /өмнө нь 6 байсан/ болгон нэмэгдүүлж 51 хувийн хувьцаа эзэмшигчээс 4 гишүүн, 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн тус тус санал болгон томилох зэрэг асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар батласан болно.

ТӨБЗГ-ын хурлын танхимд болсон “Э Ү” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн дагуу шинэчилсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 05/2016 тоот тогтоолоор баталж, хурлын 06/2016 тоот тогтоолоор “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн 7 гишүүн томилсон.

Ийнхүү “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол батлагдсанаар “Э Ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийг төлөөлөх гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Б, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Д, ТӨБЗГ-ындаргын орон тооны бус зөвлөх Д.Д нарыг, цөөнх хувьцаа эзэмшигчийг төлөөлөх гишүүдээр Д.Г, О.О, М.М нарыг тогтоол гарах өдрөөс эхлэн тус тус 4 жилийн хугацаатай томилсон тул эдгээр гишүүд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хууль тогтоомжийн дагуу эдлэх эрхтэй болсон. Энэхүү ТУЗ-ийн бүрэлдэхүүн томилогдсон өдрөөс хойш нийт 2 удаа хуралдаж “Э Ү” ХХК-ийн ерөнхий захирлыг чөлөөлөх, шинээр томилох, үйлдвэрийн 2017 оны Бизнес төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг 100 хувийн саналаар шийдвэрлэж байсан.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТӨБЗГ Иргэний болон Компанийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэрэг баримт бичгийг ноцтойгоор зөрчин, манай компанид мэдэгдэлгүйгээр “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Нэг. “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлын 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоол хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

“Э Ү” ХХК-ийн удирдлага, үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, санал хураах, ТУЗ-ийн гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, шинээр томилох зэрэг харилцааг Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, түүнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/2016 тоот тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлт зэрэг баримт бичгээр зохицуулж байна.

“Э Ү” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хууль, ТӨБЗГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/24 тоот тушаал, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 74 тоот тушаал, мөн өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг чөлөөлөх тухай” 77 тоот тушаал, “М к к” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх олгох тухай” 1/09 тоот тушаал, “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2016 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл зэргийн дагуу зохион байгуулагдсан.

Дээрх хурлаас хойш “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг албан ёсоор зарлан хуралдуулаагүй бөгөөд тухайн хурлын 06/2016 тоот тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Б, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Д-д, ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Д нарыг, цөөнх хувьцаа эзэмшигчийг төлөөлөх гишүүдээр Д.Г, О.О, М.М зэрэг 7 хүн ажиллаж байгаа болно.

Хоёр. “М к к” ХХК-ийн өмчийг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

“М к к” ХХК нь ОХУ-ын төрийн өмчит “Р” улсын корпорацитай гэрээ байгуулан “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард худалдан авсан. Хувьцааг худалдан авсны дараа төрийн 51 хувийн хувьцааны өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яам, ТӨБЗГ зэрэг байгууллагуудтай хамтран хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, “Э Ү” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох зэрэг эрхээ хэрэгжүүлж ирсэн. “М к к” ХХК нь “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааны өмчлөгч байсныг шинэчилсэн дүрэмд нэмэлт оруулах замаар хасч байгаа үйлдэл нь давхар баталгаажуулж байгаа.

Гэтэл ТӨБЗГ 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар зохион байгуулж, “М к к” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг төрийн өмчид шилжүүлжээ. “М к к” ХХК нь “Э Ү” ХХК дахь өөрийн өмчлөлийн 49 хувийн хувьцааны өмчлөх эрхийг аливаа гуравдагч этгээдэд тэр тусмаа ТӨБЗГт шилжүүлэх ямар нэгэн хэлцэл хийгээгүй.

Аливаа хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө, түүнийг дагасан эрх гэдэг бол тэдгээрийн эрх чөлөөний нэгэн адил жам ёсны эрх. Энэ эрхийг гагцхүү хуульд зааснаар эсхүл шүүхийн шийдвэрээр хязгаарлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус өмчлөгчийн эрхийг хуулиар баталгаажуулсан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “М к к” ХХК нь хэлцлийн үндсэн дээр “Э Ү” ХХК дахь өмчлөлийн 49 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх, хувьцаатай холбоотой эрхээ дуусгавар болгох эрхтэй.

ТӨБЗГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 111-113 дугаар зүйлүүдийг ноцтойгоор зөрчин, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг төрийн өмчид хүчээр шилжүүлэн авч, саналын эрхийг хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүгээр зогсохгүй энэ үйлдлээ баталгаажуулахаар хариуцагч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт дээрх хоёр компанийн 49 хувийнхувьцааны өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хууль бусаар хийлгүүлсэн.

Гурав. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь нэхэмжлэлд дурдагдсан хүчин төгөлдөр бус ТӨБЗГ-ыншийдвэрээр буюу хууль бусаар хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон. Ийнхүү, “Э Ү” ХХК болон “М” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэл хүчин төгөлдөр бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

а) Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн тухайд: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “хараат бус байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмуудын хүрээнд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэвч, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 -д “улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна” гэж заасныг баримтлан илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ аваагүй.

Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу буюу журмын 4.2.4-т “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ...”-г шаардалгүй, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийсэн.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж бүртгэх эсэх шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан үүргээ хуульд нийцүүлж биелүүлээгүй буюу хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн байна.

Б. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийг хийсэн тухайд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.9-д “улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах” гэж заасан хориглосон үйлдлүүдийг хийсэн.

Мөн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалтуудын хүрээнд улсын бүртгэл хийхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, бүртгэгдсэн цөөнх хувьцаа эзэмшигчээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бодит байдалд хууль тогтоомжид нийцээгүй, илт хууль бус болох тухай мэдэгдэл бүхий хүсэлтийг хүргүүлсээр байтал ийнхүү хууль, тогтоомжийг илэрхий зөрчиж албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өмчлөгчийн эрхэд халдсан бүртгэлийг хийсэн.

Дөрөв. ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус бөгөөд хурлаас гаргасан бүх шийдвэр нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн нь төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг эзэмшиж буй аж ахуйн нэгжид нэгэн адил хамааралтай бөгөөд өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

Мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэсний дагуу төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил оролцох бөгөөд аливаа давуу эрхийг эдлэх ёсгүй. “М к к” ХХК нь “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааны өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлээгүй байгаа тул Компанийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрийн ТУЗ-ийг чөлөөлөх, шинээр томилоход дараах үндсэн шаардлага хангагдсан байх ёстой. Үүнд:

1. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэмд заасан журмын дагуу зарлан хуралдуулах,

2. Хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонх оролцсон байх,

3. Хуралд нийт оролцсон гишүүдийн дийлэнх олонх санал өгсөн байх

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэж компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулсан.

“Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.19 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулна гэж зааснаар хурал зохион байгуулах Компанийн тухай хуулийн зохицуулалтыг “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид мөрдөх үүрэгтэй. ТӨБЗГ хууль бусаар “М к к” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан нэрийдлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах журам зөрчсөн байгаа тул хурал хүчин төгөлдөр бус болсныг нотолно.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гээд “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 8.13 дахь хэсэгт “Дүрмийн 8.12-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн ...” гэсний дагуу “Э Ү” ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн 66.6-аас дээш хувь нь хуралд оролцоогүй бол тухайн хурал хүчин төгөлдөр бус байх буюу тус хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус байна.

ТӨБЗГ “Э Ү” ХХК дахь “М к к” ХХК-ийн 49 хувийн хууль ёсны дагуу шилжүүлж авалгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу зарлан хуралдуулах журмыг зөрчин хувьцаа эзэмшигч “М к к” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж шинэчилсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулж, ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгож, шинээр ТУЗ-ийн гишүүдийг томилсон зэрэг шийдвэр гаргасан нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болсон. Үүнд:

1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг болон “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.19 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу зарлан хуралдуулаагүй.

2. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гээд “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа Хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан ирц бүрдээгүй хурлаас шийдвэр гаргасан.

3. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчиж “М к к” ХХК-ийн саналын эрхэнд халдсан.

4. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг болон шинэчилсэн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг тус тус зөрчин дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хамтран хариуцагч “Э Ү” ХХК-ийн ерөнхий захирал тус дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болсон.

5. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлалгүй дангаараа дүрэмд өөрчлөлт оруулсан болон бусад шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хамгаалах зарчмыг илт ноцтойгоор зөрчсөн.

Иргэний болон Компанийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг өмнө нь мөрдөж байсан ТӨБЗГ санаатайгаар дээрх үйлдлийг гэнэт хийж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагын эрхэнд халдсан, төрийн захиргааны байгууллага дур зоргоороо авирласан ноцтой үйлдэл юм.

ТӨБЗГ нь “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг шинэчилсэн дүрмийн дагуу зарлан хуралдуулаагүй мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх шийдвэр гаргахдаа шинэчилсэн дүрмийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн тоог 7 байхаар шийдвэрлэсэн үйлдэл нь өөрөө ТӨБЗГ-аас шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр гэж үзэж байгааг гэрчилнэ. “М к к” ХХК нь өмчлөх эрх зөрчигдсөн талаарх иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарах энэ нэхэмжлэлийн шаардлагаа гурван хариуцагчийн нэгнийх нь буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаагаа байнга явуулдаг газрын шүүхэд хандаж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг зөрчөөгүй. Иймд “М к к” ХХК-ийн гаргасан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,

- ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

- ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

- ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэр буюу 01, 02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ОӨУБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 3 дугаар шаардлага буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Э Ү” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах маргаан биш тул шүүх энэ шаардлагыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Энэ асуудал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал тул түүнээс гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх талаарх маргаан нь “Э Ү” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг гүйцэтгэх удирдлага зарлан хуралдуулдаггүй бөгөөд энэ үйл ажиллагаанд гүйцэтгэх удирдлагын оролцоо байхгүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч ТӨБЗГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь яг үүнтэй ижил шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо шийдвэр нь хараахан хүчин төгөлдөр болоогүй ч ижил шаардлагыг 2 өөр харьяаллын шүүх нэг зэрэг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний шүүхийн харьяаллын маргааныг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон захиргааны акттай холбоотой өөр маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа бол иргэний шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл энэ журмыг Иргэний хэргийн шүүх зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэж, одоо тухайн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхээр шүүх хуралдаан явуулж байгаа нь үндэслэлгүй болохыг анхаарна уу.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ТӨБЗГ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал тус газрын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А1/666 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгосон тул нэхэмжпэлийн ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох шаардлага шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа.

ТӨБЗГ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал хүчингүй болсноор уг тушаалын дагуу хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчингүй нь тодорхой. Тэгэхээр энэ маргааныг иргэний шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй.

Тэгээд ч энэ маргаан нь иргэний шүүхийн харьяалалд хамаатай гэж үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, ТӨБЗГ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд “Э Ү” ХХК нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд тус тус хамаарах тул нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5, 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг тус тус баримтлан “М к к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг, ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг, ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг, ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 01 тоот “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай”, 02 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай “М к к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “М к к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгөөс 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас 70 200 төгрөгийг, хариуцагч ТӨБЗГ-аас 140 400 төгрөгийг, хариуцагч “Э Ү” ХХК-аас 140 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М к к” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэний хэрэг үүсгэх 5 үндэслэлийг заасан бөгөөд 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж заасан болно. ТӨБЗГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага”-д хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ... захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээдийг хэлнэ” гэсэн хуулийн зохицуулалттай байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1, 2, 4, 5 дугаар шаардлагууд нь “Э Ү” XXK-ийн хувьцааг тухайн компанид хөрөнгө оруулах замаар олж авч эзэмшиж байсан нэхэмжлэгч “М к к” XXK-ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан хувьцаа эзэмших эрх тус тус зөрчигдөж тухай хувийн эрх зүйн хүрээнд хамаарах тул энэхүү маргаан нь ердийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн болно ... гэж дүгнэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 2017 оны 32 дугаар тогтоолын 2.1.2-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний хэрэг шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн байдаг. ТӨБЗГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” , Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заажээ. Улсын Их хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хурал хадгалдаг. Улсын Их Хурлын 2017 оны 23 тогтоолын 1-т Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Э Ү” XXK болон “М” XXK-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсон тооцсугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын тогтоол нь хуулийн нэгэн адил хүчинтэй тул 2017 оны 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноор “М к к” XXK, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хүчингүй болгосон байтал шүүх Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан хувьцаа эзэмших эрх тус тус зөрчигдөж тухай хувийн эрх зүйн хүрээнд хамаарах тул энэхүү маргаан нь ердийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мен болно гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна.

2. Хэргийн харьяаллын талаар

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин 3 дугаар шаардлага /Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд талаар гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасанд хамаарах гомдол тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал нь Сүхбаатар дүүрэгт харьяалагдахгүй байна.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Яам, засгийн газрын агентлаг, зарим байгууллагуудын байршлыг тогтоох тухай 40 дүгээр Тогтоол (захирамж)-ийн 2 дугаар хавсралтаар ТӨБЗГ (жагсаалтын 10-д) Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16а хаягт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар (жагсаалтын 14-д) Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 5/2 тоот хаягг байршилтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Сүхбаатар дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн талаар хариуцагчийн зүгээс гомдлыг шүүхийн шийдвэртээ өөрөөр тайлбарлаж буюу хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэл гаргаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг үүсгэхдээ ИХШХШТХ-д заасан нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн.

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж шийдсэн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “М к к” ХХК нь хариуцагч ТӨБЗГ, “Э Ү” ХХК, ОӨУБЕГ-дад холбогдуулан 1) “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2) ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн эзэмшилийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, 3) ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК-ийн “М” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 4) ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 5) ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 01, 02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Э Ү” ХХК эс зөвшөөрч уг маргаан компанийн эрх барих дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотой тул тус компани хариуцагч биш гэж, хариуцагч ОӨУБЕГ болон ТӨБЗГ-ууд нь уг маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах маргаан тул шүүхийн болон хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэл заан маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компаний тухай хууль, компанийн дүрмийг зөрчиж хууль бусаар явуулж гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурал, уг хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулж, эдгээр шийдвэрийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгатай байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.” гэж заасан тул “Э Ү” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч болох хариуцагч ТӨБЗГ-ын хувьд Компанийн тухай хуулиар зохицуулагдах хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбоотой үүссэн харилцаанд бусад хувьцаа эзэмшигчтэй ижил буюу бусад хуулийн этгээдийн адил тэгш эрх хэмжээтэй оролцоно. Иймд “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ТӨБЗГ, “М к к” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаанаас үүсэлтэй маргаан гарсан байна. Өөрөөр хэлбэл, “М к к” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актад холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, харин Компанийн тухай хуульд заагдсан адил тэгш эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрхийн зөрчилтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК-ийн хувьцааны “М к к” ХХК-ийн эзэмшдэг 49 хувийн хувьцааг ТӨБЗГ-т шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч ОӨУБЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах гомдол тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Уг маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдсан байв. /хэргийн 1 дэх хавтас 235-249 дугаар хуудас/

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “М к к” ХХК-ийн хариуцагч ТӨБЗГ, “Э Ү” ХХК, ОӨУБЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/05414 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаанд хариуцагч ТӨБЗГ нь нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1662 тоот албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хамаарахгүй гэх үндэслэлээр уг гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэх хариу өгсөн байна. /хэргийн 1 дэх хавтас 155-157 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч ОӨУБЕГ нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болох нь түүний албан бичигт бичигдсэн албан ёсны хэвлэмэл хуудас /хэргийн 86, 96 дугаар тал/ зэрэг бичиг баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагч ТӨБЗГ-ын гомдол үндэслэлгүйгээс гадна анхан шатны шүүх хоорондын нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч ТӨБЗГ-ын энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-д заасан аль нэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй болно.

 

“Э Ү” ХХК дахь Монгол Улсын төрийг төлөөлөх хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулан 05/2016 дугаар тогтоол баталж, уг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувийг Монгол Улсын төрийг төлөөлж ТӨБЗГ, 49 хувийг “М к к” ХХК гэсэн төлөөлөлтэй эзэмшихээр, уг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд /цаашид ТУЗ гэх/ 51 хувийн хувьцаа эзэмшигчээс 4 гишүүн, 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн санал болгосон, түүнчлэн 4 жилийн хугацаатай томилох болон ТУЗ-ийн дарга томилох асуудлыг хэлэлцэн Компанийн дүрмийг өөрчлөн, уг өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 05/2016 тоот тогтоолын хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 43, 188 дугаар тал/

 

Уг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлаас 06/2016 дугаар тогтоол мөн гарган ТУЗ-ийн гишүүн Б.Ш, Д.Э, Б.Г, Д.Г, О.О, М.М нарыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТУЗ-д төрийг төлөөлөх гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Б, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Д-д, ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Д нарыг, цөөнх хувьцаа эзэмшигчийг төлөөлөх гишүүдээр Д.Г, О.О, М.М нарыг тогтоол гарсан уг өдрөөс эхлэн тус тус 4 жилийн хугацаатай томилсон байна. /хэргийн 1 дэх хавтас 46 дугаар тал/

 

“Э Ү” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийн хувьцаа эзэмшигч нь үлдсэн хувьцааг худалдан авах давуу эрхээсээ татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч компани холбогдох 49 хувийн хувьцааг Оросын Холбооны Улсын төрийн өмчит “Р” корпорацитай гэрээ байгуулан худалдан авсан гэх тайлбарыг хариуцагч талаас няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг хувьцааг хууль бусаар эзэмшсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааг “Р” корпорацаас тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээ 51 хувийн хувьцаа эзэмшигч хэрэгжүүлсэн эсэх, 49 хувийг худалдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний үр дагаврын талаар талууд энэхүү иргэний хэргийн хүрээнд маргаагүй болно.

 

Энэ хэргийн маргааны зүйл болж буй “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч “М к к” ХХК нь “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 1 дэх хавтас 43, 188 дугаар тал/

 

Гэтэл хариуцагч “Э Ү” ХХК-ийн төрийн өмчийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч ТӨБЗГ нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дангаараа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулан 01 тоот тогтоол гаргажээ. “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн үндэслэлээр тус компанийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Э Ү” ХХК-ийн дүрмийн 1.2, 4.8, 9.2, 9.5, 9.23 дахь заалтыг Компанийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын төрийг төлөөлж ТӨБЗГ дангаар төлөөлөх, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 100 хувь Монгол Улсын төрийг төлөөлж ТӨБЗГ эзэмших, ТУЗ нь нийт 7 гишүүнтэй байх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн санал болгосноор тэдгээрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас 4 жилийн хугацаагаар томилох, ТУЗ-ийн даргыг хувьцаа эзэмшигчдийн санал болгосон хүнийг ТУЗ-ийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгох, ногдол ашиг хуваарилахаас бусад тохиолдолд ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлыг ТУЗ-ийн хуралд оролцож байгаа нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэхээр өөрчлөн найруулж, “Э Ү” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Э Ү” ХХК-ийн дүрмийн 9.4, 9.35, 9.37 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцож, энэ тогтоолоо 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ОӨУБЕГ-т бүртгүүлжээ. /хэргийн 1 дэх хавтас 199, 210-211 дүгээр тал/

 

Түүнчлэн, мөн өдөр гарсан “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02 тоот тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Д, Д.Д, Д.Г, О.О, М.М нарыг чөлөөлж, ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр У.Б, Г.Н, З.М, Д.Д, Б.Д, А.Д, Д.Д нарыг томилсон байна. /хэргийн 1 дэх хавтас 191-192 дугаар тал/

 

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, хувьцаа эзэмшигч зохих хууль, дүрэм журамд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй тохиолдолд энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тухайн компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, эсхүл уг хуульд заасан журмын дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргах эрхтэй бөгөөд ээлжит бус хурлыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-61.1.7-д заасан “төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон”, “төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан”, “компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн”, “компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон”, “төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан, аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан” зэрэг дүрэмд заасан бусад тохиолдолд зарлан хуралдуулах учиртай.

 

Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдэд 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах, 60.4 дэх хэсэгт зааснаар хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах, зар хүргэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан болон хуулиар тогтоосон хугацааг баримталсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хуралд саналаа өгөх эрхтэй тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан этгээд нь дээрх эрхээ эдлэх боломжийг олгон, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн дээрх заалтыг баримтлах ёстой.  

 

Иймд хариуцагч ТӨБЗГ нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дээрх хуульд заасан журам, “Э Ү” ХХК-ийн дүрмийн 8.19-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл журсын дагуу зохицуулна” гэж заасны дагуу хуралдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар бусад буюу 49 хувийн хувьцаа эзэмшигч “М к к” ХХК-д хууль болон компанийн дүрэмд заасан ёсоор мэдэгдээгүй байна.

 

Иймд хууль болон компанийн дүрэмд заасан эрхээ эдэлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжгүй болсонтой холбоотойгоор Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй.

 

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болох талаар зааснаас гадна компанийн дүрэмд хурал хүчин төгөлдөр байх ирцийн хувийг хуульд заасан 50 хувиас дээгүүр хэмжээгээр тогтоож болохоор мөн хуулийн 69.2 дахь хэсэгт зохицуулжээ.

 

“Э Ү” ХХК-ийн дүрмийн 8.12-т “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж зааснаас гадна мөн дүрмийн 8.2-т заасан “компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийг шинэчлэн найруулах”, “компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах”, “компанийн өрийг хувьцаагаар солих, нэмж хувьцаа гаргах, нэмж гаргах хувьцааны тоо ширхэгийг тогтоох”, “компанийн хэлбэрийг өөрчлөх”, “татан буулгах болон татан буулгах комисс байгуулах”, “хувьцааг хуваах болон нэгтгэх”, ТУЗ-ийн гишүүд, томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, “жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах”, “ТУЗ-өөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд их хэмжээний хэлцлийг батлах”, “сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах”, “компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх”, “тайланг хэлэлцэн батлах” зэрэг нийт оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр уг дүрмийн 8.16-д заасан байна. Өөрөөр хэлбэл, “Э Ү” ХХК-ийн дүрмээр Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан 50 хувиас дээгүүр буюу дийлэнх олонхи хувьцаа эзэмшигчид ирснээр хурал хүчин төгөлдөр байхаар компанийн дүрэмд тодорхой заажээ. Ийнхүү Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Гэтэл нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч ТӨБЗГ нь тус компанийн хувьцааны үлдэх 49 хувийг эзэмшигч “М к к” ХХК-ийг оролцуулалгүйгээр дангаараа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, хувьцааны эзэмшил, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна, хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувьцааг хууль болон хэлцэлд заасан үндэслэлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газар нь өөрийн өмчлөх эрхэд байгаагүй буюу хувьцааны 49 хувийн хувьцаа эзэмшигч “М к к” ХХК-ийн эдийн бус хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл нь хууль бус юм.  

 

Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус тул үүнээс өмнөх буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолын үйлчлэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Э Ү” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М к к” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тайлбарыг нэхэмжлэл мэт авч үзсэнээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн заалтуудыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан журмын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан тогтоолуудын хүчингүйд тооцуулж, үүний улмаас бий болсон үр дагаврыг арилгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлэх буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг зогсоолгох, уг эрхээ зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх гэсэн агуулгатай шаардлага гаргасан байгааг анхаарч үзээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шууд шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хурал хүчин төгөлдөр болох харилцааг зохицуулсан Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5, 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3 дахь хэсгүүдийг тогтоох хэсэгт баримтласан нь буруу байх тул энэ үндэслэээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ТӨБЗГ-ынтөлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан ээлжит бус хурал, түүнээс гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” 01, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцож, “М к к” ХХК-ийн “Э Ү” ХХК-ийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхийг болон “Э Ү” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                             С.ЭНХТӨР