Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 86

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Д.Баясгалан, Л.Баатарсүх, Д.Дашдорж, Б.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан

Шүүгдэгч Б.Ариунбат түүний өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хальбин овогт Ганболдын Батбаатар, Боржигон овогт Батболдын Энхболд, Бодонгууд овогт Батхуягийн Ариунбат нарт холбогдох эрүүгийн 201611000080 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ЖЭ87120373 регистрийн дугаартай, Хальбин овогт Ганболдын Батбаатар.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн

2016.08.11   ¹86

Хөтлөх хэрэгт 5-128 Ж.Долгормаа                                                                                                                 D/disk Шийтгэх тогтоол 2016           

тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Уурхайчидын 1-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан мөн шүүхийн 2013 оны 07 сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл ЖЯ84120672 регистрийн дугаартай, Боржигон овогт Батболдын Энхболд.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам үл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Танкийн 8-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЮ85021715 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Батхуягийн Ариунбат.

Шүүгдэгч Г.Батбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

    Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай  тээврийн  хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус

хэмжээний хохирол,

    Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын Тоёота Ланд-150 маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гражаас Тоёота-Ист маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отверк, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, данхрат тус бүр нэг ширхэгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гражаас Тоёота Приус-20 маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

    Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын хохирогч Д.Баясгалангийн авто гражаас Хонда Одиссей маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

    Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн Тоёота Аллион маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

      Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын Тоёота Приус маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

     Шүүгдэгч Б.Энхболд нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

      Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын Тоёота Ланд-150 маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гражаас Тоёота-Ист маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отверк, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, данхрат тус бүр нэг ширхэгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гражаас Тоёота Приус-20 маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын хохирогч Д.Баясгалангийн авто гражаас Хонда Одиссей маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

     Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн Тоёота Аллион маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

    Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын Тоёота Приус маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол

        Шүүгдэгч Б.Ариунбат нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

       Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

       Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг, бусдад нийт 3960000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Очиржавын машинаас тийм их хэмжээний адууны мах, үхрийн мах аваагүй. Мөн үнэлгээ нь дэндүү өндөр үнэлэгдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогч Очиржавын машинаас авсан мах тийм их байгаагүй, бас үнэ нь өндөр байна. Би учруулсан хохирлоосоо төлж барагдуулсан. Одоо Очиржав, Мөнхжаргал нарын хохирлыг төлөх үлдсэн гэв.

Шүүгдэгч Б.Ариунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн  мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт өөрт ногдох хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он, сарыг сайн санахгүй байна. Орой машинаа гараашид хийгээд маргааш нь ач хүүгээ сургуульд нь хүргэж өгөх гэсэн чинь гараашийн хаалга онгорхой байсан. Дотогш орж үзэхэд машины аккумлятор, эмийн сангийн хайрцаг, холбогч, флаш, зурагт зэрэг эд зүйл алга болсон байсан. Ингээд би шууд цагдаа дуудсан. Миний хажуу талын гарааш дотор байсан машинаас бас хулгай хийсэн байсан. Шүүгдэгч Б.Энхболд өөрт ногдох хохирлын мөнгийг төлсөн. Үлдсэн хохирлыг Г.Батбаатар төлнө гэж хэлсэн гэв.

Хохирогч Л.Баатарсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 сарын 17-ны орой 20 цагийн орчим машинаа гараашид хийгээд гарсан. Гарааш тухайн үед зүүдэг цоожтой байсан. Ингээд маргааш нь гараашаа онгойлгох гээд очиход зүүдэг цоож нь сул өлгөөтэй байсан. Би хулгай орсон гэж бодоогүй хаалгаа онгойлгоод үзсэн чинь арын дугуйны 5 боолт газар хэвтэж байсан. Миний жижиг улаан домкаратыг ашиглаж дугуйг маань хулгайлсан байсан. Ингээд би шууд цагдаа дуудсан. Машины шилийг хагалсан байсан. Машин дотроос мөн зарим нэг эд зүйлийг авсан байсан. Сая шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч Б.Энхболд 140300 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг нэхэмжилж байна. Энэ хүмүүс хулгай хийх үедээ машины шил хагалсан байсан. Энэ үнэлгээ нь хохирлын үнэлгээнд ороогүй байсан. Би шинэ шил авчруулаад засварын газраар засуулсан. Иймд машины цонхны шилний мөнгө, засварын зардлын мөнгийг нэхэмжилж байсан. Энхболд надад хохирлын мөнгийг өгсөн, үлдсэн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Б.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 27-оос 28-нд шилжих шөнө 12 цаг өнгөрөөгөөд машинаа ил зогсоолд тавьсан. Өглөө 8 цагийн орчим цонхоор харахад машины дугуйг маань тайлж авсан байсан. Тэр даруйд нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдрөө шууд гарч обуд, дугуй худалдаж авсан. Нийт 230000 төгрөг болсон. Би уг нь алдсан дугуйгаа нэг ширхгийг нь 120000 төгрөгөөр захиж авсан. Надад нийт 470000 төгрөгийн хохирол учирсан. Шууд болон шууд бус хохирол нийлсэн байгаа. Машины домкаратыг Амартайван байцаагчид хүлээлгэж өгсөн. Одоо нийт 470000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Д.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 15-ны өдөр 17 цагийн орчим би машинаа гараашид тавьсан. 16-ны өглөө 7 цагийн орчим манай эхнэр, хүүхдүүдийн хамт гарааш руу явсан. Гэтэл нэг их удалгүй эхнэр маань над руу утасдаад “машины аккумлятор байхгүй байна” гэж хэлсэн. Намайг очиж үзэхэд их гэрэл байхгүй, гупер унасан байдалтай байсан. Тэр дор нь цагдаагийн газар дуудлага өгсөн. Байцаалт дээр алдсан зүйлсийг нарийн сайн хэлсэн. Надад нийт 2010000 төгрөгийн хохирол учирсан. Цохилттой дрилл, зөөврийн хард, хоёр толь, их гэрэл зэргийг буцааж авсан. Шүүгдэгч Б.Ариунбатаас 90000 төгрөг, шүүгдэгч Б.Энхболдоос 90000 төгрөг авсан, одоо шүүгдэгч Г.Батбаатараас 90000 төгрөг авах төлбөртэй гэв.

 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 12-18/, Хохирогч Л.Энхболдыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 120-121/, Хохирогч Р.Очиржавыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 123-125/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 117-118, 122, 126, 130,134,138, 145, 149,153-154,179/, Хохирогч Д.Баасанжавыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 127-129/, Хохирогч Д.Мөнхжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 131-133/, Хохирогч П.Лхагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 147-148/, Гэрч С.Мөнхнаадамыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 181/, Гэрч Г.Зол-Оргилыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 182-183/, Сэжигтнээр Г.Батбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 236-240/, Сэжигтнээр Б.Энхболдыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 245-247/, Сэжигтнээр Б.Ариунбатыг байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтас хх-ийн 1-2 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-ийн 109-113 /, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авсан тогтоол /2 дугаар хавтас хх-ийн 197-198, 200 /, Б.Ариунбатын ял шалгах хуудас /хх-ийн 29/, Шүүхэд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Батбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан “Тоёота Приу”с маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гараашид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын “Тоёота Аллион” маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гараашид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн “Тоёото Аллион” маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын “Тоёота Приус” маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын “Тоёота Ланд-150” маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гараашаас “Тоёота-Ист” маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отвёртка, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, домкрат тус бүр нэг ширхгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гараашаас “Тоёота Приус-20” маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын гадна байрлах хохирогч Д.Баясгалангийн авто гараашаас “Хонда Одиссей” маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн “Тоёота Аллион” маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын “Тоёота Приус” маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол

Шүүгдэгч Б.Энхболд нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гараашид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын “Тоёота Аллион” маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гараашид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн “Тоёото Аллион” маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын “Тоёота Приус” маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын “Тоёота Ланд-150” маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гараашаас “Тоёота-Ист” маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отвёртка, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, домкрат тус бүр нэг ширхэгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гараашаас “Тоёота Приус-20” маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын гадна байрлах хохирогч Д.Баясгалангийн авто гараашаас “Хонда Одиссей” маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн “Тоёота Аллион” маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын “Тоёота Приус” маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол

Шүүгдэгч Б.Ариунбат нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гараашид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих нэвтэрч хохирогч Л.Энхболдын “Тоёота Аллион” маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гараашид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн “Тоёото Аллион” маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

    Давтан үйлдлээр “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын “Тоёота Приус” маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг, бусдад нийт 3960000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, уг мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч Д.Дашдорж, Б.Эрдэнэцэцэг, Д.Баясгалан, Л.Баатарсүх нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Энхболд, Р.Очиржав, П.Лхагвасүрэн,  Д.Баасанжав, Т.Мөнхжаргал, гэрч С.Мөнхнаадам, Г.Зол-Оргил нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авсан тогтоол зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

      Прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарт холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

      Иймд шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон  бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Б.Ариунбат гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт  ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

       Шүүгдэгч Б.Ариунбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул түүнд хорих ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй ба мөн дээрх байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ариунбатын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Оргилын Цэрэндолгор болох нь 00694508 дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээгээр, шүүгдэгч Б.Энхболдын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч “Бичил глобус групп” болох нь 01093137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан тул шүүгдэгч Б.Ариунбатын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Тоёота Приус” маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5000000 төгрөгийг, шүүгдэгч Б.Энхболдын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Хонда фит” маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Г.Батбаатараас нийт 1882750 төгрөг гаргуулж, хохирогч  Д.Дашдоржид 90000 төгрөг, Р.Очиржавт 962500 төгрөг, Т.Мөнхжаргалд 120000 төгрөг, Д.Баасанжавт 160000 төгрөг Б.Эрдэнэцэцэгт 110000 төгрөг, Д.Баясгаланд 132500 төгрөг, Л.Баатарсүхэд 233250 төгрөг, П.Лхагвасүрэнд 74500 төгрөг, шүүгдэгч Б.Энхболдоос нийт 1082500 төгрөг гаргуулж, хохирогч Р.Очиржавт 962500 төгрөг,  Т.Мөнхжаргалд 120000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Ариунбатыг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд нар нь хохирогч нарт төлөх төлбөртэй, мөн шүүгдэгч Б.Ариунбат, Б.Энхболд нараас тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн тул тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээвэл зохино.

Хохирогч Л.Баатарсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт шууд бус хохирол болох машины арын хаалганы том цонхны үнэ 80000 төгрөг, жижиг цонхны үнэ 40000 төгрөг, урд хаалганы жижиг цонхны үнэ 40000 төгрөг, хагарсан шилийг засварлуулахад зарцуулсан зардлын 20000 төгрөг нийт 180000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 153-154/, “Цагаан нуур” засварын газрын зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх мөнгийг шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд нараар хувь тэнцүүлэн хувааж төлүүлэхээр /нэг хүнд 90000 төгрөг/ тогтов.

Шүүгдэгч Г.Батбаатар, Б.Энхболд нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “…хохирогч Р.Очиржавын машинаас адуу, үхрийн мах хулгайлж авсан нь үнэн. Гэхдээ их хэмжээтэй мах аваагүй, мөн махыг дэндүү өндөр үнээр үнэлсэн байна” гэж мэдүүлж байгаа ч хохирогчийн хулгайд алдсан 180 кг адууны мах, 170 кг үхрийн махыг Улсын үнэлгээний комисс зах зээлийн ханшаар үнэлж ирүүлсэн байх тул шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Мөн хохирогч Б.Эрдэнэцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт машины дугуйгаа хулгайд алдсаны маргааш нь 2 ширхэг дугуй 200000 төгрөгөөр, 2 ширхэг обуд 30000 төгрөгөөр авсан тул үүний үнэ 230000 төгрөгийг  нэмж 470000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч машины дугуйны үнийг улсын үнэлгээгээр /1 дугуйг 110000 төгрөгөөр/ тооцож төлүүлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас давхар нэхэмжилж буй 250000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Батбаатарын  ЖЭ87120373 регистрийн дугаартай,  Б.Энхболдын ЖЯ84120672 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, шүүгдэгч Б.Ариунбатын ЖЮ85021715 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов 1 ширхэг, домкрат 2 ширхэг зэргийг устгаж, 01093137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч “Бичил глобус групп” ХХК-д, 00694508 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Оргилын Цэрэндолгорт тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Батбаатар энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгч Б.Ариунбат, Б.Энхболд нар цагдан хоригдоогүй байна.

Монгол  Улсын  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  283,  286,  294,  297,  298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хальбин овогт Ганболдын Батбаатар, Боржигон овогт Батболдын Энхболд, Бодонгууд овогт Батхуягийн Ариунбат нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Ганболдын Батбаатарыг 2 жилийн, Батболдын Энхболдыг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Батхуягийн Ариунбатыг 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Батбаатар, Б.Энхболд нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ял, ялтан Б.Ариунбатад оногдуулсан 1 жил  6 сарын хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй

4. Ялтан Г.Батбаатарын цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялтан Б.Энхболд, Б.Ариунбат нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Б.Ариунбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан Б.Энхболдын  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “Хонда Пит” маркийн 68-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөг, ялтан Б.Ариунбатын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “Тоёота Приус-10” маркийн 45-74 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг ялтан нараас тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Г.Батбаатараас нийт 1882750 /нэг сая найман зуун наян хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-16 тоотод оршин суух, Халх овогт Дашцэрэнгийн Дашдорж /ЖЕ88091290/-д 90000 /ерэн мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64-03 тоотод оршин суух Зээрднүүд овогт Рэгзэнгийн Очиржав /ЖЯ71022710/-т 962500 /есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 13-45 тоотод оршин суух Хатиган овогт Түмэнжаргалын Мөнхжаргал /ЖЯ93111517/-д 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 36-18 тоотод оршин суух Боржигон овогт Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг /ЖЭ78041306/-т 110000 /нэг зуун арван мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-79 тоотод оршин суух Боржигон овогт Дугаржавын Баясгалан /ЖЭ59010271/-д 132500 /нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг 56-44 тоотод оршин суух Боржигон овогт Лувсангийн Баатарсүх /ЖЭ59062078/-д 233250 /хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун тавь/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг 58-29 тоотод оршин суух Шаргалзууд овогт Пүрэвийн Лхагвасүрэн /ЖЬ60021579/-д 74500 /далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 19-5 тоотод оршин суух Шаргалзууд овогт Дамдинсүрэнгийн Баасанжав /ЖЭ58102416/-т 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, ялтан Б.Энхболдоос нийт 1082500 /нэг сая наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64-03 тоотод оршин суух Зээрднүүд овогт Рэгзэнгийн Очиржав /ЖЯ71022710/-т 962500 /есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 13-45 тоотод оршин суух Хатиган овогт Түмэнжаргалын Мөнхжаргал /ЖЯ93111517/-д 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг тус тус олгон, хохирогч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 250000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ялтан Б.Ариунбат төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дорцов 1 ширхэг, домкрат 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Ялтан Б.Ариунбатын эзэмшлээс Г-0614009933 дугаартай Хэрлэн сумын 3 баг Танкийн 8-15 тоотын 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, ялтан Г.Батбаатарын эзэмшлээс “Айрмедиа” кабелийн телевизийн станц, “чангхонг” гэх 32 инчийн зурагт, ялтан Б.Энхболдын эзэмшлээс “ХКС” гэх 42 инчийн зурагт, “Суеюу” гэх хоёр хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.Батбаатарын  ЖЭ87120373 регистрийн дугаартай, ялтан  Б.Энхболдын ЖЯ84120672 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Ариунбатын ЖЮ85021715 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг өөрт нь, 01093137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Бичил глобус групп” ХХК-д, 00694508 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Оргилын Цэрэндолгор нарт тус тус олгосугай.

11. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Энхболд, Г.Батбаатар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан Б.Ариунбатын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Б.Энхболд, Г.Батбаатар нарын эдлэх ялыг болон ялтан Б.Ариунбатын тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, тэдний өмгөөлөгчид, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ДОЛГОРМАА