Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Г.Эсэн, хохирогч О.Г, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810017980550 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 0000000000000000 хэсэг Хөдөө аж ахуйн их сургуулийн 0000000000000000тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Н /РД: ШГ75030470/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны 0 дугаар байрны подвальд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эх О.Гг манай эхнэрт мөнгө зээллээ гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч О.Г: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б.Н гаднаас гэртээ орж ирээд Бд яах гэж тэтгэврээ зээлж өгсөн юм бэ гэж хэлээд уурласан, би хүүгээ суулгаад тайвшируулах гэтэл Б.Н гараад явсан. Би ажил дээрээ очоод байж байхад ирээд зодчихгүй байх гэж бодоод гэрээсээ гараад ажил дээрээ ирсэн, үсчингээ нээгээд цаашаа оёдлын цех рүү орсон, Б.Ныг ирээд хаалгыг нь эвдэлчих байх гээд хаалгыг түгжээгүй нээлттэй байлгаж байсан. Тэгээд сууж байхад гаднаас Б.Н орж ирээд намайг яаж цохиж зодсон гэдгийг  санахгүй байна. Нэг мэдэхэд би ухаан алдсан байдалтай байсан. Миний дээд талын дөрвөн шүд хөдлөөд цаашаа орсон байхаар нь би ичээд орой болохоор харина гэж бодоод байж байтал Б.Н орой 18-19 цагийн үед ажил дээр орж ирээд ээжээ харья гэж хэлэхээр нь би чи ээжийгээ зодохгүй биз дээ гэж хэлэхэд би таныг юу гэж зодох юм бэ гэсэн. Би хоёр охиндоо шатны уруу унаад шүд хөдөлсөн гэж хэлсэн байсан, гэтэл Б.Ныг ээжийгээ зодоод байхдаа яахав дээ гээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. Миний дээд дөрвөн шүд хазаж болохгүй байгаа, 3-4 сарын хугацаанд хоол идэж болохгүй, миний бага охин надад бантан хийж өгч намайг асарсан. Шинжээчийн дүгнэлт хөнгөн гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Н нь уурлаж бухимдах, сэтгэлээр унах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан гэдгийг би мэдээгүй, хүүгээ цагдан хоригдсоноос хойш бүтэн нойртой хоноогүй, хэцүү байна. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр сэтгэл санаа хямарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай ээж хүргэн, бэрүүдээ өөрийн хүүхдүүд шигээ хайрладаг, би анхны эхнэрээсээ салсан бөгөөд 22 настай том болсон охинтой. Сүүлд би Б гэдэг эмэгтэйтэй суусан, би ээждээ энэ Б хүмүүжилгүй эмэгтэй байна, архи согтууруулах ундаа, тамхи их хэмжээгээр хэрэглэдэг талаар хэлэхэд намайг Бтай хамт амьдар гэж хэлээд түүнд мөнгө зээлдэг байсан, Б ээжээс мөнгө зээлээд эргүүлж өгөөгүй алга болсон, намайг залгахаар утсаа ч авахаа больсон. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна, өглөө сэрэхэд ээж миний хүү ээжийгээ хар даа, чи зүйгээр байж байгаад учиргүй уурлаад намайг цохиж ийм болгосон гэж хэлсэн. Надад ээжийгээ санаатайгаар цохиж, зодох ухамсар байхгүй, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би ээжийгээ болон эгч, охин дүүдээ гар хүрч үзээгүй, тухайн үед яагаад ээжийгээ зодсоноо үнэхээр санахгүй байна. Архи уусан байсан учраас ийм зүйл боллоо...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сард хүү Б.Н “ээж та надад 1 сая төгрөг олоод өг, би Б ХХК-д жолоочоор ажилд орж байгаа юм, ажилд ороход барьцаа 1 сая төгрөг хэрэгтэй“ гээд надаас нэхээд байсан. 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Б.Н надаас 1 сая төгрөг нэхээд байхаар нь би түүнд “ээжид нь мөнгө олдохгүй байна“ гэж хэлэхэд уурлаад “хүн ингээд аятайхан амьдраад өгье гэхээр мөнгө олж өгсөнгүй“ гэж уурлаад, 42 инчийн зурагтыг мулт татаж аваад ширээ рүү шидээд, үүдэнд байсан толийг хагалчихаад гараад явсан. Тэгэхээр нь би гэрээ цэвэрлэчихээд, Б.Ныг согтуу орж ирээд дахиж агсан согтуу тавина байх гэж бодоод Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны 0 дугаар байрны подвальд байх оёдлын цех рүүгээ орсон. Ажлынхаа хаалгыг түгжвэл гаднаас хаалга эвдээд ороод ирж магадгүй гэж бодоод хаалгаа түгжээгүй. Тэгээд даралт ихсээд байхаар нь буйдан дээр хэвтэж байхад Б.Н гаднаас орж ирээд, үснээс зулгааж, шалан дээр чирээд, уруул ам орчим руу гараараа нэг удаа хүчтэй цохиход би ухаан алдаад уначихсан. Нэг сэрэхэд би шалан дээр хэвтэж байсан, миний үүдэн дээд талын 4 шүд дотогшоо цөмрөөд орсон, уруул ам хавдаад, цус болчихсон, Б.Н өөрөө гараад явчихсан байсан. Би шалан дээр дуссан байсан цусаа цэвэрлэчихээд, ажлынхаа байрны гадаа сууж байхад Б.Н хүрч ирээд “гэр лүүгээ оръё” гэхээр нь би түүнд “чи намайг зодохгүй биз гэж асууж байгаад гэр рүү дагаад явсан. Гэрт очсон хойно Б.Н “Би ганц хайртай ээжийгээ ингэж зодох гэж” гээд гэмшээд уйлаад байхаар нь “нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдаагүй нь их юм гэж хэлсэн. Би Б.Нд “ээжийнх нь шүд цөмөрчихлөө, чи ээжийгээ эмнэлэгт үзүүлээд өгөөч” гэж хэлэхэд “миний бие муу байна, бие гайгүй болохоор надтай ярьгэж хэлээд унтаад өгсөн. Унтахаасаа өмнө “хайран сайхан толио хагалчихлаагээд харамсаад байгаа юм. Би түүнийг унтчихаар нь цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа хайсан боловч олоогүй. Ингээд болсон асуудлын талаар цагдаад болон хоёр охиндоо мэдэгдэж чадахгүй олон хоносон. Түүнийг архи уугаад согтоод унтсан байхад гар утсаа олж аваад охидууд руугаа ярьсан. Миний гар утсыг нуусан байсан учир би гар утсаа олохгүй байсан. Б.Н нь урьд нь намайг “мөнгө өгсөнгүй гээд түлхэж унагааж байсан. Яг хэдийд хэдэн удаа түлхэж унагааж байсныг нь санахгүй байна...” /хх-ийн 9-10/ гэсэн,         

 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд ээжтэй ярихад “ажил дээрээ юм оёод сууж байна гээд зүгээр л ярьж байсан. Би 07 дугаар сарын 27-ны өдөр ээжийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш 3 хоног ээжийн гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 10 цаг өнгөрч байхад ээж өөрийнхөө утаснаас над руу залгаад “ээж нь ажил руугаа орох гэж яваад шатны уруу унаад шүдээ гэмтээчихлээ, миний охин хүрээд ирээч, гэрийн гадаа ирээд миний гар утас руу дохь би гараад очьёгэж ярьсан. Тухайн үед би эгчтэй хамт явж байсан болохоор “ээж ажлынхаа шат руу унаж гэмтэнэ гэж баймааргүй юм, сонин юм даа гэж хоорондоо ярилцаад, эгчийнхээ хамтаар ээжийн гэрийн гадаа очоод гар утас руу нь залгахад ээж гэрээсээ тэр дороо гараад ирсэн. Ээж эгч бид хоёрыг хараад уйлахаар нь түүнээс юу болсон тухай асуухад “тав дахь өдөр Б.Н намайг зодож, үсдэж чирээд шүд цөмөлчихлөө, өөрийнхөө гар утсыг алга болгосон гээд миний гар утсыг хэд хоног авчихаад өгөхгүй байсан, сая согтоод унтчихаар нь гар утсаа авч байгаад чам руу ярилаа, түрүүн ахын чинь хажууд байсан болохоор ажлынхаа шат руу унаад гэмтсэн гэж худлаа ярьсан юм, намайг сая гэрээс гарах гэхэд хаашаа явах гэж байгаа юм бэ гэхээр нь худлаа яриад гараад ирлээ” гээд шүдээ харуулсан. Түүний үүдэн дээд талын 4 шүд угаараа цаашаа цөмрөөд орчихсон байсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 0000000000000000хэсэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн 0000000000000000тоот гэрийнхээ гадна тэр хавийн архичин Мөнгөөнөө, Бадарч нартай 500 граммын савалгаатай “Улаанбаатар нэртэй архи хоёр шилийг хувааж уугаад гэртээ орсон. Тухайн үед би их согтсон ба намайг гэрт ороход ээж байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд ээж О.Г надад “чи ээжийгээ алах нь байна шүү дээ, намайг ямар болгосноо хардаа гэж хэлэхээр нь түүнийг харахад дээд талын 3-4 үүдэн шүд дотогшоо цөмөрсөн байсан. Би ээжээс “юу болов, яагаад ийм болов гэхэд тэрээр надад “чи өчигдөр ажил руу орж ирээд, намайг цохиж, шүд цөмөлж, намайг ийм болгочихоод гараад явсан гэж хэлсэн. Би яг ямар асуудал болсныг санахгүй байна, гэхдээ би архичин биш. Хааяа л архи амсчихдаг, би архи уусан үедээ ээжийг зодож цохиж дарамталдаггүй. Ээж ч гэсэн хааяа ууна, бид хоёр зүгээр юм ярьж сууж байгаад гэртээ ганц шил архи хувааж уудаг...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9444 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Ггийн биед үүдэн 4 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 19-20/,

- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 44-46/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-51/,

- Шүүгдэгч Б.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 21-29, 32, 35, 52/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны 3 дугаар байрны подвальд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эх О.Гг манай эхнэрт мөнгө зээллээ гэх шалтгааны улмаас зодож түүний бие махбодид үүдэн 4 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Ггийн “...Миний даралт ихсээд байхаар нь буйдан дээр хэвтэж байхад Б.Н гаднаас орж ирээд, үснээс зулгааж, шалан дээр чирээд, уруул ам орчим руу гараараа нэг хүчтэй цохиход би ухаан алдаад уначихсан. Нэг сэрэхэд би шалан дээр хэвтэж байсан, миний үүдэн дээд талын 4 шүд дотогшоо цөмрөөд орсон, уруул ам хавдаад, цус болчихсон, Б.Н гараад явчихсан байсан...“  /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч Б.Дгийн “...Эгчийнхээ хамтаар ээжийн гэрийн гадаа очоод гар утас руу нь залгахад ээж гэрээсээ тэр дороо гараад ирсэн. Ээж эгч бид хоёрыг хараад уйлахаар нь түүнээс юу болсон тухай асуухад Б.Н намайг зодож, үсдэж чирээд шүд цөмөлчихлөө, өөрийнхөө гар утсыг алга болгосон гээд миний гар утсыг хэд хоног авчихаад өгөхгүй байсан гээд шүдээ харуулсан. Түүний үүдэн дээд талын 4 шүд угаараа цаашаа цөмрөөд орчихсон байсан...” /хх-ийн 13-14/ гэсэн, шүүгдэгч Б.Нын “...Тухайн үед би их согтсон, намайг гэрт ороход ээж байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд ээж О.Г надад “чи ээжийгээ алах нь байна шүү дээ, намайг ямар болгосноо хардаа гэж хэлэхээр нь түүнийг харахад дээд талын 3-4 үүдэн шүд дотогшоо цөмөрсөн байсан. Би ээжээс “юу болов, яагаад ийм болчихов гэхэд тэрээр надад “чи өчигдөр ажил руу орж ирээд намайг цохиж, шүд цөмөлж, намайг ийм болгочихоод гараад явсан гэж хэлсэн. Би яг ямар асуудал болсныг санахгүй байна...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9444 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Ггийн биед үүдэн 4 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 19-20/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 44-46/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-51/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн гишүүн гэж “Гэр бүлийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.  

 

Шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн эх, хүү нар болох нь тэдний болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ныг өөрийн төрсөн эх О.Ггийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ггийн эрүүл мэндэд үүдэн 4 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Нын үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдэх үед согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байсан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн төрсөн эхийг зодож биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 28 /хорин найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн /28 хоног х 8 цаг = 224 цаг/ түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810017980550 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хохирогч О.Г шүүх хуралдаанд “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй банйа.

Учир нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 9444 тоот дүгнэлт нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гарсан, хохирогчид мөн танилцуулсан /хх-ийн 16, 17/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хохирогч гомдол гаргаж байгаагүй, шинжээчийн дүгнэлт танилцсан баримтанд санал хүсэлтгүй талаараа бичсэн, шинжээчийн дээрх дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогоогүйн дээр уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Бадралд хууль сануулсан бөгөөд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд гаргасан зэргээр хохирогчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Нын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /28 хоног х 8 цаг = 224 цаг/ түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцон /700 цаг – 224 цаг = 476 цаг/, Б.Нын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 476 /дөрвөн зуун далан зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн 1810017980550 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР