Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга санагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогч ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 13000000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, , хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг, хэсэг тоотод байрлах өөрийн гэртээ Б.*******ийг “унтаад сэрэхгүй байна” гэх шалтгааны улмаас баруун талын өгзөгөн тус газар нь хутгаар хатгаж, баруун өгзөгний дээд хэсэгт шарх гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг, хэсэг тоотод байрлах гэртээ Б.*******ийн баруун талын өгзөгөн тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Ц.д хутгалуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...01 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр ...над руу утасдаад “хүрээд ирээч, хашаандаа саравч, граж баримаар байна” гэхээр нь “за тэгье тэгье” гээд *******гийн гэрт очсон. ...гражийнхаа хундамыг цутгачихая гэж яриад байж байгаад , ******* хоёр архи уугаад суусан. Би тэр архинаас нь хоёр рунк татчихаад унтлаа гээд баруун талынх нь орны урд талаар хэвтээд өгсөн. ...сэрсэн чинь баруун талын өгзөгний дээд хэсэгт хорсоод өвдөөд байсан. ...босох гэсэн босч чадахгүй цус их гоожсон байсан. Тэгээд би “цус алдаад байна, чи яах гэж ингэж байгаа юм, эмнэлэг дуудаад өг” гэсэн чинь ******* согтуудаа “сэрээх гээд хутгалчихлаа” гээд байсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг дээр хүргүүлсэн. Ид унтаж байхад намайг хутгалсан. Надад ...эмчилгээний хэдэн төгрөг өгчихвөл гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн “...******* ахын гэрт байсан , ******* ах, ******* гурав хамт нэг шил 750 граммын архи, нэг ширхэг 500 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан. ...******* нь согтоод унтлаа гээд гэрийн баруун талын орны урдуур газраар хэвтээд унтаад өгсөн. Тэгээд л ******* ах *******ийг сэрээх гээд шүүгээн дотор байсан шар өнгийн модон иштэй хутгыг аваад газарт унтаж байсан ******* ахыг хутгаараа баруун гуяны ар хэсэгт бөгсөн дээр нь нэг удаа хутгалчихсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ц.*******гийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...01 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн орой харанхуй болох гэж байхад ******* манайд хоол идчихээд байгаад байхаар нь “чи яв” гэсэн чинь явахгүй байсан, тэгсэн баруун талын орны урдуур доошоо харж хэвтчихээд босохгүй байсан. Би , 3 удаа дуудаж босгох гээд чадаагүй юм. Тэгээд босохгүй болохоор нь өөрийн гэрийн шаргал өнгийн модон иштэй хутгаар бөгс хэсэг рүү нь хутгалчихсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00000033 дугаартай “...1.Иргэн Б.*******ийн баруун өгзөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. .Дээрх үүссэн гэмтлүүд нь 01 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4.Иргэн Б.*******ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн баруун талын өгзөгөн тус газар нь хутгаар хатгасан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ц.******* нь иргэн Б.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний өгзөгөн тус газар нь хутгаар хатгасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч Б.******* нь эрүүл мэндийн болон эмийн эмчилгээний зардлын баримтаа шүүхэд ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 /дөрвөн зуу мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Ц.*******гаас 400000 /дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна. Хохирогч Б.******* “цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй. . Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /166.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6.5 см урттай, бор шаргал өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гаас 400000 /дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.

8. Хохирогч Б.******* нь “цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эsрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА