Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

   2022          04           26                                          2022/ШЦТ/511

 

     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

иргэдийн төлөөлөгч Ц.Хатанбаатар,

шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Т-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Голден темпус” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, ... хот, ... дүүргийн ... дугаар хороо, ... оршин суух, урьд

- Нийслэлийн шүүхийн 1998 оны 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 жил хорих ялаар, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 16 жилийн хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 18 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоож,  2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 04 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2020/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Боржигон овогт З.Т- /РД:ХБ7903..../.

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трейд”-ийн 48 дугаар байрны гадна байрлуулсан “Тоёота приүс-30” маркийн 06-05 УББ улсын дугаартай автомашинд сууж байсан иргэн П.Э-нцээж болон хэвлийн тус газар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: /улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давхцаагүй байдлаар/:

Улсын яллагч: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чимэдбадам: Хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх байр суурийг илэрхийлж. Хавтаст хэргээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 04 дүгээр сарын 22-ны өдрийн 190890202 дугаар тогтоол, тэмдэглэл /1-хх-1/, мөрдөгч Орхонсэлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны 03 цаг 55 минутад хүлээн авсан тэмдэглэл /1-хх-2/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1-хх-3/, эмэгтэй хүнийг үл таних залуу согтуу агсарч байгаад хутгалчихлаа гэх дуудлага /1-хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэрийн доторх зураг /1-хх-8-10/, эд зүйл буцаан олгосон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-хх-17/, хохирогч П.Э-н мэдүүлэг /1-хх-22/, /1-хх-31-32/, /1-хх-35/, З.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-хх-41/, гэрч О-н мэдүүлэг /1-хх-48/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол /1-хх-169-171/, Прокурорын тогтоол /2-хх-29/, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн З.Т-ын дансны дэлгэрэнгүй хуулга /2-хх-37/, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор П.Отгонбаярын З.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцаах тухай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот тогтоол /2-хх-188/, 2021 оны 10 дүгээр сарын 21-нд Хаан банкинд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс депозит дансанд авагдсан гүйлгээг 23 цагийн үед хийсэн гүйлгээ гэж мэдүүлж байх тул техникийн алдаа заах боломжтой эсэх, тухайн үед банкны эзэмшлийн пос машинууд хэвийн ажиллаж байсан эсэх талаарх лавлагаа болон асуудалд холбогдолтой ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул мэргэжилтэн оролцуулах тухай өмгөөлөгчийн санал, Ц.Цэвэгсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Т-ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан 133 тоот шүүх хуралдааны тэмдэглэл /2-хх-139/, 2020 оны 427143 тоот шүүх хуралдааны тэмдэглэл /2-хх-9, 10, 11, 12, 13 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч З.Т-аас: Энэ хэргийг би үйлдээгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалаас: Хэргийг цагаатгах байр суурьтай оролцсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чимэдбадамаас: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцсон. 

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч З.Т-ыг гэм буруугүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээний явцад гаргасан санал зэрэгт дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч З.Т- нь  хохирогч П.Э-н цээж болон хэвлийн тус газар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл учруулан, хүнийг алахыг завдсан болох нь: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургууд болон “Тоёота приүс 30” маркын 06-05 УББ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хавтаст хэргийн 6-10, 14-15 хуудас),

 

- Хохирогч П.Э-н “... 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А.Н-г хөдөө явна вокзал хүргээд өгөөч гэхээр нь ... түүнийг Саппорогийн автобусны буудал хүргэж өгчхөөд явсан чинь найз нь унаанаасаа хоцорчихлоо би нэг таньдаг хүнтэйгээ таараад ганц нэг юм уучихсан байна 21 цагийн үед яваад очъё гэх үед би халтуурт явж байгаад залгасан... А.Н- ирээд бид хоёр нэг шил архи уухаар болоод ...нэг шил архи аваад...бид хоёр машиндаа уугаад байсан...З.Т- манай найз А.Н-той маргалдаж хэрэлдээд байсан би яг юунаас болсныг мэдээгүй би тэр хоёрын дундуур орж больцгоо гээд З.Т-г 1-2 удаа цохиод автал тухайн үед Алтанзул гарч ирээд ... бид гурав машинд суусан А.А- жолооны ард суугаад би хажууд нь суусан машин хөдөлгөх гээд чадаагүй тэр үед З.Т- буцаж хүрч ирэнгүүтээ миний хаалганы цонх онгорхой байсан чинь гартаа байсан хутгаар шууд зүүн цээжинд нэг удаа хатгах үед яс таарч ороогүй тэгсэн зүүн хөхний доод талд хоёр удаа хатгаад авахаар нь би машинаас гараад намайг хутгалчихлаа ш дээ гээд хэлтэл найз А.Н- арын суудлаас гараад иртэл найз руу хутгаараа чичээд байх үед А.А- манай байрны хоёр давхрын залуу байна ш дээ гэж байсан тэгсэн тэр залуу шууд гүйгээд явсан миний хутгалуулсан газраас цус гарах үед би гараараа дарж байгаад ухаан алдсан эмнэлэгт хагалгаанд орох гэж байхад хальт сэрээд тэгээд юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22 хуудас),

 

- Хохирогч П.Э-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд (1 хавтаст хэрэг 64-66 хуудас),

 

- Хохирогч П.Э-р З.Т-ыг зургаар “Таньж олуулах ажиллагаа” явуулсан тухай мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 57-59 хуудас),

 

- Гэрч А.А-н “... Би П.Э-тэй юм ярьж байгаад машинд нь хамт суугаад машиныг нь хөдөлгөх гэтэл би автомат тэрэг барьж чаддаггүй болохоор өө би чадахгүй юм байна гээд тэр хоёр машинд сууж байхад нь би машинаас буугаад ойрхон өөрийн машиндаа очоод бичиг баримтаа хайж байтал П.Э намайг хутгалчихлаа гээд орилсон би юу болов гээд хартал манай доод давхрын агсам тавиад маргалдаад байсан залуу тэр хоёртой машиных нь гадаа тойроод хутга барьсан чичлээд байсан тэгэхэд П.Э наадах чинь хутгатай байна намайг хутгалчихлаа гурав хатгачихлаа гээд орилоход манай байрны залуу баруун гартаа хутга барьчихсан миний хажуугаар гүйгээд орц руу яваад орчихсон... Эрдэнэбаатар дээр яваад очиход зүүн гараараа зүүн хөхний доод талдаа дараад түүнээс нь цус гарсан байдалтай байхаар нь цагдаа түргэн рүү өөрийн дугаараас залгаад юм ярьж чадахгүй айж сандарч байтал манай орцны нэг давхарт оршин суудаг СӨХ-ийн дарга С- юу болов оо З- гэхээр нь би манай орцны залуу хүн хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч гээд барьж байсан утсаа Сайхнаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 24-25 хуудас, 2 хавтаст хэргийн 11, 12, 13 хуудас),

- Гэрч А.А-р З.Т-ыг зургаар нь “Таньж олуулах ажиллагаа” явуулсан тухай мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны болон 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 50-56 хуудас),

 

- Гэрч А.Н-н “... Эрдэнэбаатарын хутгалуулсан хэвлийнээс цус гарч байхаар нь юу болов гэхэд сүүлд нэрийг нь мэдсэн Зулаатай уулзахад ... машины хаалганы цонхоор манай байрны залуу гар нь орж ирээд Эрдэнэбаатарыг хутгалчхаад яваад өгсөн гэж байсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 хуудас),

 

- Гэрч О.Э-ны “... 2019 оны 4 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнс трейдийн 48 дугаар байрны 04 тоотод байрлах гэртээ амарч байтал гадаа манай байрны дээд давхарт байдаг З- хүн хутгалчихлаа гэж орилох үед сэрээд нэг давхрын цонхоороо хартал З- сая энд гадаа хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь би ... утсыг нь аваад 103 түргэн дуудаж өгчхөөд дараа нь 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн ... удалгүй биерхүү биетэй хүнийг хөтөлж суулгаад түргэний машинаараа аваад явсан ... гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 39 хуудас),

 

- Гэрч А.О-н “... 2019 оны 4 дүгээр 16-аас 17-ны өдрийн хооронд .... дүүргийн ... хороо, .... айлын орон сууцны хойд талд үйл ажиллагаа явуулдаг ноолуурын үйлдвэрийн гадаа харуулын байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 00 цаг 40 минутын үед ... цагаан өнгийн аксент маркийн автомашин ирээд дотроос нь 2 залуу бууж ирээд хашаа руу шээх гэхээр нь би гарч боль гэдэг шаардлага тавих үед ... чамд хамаагүй зайл гэсэн тэгэхээр би битгий дэмий юм яриад бай гээд түлхтэл хамт байсан залуу нь аваад явчихъя гээд машиндаа суулгаад хөдлөөд явчихаар нь би 48 айлын орон сууцны урд байрлах хашаанд ороод бүтэн тойроод 15 минут орчмын дараа гарч ирээд харуулын байр руугаа явж байтал ... СӨХ-ийн дарга эгч гараад ирчихсэн цагдаа дуудаарай гээд хүн хутгалуулчихлаа гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 48-49 хуудас)

- Гэрч А.О-р З.Т-ыг зургаар “Таньж олуулах ажиллагаа” явуулсан тухай мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 61-63 хуудас),

  - Гэрч Ц.Б-ны “... сарын дараа надтай дахин уулзсан ах нь танай баарнаас гараад хүн хутгалчихсан байна чи цагдаатай яриад ахыгаа гайгүй гарсан гээд хэлээд өгөөч гэж хэлээд утсаа надад өгсөн би тэр хэлсэн үгийг нь утсаар ярьсан хүнд хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 хуудас), дахин гэрчээр өгсөн “...З.Т- уг асуудлаас хойш хэд хоногийн дараа 3-4 хоногийн дараа над дээр ирээд намайг дуудаад “Ах нь тэр орой танайхаас гарч яваад хүн хутгалчихсан байна, чи ахыгаа гаргаж өгсөн гээд хэлээд өгөөрэй гэж хэлээд цагдаатай ярь надад утсаа өгөхөөр нь би ярихгүй ээ гээд яриагүй...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209 хуудас),

-  “... П.Э-н биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4831 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68 хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Г.Ганцэцэгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2318 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад зүсэгдэл гарсан байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 78 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2659 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн футболка дээр хүний цус илэрсэн ... дээрх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80 хуудас),

- Яаралтай түргэн тусламжийн дуудлагын хуудас (2 хавтаст хэрэг 71 хуудас), хохирогч П.Э- нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 005705 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 85-96 хуудас) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч З.Т-ын хувьд тухайн мөчид хохирогчид уурлан, улмаар гэрээсээ хутгыг авч хохирогчийн биеийн амин хэсэгт /цээжинд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх/ хоёр удаа хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хийгдсэн. Хохирогч хутгалагдсаны дараа хамт байсан хүмүүс түргэн дуудаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай мэс засал хийгдэж түүний амь нас аврагдсан нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж үзэх үндэслэл тул хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдахаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа.

 

Иймд улсын яллагчийн гэмт буруугийн дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чимэдбадам: Шүүгдэгч баарнаас явсан гэртээ ирсэн цагаа санадаггүй, өмгөөлөгчийн мөрдөн байцаалтад гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, О- гэрч 2 хүн ирсэн гэдэг нэг нь хэн байсныг тогтоох, энэ хэрэгт А.Н, А.А- нарыг шалгах, цагдаад 317 минутад “хүн хутгаллаа”, 329 минутад “эмэгтэй хүн хутгалсан” гэсэн зөрүүтэй дуудлагууд ирсэн, ХААН банкны 2 албан бичиг, гэрч А.-н мэдүүлэг үнэн зөв эсэх, серверт хэн хэзээ нэвтэрсэн, программ, тохиргоог өөрчилсөн, программ гацдаг эсэх, Ц.Ц-н 350 минутад хийгдсэн гүйлгээ программаас болсон эсэх, 3 цагийн зөрүүтэй нь хакердуулсан эсэхийг тогтоохоор шинжээч томилуулах,

Өмгөөлөгч Баяржаргал: Гэмт хэрэгт завдахын тул төлөвлөх, бэлтгэх ёстой, хоёр хатгасан нь хүнд гэмтэл юм.Хаан банкны хуульч техникийн шинжээч биш тул шинжээч томилох ёстой, О- 0040 цагийн үед хашаа тойроход 2 хүн хашаа руу шээж байсан гэдэг.Цагдаад 330 цагт дуудлага очсон, банкны хуульч программ буруу ажилласан гэж мэдүүлсэн нь мөн хохирогч надаас намхан хүн байсан гэх зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.

- Гэрч Ц.Ц-н “... 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед тоглолт дуусаад ... хүүхдийн 100-д байрлах Семпел нэртэй бааранд орохоор очсон юм. ...З.Т- бид хоёр үлдсэн ... Семпел баар 02:00 цаг өнгөрч байхад хаасан тэгээд тэндээс такси бариад З.Т-г 10-р хорооллын автобусны буудал хүргэж өгөөд явсан ...” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 64-65 хуудас),

- Гэрч Ц.Б-ны “... би тэр ресторанд 04 дүгээр сарын 17-ны 02 цаг хүртэл ажиллаж байгаад ажлаа дуусаад гэртээ харьж амарсан... З.Т гэх хүнийг зүс танина... тухай өдрийн 21 цагийн үед сагс тоглодог олон хүмүүсийн хамт орж ирсэн... надад банкны зээл төлөх мөнгө хэрэгтэй байсан болохоор нь З.Т-д хэлээд цалин буухаар буцааж өгөхөөр тохиролцоод түүнээс 60,000 төгрөгийг авахаар болсон тэгэхэд надад өөрийн виза картаа өгөөд эндээс уншуулаад авчих гэж хэлэхээр нь би рестораны өөдөөс харсан Хаан банкны АТМ-ээс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед 60,000 төгрөгийг бэлнээр авч картыг нь Төржаргал гэх хүнд буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209 хуудас),

- гэрч Ц.А-н “...5058231139 тоот данснаас 60,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн уг гүйлгээ нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатарын цагаар 00 цаг 27 минутад хийгдсэн гүйлгээ бөгөөд ТRF-001618773271 дарааллаар Сөүлийн гудамж Сөүл оффис буюу хүүхдийн 100 дахь байршилтай АТМ-ээс бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэн байна... манай банк Bancs программ ашигладаг ба данстай холбоотой бүхий л үйл ажиллагаа нь тухайн программ дээр хийгддэг, тухайн программ нь өдөр болгоны төгсгөлд тухайн өдрийн нийт гүйлгээний мэдээллийг боловсруулж, нэгтгэж дараалалд оруулдаг, уг гүйлгээ нь тухайн мэдээллүүдийг цэгцлэх боловсруулах үед хийгдсэн гүйлгээ байх тул гүйлгээний цаг минут өөрчлөгдсөн байна... уг гүйлгээг картын мэдээллийн программ болох SV back office программ ашиглан шалгахад 2019 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цаг 27 минутад хийгдсэн гүйлгээ болох нь тогтоогдож байгаа энэ цаг нь тухайн гүйлгээ хийгдсэн зөв цаг юм...” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 216-217 хуудас),

- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 50/12439 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа 2 хавтаст хэргийн 219 хуудас),

- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50/13552 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа 2 хавтаст хэргийн 221 хуудас),

- Мөрдөгч О.Амартайваны эрүүгийн 18080114261486 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн хэргээс хуулбарлан авсан холбогдох баримтууд (2 хавтаст хэргийн 216-227 хуудас) зэрэг баримтуудаар Хаан банкны АТМ-ээс гэрч Ц.Б- нь З.Т-ын картаар 60,000 төгрөгийн гүйлгээ хийсэн цаг шөнийн 00 цаг 27 минут болох нь тогтоогдсон, хаан банкны АТМ-ийн гүйлгээний цагийг картын мэдээллийн программ болох SV back office программ ашиглан шалгахад “2019 оны 04 сарын 17-ны шөнийн 00 цаг 27 минутад гүйлгээ хийгдсэн” нь тогтоогдсон талаар гэрч Ц.А тодорхой мэдүүлсэн, гэрч Ц.А-г хуулийн зөвлөх учраас энэ талын мэдээлэл өгөх боломжтой хүн биш гэж өмгөөлөгч нар тайлбарлаж буй боловч Ц.А- уг гүйлгээний цаг минутыг тусгай программ ашиглан тогтоосон талаар мэдүүлсэн нь Хаан банкнаас ирүүлсэн албан бичгүүдээр давхар нотлогдсон, мөрдөгчийн ХААН банкнаас гаргуулан авсан баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд бөгөөд гүйлгээ хийгдсэн цаг, хугацааг тогтооход ач холбогдол бүхий баримт гэж шүүх үзсэн.

ХААН банкны программын ажиллагаатай холбогдуулж шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй, А.О- гэрч хоёр хүн хашаа руу шээж байсан талаар мэдүүлсэн, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр “хашаа руу шээж байсан хүний нэг нь З.Т- болохыг” гэрэл зургаар нь таньсан талаар тэмдэглэлд тусгагдсан, нөгөө хүнийг таниулах ажиллагаа хийгээгүй энэ талаар гэрчээс тодруулаагүй бөгөөд дээрх хашаа руу шээж байх цаг хугацаа нь гэмт хэрэг гарахаас өмнө бөгөөд хутгалсан хүн З.Т- болохыг гэрч, хохирогч нар таньсан, хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй, “хүн хутгалчихлаа, эмэгтэй хүн хутгалчихлаа” гэх зөрүүтэй дуудлагууд ирсэн талаарх мэдээлэл хэрэгт тусгагдсан ба мэдээллийг энэ хэрэгт гэрчээр асуугдсан эмэгтэй О.Э- нь А.А-н утсаар өгсөн, дараа нь энэ хэргийн гэрч А.О-нь бас дуудлага өгсөн талаар тус тус мэдүүлсэн. Дээрх хүмүүс хэрэгт гэрчээр асуугдсан, хутгалуулсан хүн П.Э болох талаар мэдүүлсэн, гэрч А.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт (2 хавтас 11, 12, 13 хуудас) хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийг таньсан талаар ямар нэгэн зөрүүгүй мэдүүлсэн тул яллах талын дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн тул өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах, цагаатгуулах, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугүй гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч П.Э- нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээ, эмнэлэгт хэвтсэн болон эм тарианы зардалд нийт 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч З.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чимэдбадам: Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасны дагуу ял оногдуулж өгнө үү. Мөн оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү, хохирогчид хохирол төлбөр төлсөн, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлж үзнэ үү гэв.

Шүүгдэгч З.Т-: Хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл эдлэх гэж байгаадаа үнэхээр гомдолтой байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч З.Т-ын хувьд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэн гарсан зардлыг мөнгөөр нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийг найзтайгаа маргалдлаа хэмээн цохисон үйлдэл уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

 

Шүүгдэгч З.Т-ын гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн шөнийн цагаар олон нийтийн газар архидан согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт З.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Т-ыг 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3,000,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ

    

ШҮҮГЧИД                                   М.МӨНХБААТАР

                                                    

                                                    Ц.УРАН