Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******т холбогдох 2123000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч Д.*******ийг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” дэлгүүрийн орчимд тус аймаг дахь Цагдаагийн газрын , цагдаагийн ахлагч С.*******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж толгойн тус газарт нь 3 удаа өшиглөж зодсон, мөн тус Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.*******гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа түүний албаны дүрэмт хувцсыг урж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа өөрийн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Б.*******гийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 1 цаг 30 минутын орчимд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М., цагдаа , цагдаагийн ахлагч С.******* нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Д.******* гэгчийг эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Би Д.*******т хандаж “та энэ сандал дээр суугаад согтуурал шалгах багаж үлээх ёстой” гэсэн чинь Д.******* би шалгах багаж үлээхгүй чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь та хувцсаа тайл гэсэн чинь бас чадахгүй гэхээр нь би тухайн иргэнд хандаж “танд хууль ёсны шаардлага тавьж байна, та биелүүлэх үүрэгтэй шүү, хэрэв биелүүлэхгүй бол чинь цагдаагийн албаны тухай хуульд зааснаар биеийн хүч хэрэглэнэ” гэж анхааруулсан тухайн иргэн миний шаардлагыг эсэргүүцэж, төрийн бөөснүүд, пиздаанууд, цагдаагийн боловч гөлөгнүүд гэх зэрэг олон төрлийн хараалын үг хэлээд миний урдаас бос ч ирээд намайг барьж аваад хувцсыг нь тайлах гэсэн боловч ******* нь миний өмсөж байсан цагдаагийн албаны гителний зүүн талын халаас, суга хэсгийг ураад хаячихсан. Тэгээд би тухайн хүнийг дарж байгаад хувцсыг нь тайлаад эрүүлжүүлэх байранд хийгээд шөнө хяналт тавьж хоносон. Миний албаны хээрийн хүрэм. өмд 112.272 төгрөгний үнэтэй байдаг, энэ мөнгийг ******* гэгч гаргаж өгсөн Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/, 2. Хохирогч С.*******гийн өгсөн: “...Цагдаагийн газрын жижүүрийн дугаарын утаснаас замын цагдаагийн зохицуулагч, М.ын утсанд “ баг дэлгүүрийн хажууд улсын дугаартай тээврийн хэрэгсэл бусдын машиныг мөргөчихлөө” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагыг хүлээж аваад зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М., дэд ахлагч бид гурав хамт яваад багт очоод дуудлага өгсөн гэх хүнтэй уулзсан чинь дуудлага өгсөн хүн нь энэ хүн машин жолоодож яваад миний машины толийг шүргэж хугалчхаад зугтаагаад явчихсан. Би араас нь явж очоод ийг нь аваад ирлээ гээд нэг хүнтэй хамт сууж байхаар нь бид нар тэр хоёр хүнийг аваад цаашаа яваад машин дээр нь очсон чинь машинаа гудамжинд тавьчихсан машин дотор нь нэг хүн хэвтэж байсан. Замын зохицуулагч М. машин дотор байсан хүн дээр очоод та машинаас буугаад ирнэ үү, бичиг баримтаа шалгуулна уу, гэсэн чинь тэр хүн би буухгүй гэж хэлээд урдаас нулимсан. Тэгээд салаавч өгөөд Завханы цагдаа нар хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжилсон. Тэр үед би машинаасаа буугаад тухайн хүнийг та машинаасаа буугаад ирээч гэсэн чинь тэр хүн миний хувцаснаас барьж аваад, миний зүүн талын мөрдөснөөс зуураад татаж унаад намайг тонгойсон байхад миний толгойны ар, хажуу хэсэг рүү хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Би бос ч ирээд тэр хүнийг барьж аваад та машинд суучих гэж хэлээд албаны машинд суулгаад Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авч ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд ирээд эрүүлжүүлэх гэсэн чинь орохгүй гээд цагдаагийн ахлагч Б.*******гийн мөрдөснөөс зуураад түүний цагдаагийн албаны хувцсыг урсан. Би эмнэлэгт үзүүлж рентгенд харуулсан, толгой доргисон байна гэсэн. Тэгээд эмчилгээний зардал, рентгений төлбөр энэ тэр гээд 300,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Д.******* өгсөн. Би хохирлоо барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37--р хуудас/, 3. Гэрч М.ын өгсөн: “...Би очоод тухайн машинд байгаа хүнийг та машинаас буугаад ирнэ үү бичиг баримтаа шалгуулна уу гэсэн чинь тэр хүн буухгүй гэж хэлээд урдаас шүлсээрээ нулимсан. Тэгээд салаавч өгөөд Завханы цагдаа хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжилсон. Тэр үед ахлагч С.******* машинаасаа бууж ирээд та машинаас буугаад ирээч гэсэн С.*******гийн хувцаснаас барьж аваад доош нь татаад тонгойсон байхад толгой руу нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тэр хүнийг аваад албаны машинд суулгаад эрүүлжүүлэх байр руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, 4. Гэрч Д.гийн өгсөн: “...Цагдаагийн дугаарын утас руу залгаад улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн миний машины толийг шүргэж унагачхаад явчихлаа гэж дуудлага өгсөн. Тэгээд бид нар хамт яваад нөгөө машин дээр нь очсон. Би тэр үед машиндаа сууж байсан бөгөөд цагдаа нар тухайн машины ийн хажууд сууж явсан хүнийг машинаас нь буулгах гэсэн чинь тэр хүн нь машинаасаа буухгүй гэсэн байх. Тэгээд цагдаагийн хувцаснаас зуураад байх шиг байсан. Би тэр үед нь машинаасаа буугаад ирсэн чинь цагдаа нар тэр хүнийг аваад машиндаа суулгаад нөгөө машиныг нь нэг цагдаа жолоодоод цагдаа руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, 5. Гэрч Ц.ы өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны орой ******* бид хоёр хамт архи ууж байгаад би *******ийг гэрт нь хүргэж өгөх гэж яваад дэлгүүрийн тэнд хүний машины толийг шүргэчихсэн. Тэгээд цаашаа гудамжинд очоод зогсож байсан чинь машины ирээд намайг аваад дэлгүүрийн хажууд байж байгаад цагдаа нартай буцаад *******ийн машин дээр очсон. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, 6. Гэрч М.ы өгсөн: “...Тэр үед нөгөө хүнд хандаж хөөе ах босоорой, гэрт чинь хүргээд егье гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгээд ахлагч С.******* тэр хүнд хандаж хөөе залуу босоорой, сэрээрэй гэсэн чинь тэр хүн сэрээд бид нарыг харчхаад салаавч өгөөд “та нар намайг барах уу, авч явж чадах уу, намайг авч явдаг хэн бэ, Завханы цагдаа хэзээ ийм болчихсон юм бэ” гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр үед ахлагч С.******* намайг гэрлээ тусгаад байж бай гэж хэлээд ийн эсрэг талын хаалгыг онгойлгоод нөгөө хүнийг босоод ир гэж хэлээд суганаас нь өргөөд босгох гэсэн чинь тэр хүн ******* ахын хувцаснаас зуураад ******* ахыг татаж унаад тонгойсон байхад нь толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед нь очоод тэр хүний хөлийг бариад авсан. ...Тэгээд эрүүлжүүлэх байранд ороод ахлагч ******* руу салаавч өгөөд “Завханы цагдаа нар ийм том болчихсон юм уу, би энэ эрүүлжүүлэх байранд чинь орохгүй, хувцсаа тайлахгүй” энэ тэр гээд шаардлага эсэргүүцээд ахлагч *******гийн хувцаснаас татаад урсан. Бид нар тэр үед нь *******ийн хувцсыг хүчээр тайлаад эрүүлжүүлэх байранд хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, 7. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 345 дугаартай “С.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/, 8. Д.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн талаар нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үнэлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоож тавьсан шаардлагыг нь үл биелүүлж хүч хэрэглэсэн үйлдэл, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн эс үйлдэхүйгээр илэрдэг. Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” дэлгүүрийн орчимд тус аймаг дахь Цагдаагийн газрын , цагдаагийн ахлагч С.*******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж толгойн тус газарт нь 3 удаа өшиглөж зодсон, мөн тус Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.*******гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа түүний албаны дүрэмт хувцсыг урах зэргээр хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж шүүгдэгч Д.*******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. - Хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.******* “...Миний албаны хээрийн хүрэм, өмд 112,272 төгрөгийн үнэтэй байдаг. Энэ мөнгийг ******* гэгч гаргаж өгсөн хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, Мөн хохирогч С.******* “...Би эмнэлэгт үзүүлж рентгенд харуулсан. Толгой доргисон байна гэсэн. Тэгээд эмчилгээний зардал, рентгений төлбөр энэ тэр гээд 300,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Д.******* өгсөн. Би хохирлоо барагдуулж авсан.” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэсэн. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 81 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Д.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 9 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж, Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 9 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 9 /ес/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ