Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0315

 

 

///

 

 

 

 

 

           
     
   
 
 
     

О.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлоор, О.Д-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 109 дүгээр тогтоол, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг үндэслэн 20 дугаар

 

 

хорооны Засаг дарга О.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын дарга Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Э нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон.

Тус иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан шаардлагыг хангаж, тухайн үед 1025 өрхтэй байснаас 83 иргэн хуралд оролцсон гэжээ.

Гуравдагч этгээд Р.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хороодын хуралдааныг зарлан хуралдуулах тухай 109 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарлаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар ирц хангалттай гэж үзэж, иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулан уг хурлаас Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр тогтоол гарган оролцогчдын 100 хувийн санал авч сонгогдсон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгон, нэхэмжлэгч О.Д-г Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоолын дагуу тус дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан

 

з

байдаг. Энэхүү хуралдаанаар тухайн хурал нь өөрийн баталсан хуралдааны дэгийн дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ асуудлыг хөндлөнгийн ямар нэг оролцоогүйгээр хэлэлцэн шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг хуралдааныг хууль бус гэж дүгнэн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх дуусгавар болоогүй байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоол, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоол шийдвэрүүд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Эдгээр шийдвэрүүд нь хууль тогтоомж, дээд шатны Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой, зайлшгүй гаргах ёстой тогтоол шийдвэр байсан гэж үзэж байна. Нөгөө талаар эдгээр тогтоол шийдвэр гарсан цаг хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан 20 хоногийн хугацаа, 23.5 дахь хэсэгт заасан "...баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэсэн хугацаа, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан 50 хоногийн хугацаа тус тус өнгөрснөөр тухайн хорооны Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал хууль зүйн талаасаа эргэлзээтэй болсныг шүүх харгалзан үзээгүй байна.
  2. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлах хангалттай боломжит хугацаа буюу ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоол гарах хүртэл 90 хоногийн хугацаа, 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан болох хүртэл 9 сар орчим хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл шалтгааны улмаас тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид ямар нэг хуралдаан тэр тусмаа анхдугаар хуралдааныг товлон зарлах эрх зүйн чадамж нь дуусгавар болсон гэж үзэж байна.
  3. Нэхэмжлэгч О.Д 2011 оны 3 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар захирамжаар 20 дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Хорооны Засаг дарга нь ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдож, томилогддог төрийн улс төрийн албан тушаалтан юм. Дүүргийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны хуралдаанаас гарсан 04 тоот тогтоолыг үндэслэн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар захирамжаар О.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймд О.Д-н эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу гаргасан шийдвэр тул нэхэмжлэгч О.Д-г үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох тухай анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Д Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 338 д/гаар захирамжийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “тус хорооны хурлыг хэн нэгэн дээд газрын дарга хөндлөнгөөс зохион байгуулж, удирдан явуулсан нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байна.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид, даргыг сонгох, хорооны Засаг даргыг сонгох асуудлыг

шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар зохицуулсан.

 

Гэтэл тухайн хорооны иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааныг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийхээр 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр буюу нэг хоногийн өмнө товлосон байгаа нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.

Тухайн хурлыг 1 хоногийн өмнө буюу хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй нь гэрч П.Г-н “2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би жижүүрийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хорооны зохион байгуулагчаас “маргааш иргэдийн Нийтийн Хуралтай тул зараа өг” гэхээр нь бусад хэсгийн ахлагч нарт зар тараасан. Зараа бичээд автобусны буудлын хажуугийн зарын самбар дээр наасан. 71өн аж ахуйн нэгжийн зарын самбар дээр наасан. Иргэдэд утсаар хэлсэн” гэсэн мэдүүлгээр мөн тогтоогджээ.

Ийнхүү хуралдааны товыг иргэдэд нэг хоногийн өмнө мэдэгдсэнээс нэхэмжлэгчийн эрх, тухайлбал хорооны Засаг дарга, иргэдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх, хуралдаанд үг хэлж, өөрийгөө болон бусад нэр дэвшигчийг таниулах, сурталчлах, хувийн бэлтгэл хангах нь цаг хугацааны хувьд боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгджээ.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь ардчилсан ёс, тэгш эрхийн зарчимд суурилагдсан асуудлыг олонхоор шийдвэрлэх бүх нийтийн хуралдаан байх ёстой. Энэхүү хуулийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс эрх бүхий этгээдүүд хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг 15-аас доошгүй хоногийн өмнө иргэдэд урьдчилан мэдээлээгүй нь иргэдийг хурлаар хэлэлцэх асуудлыг мэдэх, өөрийн санал бодлыг илэрхийлэх, таслах эрхтэй хуралд оролцох боломжийг нь олгох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгч наг т бай

Энэхүү хуралдааны товыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2013 оны 8 дугаар сарын 15-ны дотор хуралдуулахаар шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоол, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн өмнөх иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн хугацаа хэдийд дуусгавар болсон, үүнийг нотлох баримт байхгүй тул захиргааны байгууллага нь дээрх хурлын товыг өмнөх Хурлын тэргүүлэгчдэд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь асуудлыг хамтын зарчмаар олонхын саналаар шийдвэрлэх ба бүх Хурлын Тэргүүлэгч нарт хурлын товыг мэдэгдэж, тэдгээрийг хуралд оролцох, санал өгөх эрхээр хангасан тохиолдолд Хурлын Тэргүүлэгчдийн хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэх”-ийг хориглосон байхад тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч С.О хуралдааныг удирдан явуулж, тус хуралдаанд оролцсон болох нь хуралдааны тогтоолууд, тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь “анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж, удирдах”-аар зохицуулсныг зөрчжээ.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг товлож, хурлын зохион байгуулалт, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 с ы 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гаргасан “тооллогын комисс батлах тухай” 01 дүгээр тогтоол, “хорс ы иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар тогтоол, 'хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, “хорооны Засаг дарга сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн а хан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар захирамжаар дээрх хүчингүй болсон 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэс эн О.Д-г тус хорооны Засаг даргаас чөлөөлсөн нь хууль бус байх тул уг захирамжийг хүчингүй болгох үндэстэй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д зааснаар хорооны Засаг царгын албан тушаал нь хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын даг, сонгогддог “төрийн улс төрийн албан тушаалд” хамаарч байх ба

 

О.Д-н бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 339 дүгээр захирамжаар Р.Ч-г 20 дугаар хорооны Засаг даргаар томилсонтой холбогдуулан маргаагүй байх тул түүний гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно’’ гэж заасны дагуу О.Д урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг 2013 оны 9 дүгээр сарын 4-нд авсан, тэрээр 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажиллаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Д-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 38 дугаар зүйлийн 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан 01,02, 03, 04 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг

хэвээр үлдээсүгэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: