| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00480/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 527
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Жавзандуламд холбогдох “86.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
Д.Жавзандулам нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Манай үйлчилгээний нөхцийг хүлээн зөвшөөрч “Скайтэл”ХХК, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЭМТ хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээнд хамрагдан 160.000 төгрөгний үнэ бүхий UNO dual маркийн гар утас 1 ширхэг авч төлбөрийг 6 сар хүртэл хуваан төлөхөөр тохирсон. Д.Жавзандулам нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 80.000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй байна. Д.Жавзандуламд төлбөрөө төлөхийг сануулж удаа дараа тооцоо нийлж байсан болно. Иймд Д.Жавзандуламаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 80.000 төгрөг, нотариатын зардад 6000 төгрөг нийт 86.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Жавхлант сумын Бумбат 1 дүгээр баг, 3-13 тоотод оршин суух Харчин овогт Дуламсүрэнгийн Жавзандулам /РД:МУ68021269/- нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Д.Жавзандулам миний нэр дээр “Скайтел” ХХК-ний нэхэмжилсэн нэхэмжлэлийн төлбөр болох 86.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Жавзандуламд холбогдох “86.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.Жавзандулам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Жавзандуламд холбогдох “86.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН