Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0316

 

                          Т.Ч-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээд П.А, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Ч-н нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Маргаантай байгаа 24-7-8, 24-7-9 тоот газарт иргэн П.А, Д.Б нар 2007 онд нэр дээр авч байсан ба Хан-уул дүүргийн Засаг даргын 2010 оны 400 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байх бөгөөд уг газарт гэрчилгээ гаргуулахаасаа өмнө болон хойно огт амьдарч байгаагүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаагүй мөртөө бусдад худалдсан байна.

Уг газрыг худалдан авсан гэх Г.Б нь энэ газрыг би 10 сая төгрөгөөр худалдан авсан та нар газар чөлөөл гэсэн шаардлагыг тавих болсноор бид төрийн өмчийн газрыг бусдад хууль бусаар худалдах үйл ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэн. Ингээд П.А, Д.Б нар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан хэдий ч уг газрыг одоо хэр нь зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй мөн оршин сууж байгаагүй. Тухайн газар нь 2007 оноос хойш хашаа хороогүй орхигдсон шинжтэй байсныг бид гэр бүлийн хамтаар олон жил амьдарсны хувьд 2010 онд өөрсдийн хөрөнгөөр хашаа хороо барьж тордон өнөөг хүртэл илээр, шударгаар эзэмшин амьдарч байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн тэдэнд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг

0:\2014\Магадлал-20-14^2014.0&06Үвв?| Т.Чанцал.йосх

 

/&>

хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу манай гэр бүлд эзэмшүүлж өгөхийг хүссэн өргөдлийг Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан.

Гэвч Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс хуульд заасан журмын дагуу албан ёсны хариуг бидэнд огт өгөөгүй бөгөөд өргөдлийн хариуг авахаар удаа дараа очсон боловч ямар байдлаар шийдэгдсэн талаар албан хариуг авч чадаагүй.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргахад Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариуг Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн.

... Иймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын энэхүү эс үйлдэл иргэн миний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул Хан-уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 24-р гудамж 24-7-8, 24-7-9 тоот газруудыг иргэн П.А, түүний нөхөр гэх Д.Б нарын нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 400 тоот захирамжийн дээрх гэрчилгээтэй холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгуулах, дээр дурдсан газруудыг иргэн П.А, түүний нөхөр гэх Д.Б нараас худалдаж авсан гэх иргэн Г.Б-н нэр дээр шилжсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүрэгт Засаг даргын 2012 оны 303 тоот захирамжийн дээрх гэрчилгээтэй холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгож, Буянт Ухаа 24-7-8, 24-7-9 тоот газрыг өнөөг хүртэл илээр, шударгаар эзэмшиж буй иргэн Т.Ч миний биед холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх газруудыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т "....Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх..." гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2010 оны 400 тоот захирамжаар иргэн П.А, Д.Б нарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамж 7-8, 7-9 тоотод тус бүр 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож шийдвэрлэсэн. Иргэн П.А, Д.Б нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн

  1. д "...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно." гэж заасны дагуу хүсэлт гарган Хан-Уул дүүргийн
 

///

Засаг дарга нь 2012 оны А/303 тоот захирамжаар иргэн Г.Б-д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамж 7-8, 7-9 тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэсэн.

Дээрх захиргааны акт нь иргэн Т.Ч-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд иргэн Г.Б Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн

  1. д "...газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана..." гэж заасны дагуу эзэмшиж байгаа.

Иймд иргэн Т.Ч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие иргэн П.А, Д.Б нарын хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 303 дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа Т.Ч нь зөвхөн Буянт- Ухаагийн 7-7 тоот газрыг нөхрийн хамтаар эзэмших захирамжтай байтлаа бусдын хууль ёсны эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр болгуулахаар санаархаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "газрын эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусад шилжүүлж, барьцаалж болно" гэсэн заалтыг эзэмших эрхээ шилжүүлсэн П.А, Д.Б шилжүүлэн авсан Г.Б бид зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч Г.Ч нь Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт хандан уг асуудлаар өргөдөл гаргасан боловч түүнд П.А, Д.Б, Г.Б бид нарыг Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн хариуг өгсөн байна. Иймд Т.Ч-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд П.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжилж байгаа маргаан бүхий газар нь “” ХХК-ийн нэр дээр байгаад 2007 онд иргэнд шилжсэн байдаг. “Б” ХХК-ийн захирал П нь миний аав бөгөөд блокийн барилгыг надад өв залгамжлуулан гэрээсэлж үлдээсэн байдаг. Иргэн Т.Ч нь 2001 оны 6-р сард маргаан бүхий хашаанд бууж, 2007 оныг хүртэл ажилласан гэж шүүхэд нэхэмжлэл гарган 11 сая төгрөгийн цалин нэхэмжилсэн байна. Гэтэл “Б” ХХК-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл огт байгаагүй. Аав маань хашаандаа буулган 7-7 тоот газрыг өөрт нь өгсөн. Гэтэл одоо үлдсэн газрыг маань авахаар нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Маргаан бүхий газарт Г.Б-тэй хамтран бизнес хийх шаардлага гарсан учраас Г.Б-н нэр дээр шилжүүлсэн. Гэтэл тухайн маргаанаас болж өөрийн газартаа үйл ажиллагаагаа явуулахаар удаа дараа очсон

 

боловч чулуугаар шидээд оруулахгүй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа тухайн газарт огт хүн амьдарч байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч манай аавын хамгийн бага дүү болох Н.Н 2006 он хүртэл тухайн газар дээр амьдарч байсан. Манай аавын бага дүү 7-8, 7-9 тоот хашааг “Б” ХХК-ийн хөрөнгөөр барьсан хашаа болохоос нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр хашаа барьсан зүйл байхгүй” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр захирамжийн иргэн П.А, Д.Б нарт холбогдох хэсгийг болон П.А, Д.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг болон Г.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамж, 24-7-87 24-7-9 тоот хашааны тус бүр 700 м2 газрыг илээр шударгаар эзэмшиж буй иргэн Т.Ч-д эзэмшүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах" тухай нэхэмжлэгч Т.Ч-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: "... шүүхийн шийдвэрийн дараах зүйл заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

  1. Шүүгч нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн заалттай холбогдох үндэслэлдээ баримтад буруу дүгнэлт хийсэн байна. Дээрх хуулийн заалтыг гуравдагч этгээд зөрчөөгүй гэж үзэхдээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ХУД-н Засаг даргын 2006 оны 09 сарын 04 өдрийн 207 шийдвэрийн дагуу 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн захирамжид заасан газар эзэмших хугацаатай асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. Дээрх захирамжид заасан газар эзэмших хугацаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт байсан ч анхан шатны шүүх уг хугацааг огтхон ч анхаараагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Учир нь “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.5-д Эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахад 30-аас дээш хоног дутуу
 

/гз

байгаа тохиолдолд, хэрэв иргэн, хуулийн этгээд хүсвэл эрхийн гэрчилгээний нөхөн олголтыг хийж болох буюу өргөдлийг хүлээн авч болно” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээр дурдсан захирамжид 2007 оны 07 сарын 17 өдөр иргэн П.А, Д.Б нарт ХУД-н 9-р хороо 24-7-8, 24-7-9 тоот газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдсэн бөгөөд журмын дагуу 2009 оны 07 сарын 17 өдөр эзэмших эрхийн хугацаа нь дууссан байхаар байна. Гэтэл иргэн П.А, Д.Б нар нь 2010 оны 09 сарын 23-ны өдөр буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ дууссанаас хойш 1 жил 2 сарын дараа ХУД-н Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаж байсан талаар баримтыг ХУД-н Өмч газрын харилцааны албанаас ирүүлсэн байдаг. Өрөөр хэлбэл “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд”-д журамд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусахаас 30 хоногийн өмнө гэрчилгээ гаргуулах хугацаа өнгөрснөөс хойш хүсэлт гаргасныг хүлээн авч 2010 оны 12 сарын 07-ны өдрийн захирамжаар гэрчилгээ сунгах шийдвэр гаргасан байгаад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй ХУД-н Засаг даргын 2010 оны 12 сарын 07-ны өдрийн захирамж хуульд нийцээгүй болохыг анзаараагүй байна.

  1. Нөгөө талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ХУД-н Засаг даргын 2006 оны 09 сарын 04-ны өдрийн 207 дугаар захирамжаар “гэр бүлийн хэрэгцээнд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого, кадастрын зураглалд хамрагдсан, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ тодорхой шалтгааны улмаас аваагүй болон газар эзэмших эрхээ шилжүүлсэн иргэдэд нөхөн гэрчилгээ олгох ажлыг 2006 оны 08 сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж” уг шийдвэрийг үндэслэн ХУД-н 9- р хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамж 24-7-8 тоот 700 м2 газрыг эзэмших эрхийг Д.Б-д 24-7-9 тоот 700 м2 газрыг эзэмших эрхийг П.А-д, 24-7-7 тоот 700 м2 газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Т.Ч-н гэр бүлийн хүн Ц.Ц-д тус тус олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ өгчээ гэж дүгнэсэн, мөн хэсэгт "Мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 12 сарын 07-ны өдрийн 400 дүгээр захирамжаар П.А, Д.Б нарт эзэмшүүлсэн дээрх газруудыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан бөгөөд хуульд заасан бүрдүүлбэр баримтууд нь хэрэгт авагджээ гэж дүгнэсэн атлаа “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг хугацааг газар эзэмших гэрчилгээ олгосноор иргэн газар эзэмших эрх нь нээгдэнэ. Газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг хугацааг газар эзэмших эрхтэй болсноос хойш хуанлийн 2 жил бүтэн ашиглаагүй байхыг ойлгох бөгөөд дүүргийн Засаг даргын 400 дүгээр
 

 

 

 

захирамж 2010 оны 12 сарын 07-ны өдрөөс тооцсон ч, Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 2012 оны 03 сарын 29-ны өдрөөс тооцсон ч, Г.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 2012 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаа болоогүй тул П.А, Д.Б нар нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь логикийн хувьд алдаатай дүгнэлт болжээ. Учир нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхдээ гэрчилгээг 2012 оны 03 сарын 29-нд олгосон гэж үзсэн

\

боловч 2006 онд олгогдсон 2010 он болон 2012 онд сунгагдаж байсан гэж дүгнэсэн. Бодит байдал дээр 2006 онд гэрчилгээ олгогдож 2010, 2012 онд тус тус хугацаа сунгагдаж байсныг хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 03 сарын 31-ны өдрийн ХУД-ын Өмч газрын харилцааны албаны гаргаж өгсөн баримтуудаас тодорхой харж болно. Эдгээр баримтуудад авагдсан өргөдөлд гэрчилгээ сунгах гэснийг, гэрчилгээ сунгасан гэснийг анхаарч үзэлгүй 2012 онд анх гэрчилгээ олгогдсон мэтээр дүгнэсэн нь алдаатай байна.

  1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2006 онд газар эзэмшүүлэхээр захирамж гарч 2007 онд гэрчилгээ олгогдож түүнээс хойш гэрчилгээний хугацаа сунгагдаж байсан байдаг. Гэвч 2006-2007 онд гэрчилгээг олгогдсон эсэх, хэрэгт авагдсан баримтад авагдсан эсэхийг нягтлан судалж хэрвээ хэрэгт баримтаар авагдаагүй бол ХУД-н өмч газрын харилцааны албанаас шаардан гаргуулах нотлох баримт бүрдүүлэх ёстой байсан, хэрвээ олгогдоогүй бол яагаад олгогдоогүй, олгоогүй байсан үндэслэл нь юу байсан, тэр үндэслэл нь хуульд нийцэж буй эсэх талаар ажиллагаа огт хийгээгүй, нотлох баримт гаргуулах ажил огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл ХУД-н өмч газрын харилцааны албанаас дээрх газруудын хувийн хэрэг буюу холбоотой бүхий л баримтыг шаардан авч нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байсан ба тийм ажиллагаа явуулаагүй.
  2. Гуравдагч этгээд П.А-н тайлбарт маргаан бүхий газрыг Г.Б-тэй хамтран бизнес хийх шаардлага гарсан учраас Г.Б-н нэр дээр шилжүүлсэн гэсэн байдаг. Бидэнд газар чөлөөл гэх шаардлага тавихдаа худалдаж авсан гэдэг. Үүнээс үзэхэд газрыг худалдсан байж болзошгүй нөхцөл байдал байхад гуравдагч этгээдийн тайлбарыг тодруулж дээрх газар дээр бизнестэй холбоотой үйл ажиллагаа явуулах гэж байсан талаар тодруулаагүй, тэдний хооронд ямар тохиролцоо байсан, тэр тохиролцоо хуульд нийцэж байгаа эсэхийг огт тодруулаагүй.
  3. П.А, Д.Б нар газраа гэр бүлийн зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотлох нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтууд тухайлбал 24-р хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Н, одоогийн ахлагч Л нарын
 

тодорхойлолт, мөн 16-р хорооны Засаг даргын гаргаж өгсөн албан бичиг, албан бичигт хавсаргасан өрхийн бүртгэл, “УБЦТС” ХХК-ийн ХУД-ийн иргэдэд үйлчлэх төвийн албан тодорхойлолт гэх мэтийг огт үнэлээгүй дүгнэлтэд тусгаагүй.

  1. Мөн үндэслэлдээ маргах эрхгүй гэсэн байна. Монгол улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй байдаг, газрын тухай хуулиар ч мөн газар эзэмших эрх байгаа, мөн төрийн эрх бүхий албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй, төрийн албан хаагч шийдвэрлэх үүрэгтэй байдаг, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд хандсан шүүх дээрх эрхүүдийг хязгаарласан дүгнэлт гаргажээ. Мөн бид хариу аваагүй гэсээр байхад дүгнэлтдээ Засаг дарга хуульд заасан хугацаанд хариу өгсөн гэж дүгнэжээ. Ингэж дүгнэхдээ хариу үнэхээр өгсөн эсэх талаар тодруулаагүй баримт нотолгоо гаргуулаагүй. Хэрвээ хуульд заасан хугацаанд ямар нэг хэлбэрээр хариуг гардуулж, хүргүүлж байсан бол баримт үйлдсэн байх талаар огт анхаарал хандуулаагүй байж хариуг албан ёсоор өгч байсан гэж дүгнэсэн. Бид ямар нэг хэлбэрээр хариу аваагүй ингэснээр захиргааны эрх зүйн мэдэгдэх зарчим зөрчигдсөн юм.
  2. Дүгнэлтдээ Нэхэмжлэгч “...ХУД-ийн 16-р хороо Буянт-Ухаа 24-7-8, 24-7-9 тоот газарт олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн зүгээс 9-р хороонд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой тайлбар баримт өгсөн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гараар зассан байх тул энэхүү гэрчилгээг хүчингүй гэж үзэх үндэстэй байна ..." гэдэг ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 сарын 24-ны өдрийн 6/48 дугаар тогтоолоор ХУД-н 9-р хороо нь хуваагдаж 16-р хороо болж өөрчлөгдсөн учраас зассан гэж гэж дүгнэсэн байдаг. Гэвч дээрх гэрчилгээ олгохоос өмнө хороо хуваагдаж өөрчлөгдсөн байсан тул гэрчилгээ засварласан болон засварлаагүй олгосон байсан ч аль аль нь хуульд нийцэхгүй байгаа энэ нөхцөлийг бодитоор үнэлээгүй. Өрөөр хэлбэл 2010 оны 12 сарын 24-ны өдрийн шийдвэрээр 16-р хороо болсон байхад ХУД-ийн Өмч газрын харилцааны алба 2012 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг 9-р хороо гэж олгосон байдаг. Олгосон гэрчилгээ дээрх 9-р хороо гэснийг 16 болгож зассан байдаг. Энэ засварыг хэн хэзээ ямар зорилгоор зассан талаар тодруулаагүй анхнаасаа хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байхад хууль хэрэглэлгүй дүгнэлт хийсэн байна. ЗХХШ тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны актыг хүчингүй гэж үзэх нөхцөлийг заасан байдаг. 9.1.1 Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй. Энэ талаар УДШ-ийн тайлбарт “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “захиргааны акт утга агуулгын
 

илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно.” гэсэн байна

  1. Мөн маргаантай байгаа газарт гуравдагч этгээдүүдийг тухайн газраа олон жил эзэмшиж ашиглаж байгаагүйг нотлон харуулах зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу үзлэг хийсэн боловч үзлэг хийх явцдаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй. Хэргийн газрын үзлэгийг гэрчийн гарын үсгээр баталгаажуулаагүй процессын ноцтой алдаа гаргасан.
  2. Мөн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч дээрх хүсэлтийг ач холбогдолгүй шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй. Дээрх хэсгийн ахлагч нар нь төрөөс явуулж байгаа иргэний бүртгэл, өрхийн бүртгэл зэргийг нэг бүрчлэн бүртгэж бүртгэлийн нэгдсэн санд оруулахад шаардагдсан мэдээллийг бүрдүүлдэг чухал субъект байтал тэдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шаардлагагүй гэж дүгнэн гэрчээр асуугаагүй. Дээрх гэрчийн мэдүүлгүүд нь маргаантай байгаа газар дээр хэн амьдарч байсан, ямар бүртгэлтэй байдаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахад чухал ач холбогдолтой байсан.

Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож шаардлагатай нотлох баримтыг нөхөн цуглуулж хэргийг шийдвэрлэхийг даалгаж буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Т.Ч-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гуравдагч этгээд нар газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, тухайн газрыг илээр эзэмшиж байгаа надад эзэмшүүлэхийг даалгах үндэслэлтэй гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд тухайн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу одоо хууль ёсоор эзэмшиж байгаа гуравдагч этгээд Г.Б-д газар эзэмших эрх

 

///

нь 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгосноор үүссэн байх тул “Э.Б-г газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэлгүй.

Мөн гуравдагч этгээд Г.А, П.Б нар нь газар эзэмших эрхээ Э.Б-д шилжүүлснээр тэдний газар эзэмших гэрчилгээ хүчингүй болж, тухайн газрыг эзэмших эрх нь дуусгавар болсон тул анх тэдэнд газар эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 207 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээ зэргийг нотлох баримтаар цуглуулж дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Хэргийн оролцогчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.Ч-н өмчлөлийн 7-7 тоот болон маргаж буй 7-8, 7-9 тоот газруудыг тусгаарласан хашаа байхгүй, нэг хашаатай бөгөөд маргаж буй газар дээр гуравдагч этгээд нар амьдарч байгаагүй болох нь тогтоогддог тул хэсгийн ахлагч нарыг гэрчээр асуух нь ач холбогдолгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Ч маргаж буй газрыг эзэмших гэрчилгээгүй тул түүнийг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй, харин гуравдагч этгээд Г.А, П.Б нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр уг газрыг эзэмшиж байгаад эрхээ шилжүүлснээр Э.Б гэрчилгээ авч газрыг эзэмшиж байна.

Аливаа иргэний эрх бусад этгээдийн эрхээр хязгаарлагдах учиртай бөгөөд гуравдагч этгээд Г.А, П.Б нарын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 400, Э.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн 2012 оны 303 дугаар захирамжийг болон Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа Э.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Ч-д эзэмшүүлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул гуравдагч этгээд Э.Б-н эзэмшиж байгаа газрыг өөрт нь эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Ч-н нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Дээрх байдлаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй хариуцагчийн эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч Т.Ч-н эрх зөрчигдөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх үзлэгийн явц, агуулгыг баталж өгөх үүрэгтэй хөндлөнгийн гэрчийг үзлэг хийх ажиллагаанд байлцуулалгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчжээ.

Гэвч уг үзлэгийн ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарыг оролцуулан үзлэгийн явц, агуулгыг фото зургаар баталгаажуулан тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд тусгагдсан агуулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байх тул дээрх хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.3.3-т заасны дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ч-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ч-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧ 

Б.МӨНХТУЯА

Э.ХАЛИУНБАЯР

С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ