Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******т холбогдох 2123000000167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. ******* настай эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хохирогч Д.*******ын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний 18 цагийн үед би төв рүү утсаар ярих гээд ахынх руу яваад очтол ахынх өөрсдөө байхгүй байсан. Харин *******, , нар нэг шил “Болор” гэдэг архи уугаад байж байсан. ...Тэгээд ахыг явъя гээд суулгаж бид тав ахынд яваад очтол ах нэг ногоон шилтэй архи гаргаж ирээд тэрийг ууж байхдаа надад архи хийгээд өгөхөөр нь амсаад өгсөн чинь “чи муу түрүүнээс хойш дургүй хүргээд байсан” гээд миний хамар руу цохиод авсан. Тэгсэн миний хамарнаас цус гоожоод тэгээд хамраа бөглөөд цусаа угаасан чинь миний хамрын цус тогтчихсон. Тэгээд ******* ах над руу томроод “чи архи олж ир, эсвэл танайд архи байна уу, танайд очиж архи ууна” гээд намайг зүгээр суулгахгүй байхаар нь “за тэгвэл манайд очъё” гээд дагуулаад гэртээ ирсэн. Тэгээд би ахдаа “энэ ах чинь миний хамар руу цохичихлоо” гэсэн чинь манай ах “чи одоо яаж байгаа юм” гэсэн. Тэгсэн чинь ******* “чи ямар новшийн гар вэ” гээд надын хамар руу цохиод авсан. Тэгээд би ухаан түр алдах шиг болсон. Тэгсэн ахиад сэргэсэн чинь миний тархи толгой руу, нүүр рүү нү******* тэгээд би газар унасан чинь миний гэдэс рүү хоёр гурав өшиглөсөн. Тэгсэн чинь манай ах “та нар наад хүнээ аваад яваач, наад дүүг аллаа” гэсэн чинь тэд нар аваад гараад явсан. Яг намайг зодож байх үед намайг 2 гарнаас барьж авчхаад тавихгүй байсан. Тэгээд “намайг тавиадхаач” гэсэн тэгээд тавьсан. Би ахад гарын хуруугаа ч хүргэж чадаагүй. Би одоо уруул сэтэрсэн, хамрын талавч яс гэмтсэн толгой хавантай гэсэн гэмтлүүд байгаа одоо байнга толгой өвдөөд байгаа. Надад 1 сая төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-12-р хуудас/, - Гэрч Д.ын өгсөн: “...Манайх утас байдаггүй болохоор манай дүү орой 18 цагийн үед “ ахынд очиж утсаар ярьчхаад ирье” гэсэн. Тэгээд манай дүү байхгүй байж байгаад шөнө 01 цагийн үед ирсэн байх. Тэгээд машинтай хүмүүс хүрээд ирсэн чинь манай дүү, *******, , , нарын хамт ирсэн. Тэгсэн манай дүү “ах энэ ******* надын хамар луу цохчихлоо” гэсэн. Тэгэхээр би “яаж байгаа юм” гэсэн. Тэгээд манай дүү “та цохио биз дээ” гээд хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад, тэгсэн ******* манай дүүг хоёр, гурав цохиод авсан чинь манай дүү газар унахаар би “болиоч” гээд салгах гээд дөхтөл ах Б. намайг бариад авсан. Тэгээд Л. манай дүүг салгаж авсан. Тэгэхээр би “энэ Н.*******ыгаа аваад яв” гэсэн. Тэгээд нар гараад явсан. гэдэг залуу л зодсон нөгөө 3 нь гар хүрээгүй салгах гэж дундуур нь орсон. Намайг зодож цохисон зүйл байхгүй гэхдээ Болбаатар гэдэг залуу “чамайг ч гэсэн ална” гээд гараа далайгаад дайраад байсан гэхдээ цохиогүй. Манай дүүг гар хөлөөрөө зодсон ямар нэгэн мод чулуугаар цохиж зодсон зүйл байхгүй. Манай дүүгийн цээж, тархи толгой руу л нү******* байсан одоо тархи толгой битүү хавдар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, - Гэрч Л.ын өгсөн: “...Тэгээд ахынд очтол архи байхгүй гэсэн тэгээд тэнд ******* ах ******* ах нар жоохон муудалцаад тэгээд тэндээс гараад ахынд очсон. Тэгээд танд бас жоохон муудалцаад ******* ах ******* ахын нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцаад эвлэрээд тэгээд ******* ахыг тэнд амраах гаж байтал ******* ах “манайд нэг шил архи байгаа тэрийг очиж ууя” гээд тэгээд ******* ахын гэр рүү явсан. Тэгээд яваад очтол ******* ахын ах байсан. Тэгээд ******* ах ******* ах хоёр муудалцаад унасан. Тэгээд ах ахиад хоёр гурав цохиод авсан. Тэгээд бид нар дундуур нь ороод би ******* ахыг бариад , ах хоёр ******* ахыг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, - Гэрч Р.ийн өгсөн: “...Архи хувааж уугаад байж байтал Н.*******, Д.******* хоёр муудалцаад ******* Д.*******ыг цохиод авсан. Тэгээд салгаад Н.*******, Д.******* хоёр эвлэрээд байж байтал Д.******* манайд очъё манайд нэг шил архи байгаа, тэрийг ууя гээд бид хэдийг дагуулаад гэртээ очсон. Тэгээд гэртээ оронгуутаа Д.******* Н.*******ыг “зодно ална” гээд зууралдаад байхаар нь Б., П. бид 3 дундуур нь орж салгаад би Н.*******ыг машинд суулгаад Д.*******ыг Л. гэрт нь оруулж өгөөд бид хэд харьж амрахаар явсан. Н.******* Д.*******ыг гараараа нүүрэн тушаа газар нь 2 удаа цохисон өөр юмаар цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/ - Гэрч Б.ын өгсөн: “... ахынд очоод нэг шил архи ууж байгаад Н.*******, Д.******* ах хоёр муудалцаад Н.******* ах Д.*******ыг цохиод авсан. Тэгээд Л., Р. ах бид гурав салгаад байж байтал *******, Д.******* ах хоёр бие биенээсээ уучлалт гуйгаад эвлэрээд нөгөө архиа хувааж ууж дуусаад байж байтал Д.******* ах манайд нэг шил архи байгаа тэрийг очиж ууя гээд бид хэдийг дагуулаад гэртээ очсон. Тэгээд гэртэй оронгуутаа Д.******* ах Н.******* ахыг ална гээд дайраад зууралдаад байхаар нь Р. ах Л. бид гурав салгаад Н.******* ахыг машинд суулгаад Д.******* ахыг гэрт нь оруулж өгчхөөд бид хэд харьж амарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 374 дугаартай “...Иргэн Д.*******ын биед ******* уруулын дотор хэсэгт шарх, цус хуралт, хамрын таславч ясны муруйлт, ******* урууланд хавдар, хамрын зүүн угалзанд, ******* уруулын зүүн талд зулгаралт зүүн нүдний *******, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/, - Н.*******ын яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Жаргалант багийн нутагт байрлах ынд архи уугаад байж байтал ******* ирсэн. Тэгээд би *******той маргалдаад, дараа нь ахынд очих дахин *******той маргалдаж, би *******ын нүүр хэсэг pүү нь гараараа ганц, хоёр удаа цохисон. Надад цохиулаад *******ын нүүр, уруул нь хавдсан байсан. Тухайн үед бид хоёр учраа олоод эвлэрсэн, дараа нь цагдаад гомдол гаргасан байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн *******- 39-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар “Надад 1 сая төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн байх тул Н.*******ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэсэн. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 40-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч Н.*******т улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ