Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2109

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/01585 дугаар шийдвэрийн 4 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар охин О.Х-ийн асаргааны зардал 5 728 350 төгрөг, орон сууцны төлбөрийн 50 хувь болох 78 750 000 төгрөг, нийт 84 478 350 төгрөгийг хариуцагч Г.О-гээс гаргуулж, нэхэмжлэгч М.А-т олгосугай.” гэж,

5 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М.А хариуцагч Г.О нарыг 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгөөс охин О.Х-д ногдох 241 604 400 төгрөг, Г.О-гийн хуваарьт хөрөнгөөс охин О.Х-д ногдох 92 021 650 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

9 дэх заалтын “2 удаа” гэснийг “2 өдөр” гэж,

12 дахь заалтын “140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,” гэсний дараа “нэхэмжлэгчээс 2 750 574 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж,” гэж, “105 300” гэснийг “580 342” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.А-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                             С.ЭНХТӨР