Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох 2123000000159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /*******/

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг “” гэх газарт иргэн Ч.*******, О.******* нартай “хуц ухна авч явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар О.*******ын гуя руу нь өшиглөх, нуруу руу нь цохих зэрэг үйлдлээр зодож, түүний эрүүл мэндэд “баруун тохойн үений хэсэгт, баруун бугалаганы гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна болон дотор хэсгийг хамарсан, баруун шилбэний урьд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******гийн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг “” гэх газарт Ч.*******, О.******* нартай “хуц ухна авч явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, О.*******ын гуя руу нь өшиглөх, нуруу руу нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: *******гийн *******т зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч О.*******ын “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...манай нөхөр Т.*******тай уулзаад манайх ухнаа авах гэсэн юм гээд хэлсэн чинь ...чиний ухна биш манай ахын ухна чи авч явах гэлээ гээд хэрвээ чи авч явах юм бол танай гэр орныг чинь шатаана, малыг чинь тасдана, адууг чинь устгана гэх мэтээр муу муухай үг хэлээд манай нөхөр Ч.*******ыг толгой, элэг, цээж, болон хөл гар луу нь өшиглөөд байхаар нь чи чинь юу болоод байгаа юм бэ гээд салгах гэтэл намайг Т.******* нь чам шиг гичий, чамд хамаагүй, чам шиг янхан банзал гичий цаашаа зайл гээд миний гуя луу хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн баруун гар, мөр, тохой хэсэг рүү гараараа сүүлд нарийн ремэн маягын уяагаар хэсэг ороолгуулсан... Т.******* нь болохоор миний хөл гуяны хэсэгт гурван удаа өшиглөсөн. Мөн толгойн ар шил хэсэгт болон нуруу хэсэгт гараа атгаж байгаад нэг нэг удаа цохисон. Мөн баруун гарны тохой хэсэгт гараараа хэд хэдэн удаа ямар ч байсан цохисон. ...миний биеийн баруун гарын мөр хавдаж хөхөрсөн, баруун гарын тохой, зүүн хөлийн гуяны хэсэгт хавдаж хөхөрсөн алхах гэхээр өвдөж байгаа. Дээрээс толгойн ар хэсэгт хавдаж, барууны хөлний шилбэ хөхөрч хавдсан байдалтай алхаж, гишгэх, явахад зовиуртай байна. Т.******* надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Миний биеийн эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы үнийг бэлэн мөнгөөр төлж байсан. Энэ хүнээс одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.*******ын “ ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...*******ынд очоод, ах нь ухнаа авъя, ахынх нь им, тэмдэгтэй ишгэн ухна байгаа гэхэд, манай ах энэ ухныг Увс аймгаас авч ирсэн. Танайд өгөхгүй, энэ ухныг авах юм бол чамайг ална шүү, орон гэрийг чинь шатаана, адуу малаар чинь би оролдоно шүү гээд шууд намайг барьж аваад толгой, нүүр хэсэг болон хөл, гуяны хэсэгт 2-3 удаа цохисон. Энэ үед манай эхнэр салгах гээд бид хоёрын дундуур ороход ******* манай эхнэрийг, чи муу банзал, янхан, гэртээ янхандаад байж байхгүй энд юу хийж байгаа юм гээд манай эхнэрийн толгой, нүүр, гуяны хэсэгт цохисон. Тухайн үед би айгаад *******ыг аргадаж байтал ******* манай эхнэрийг нарийн ремэнээр ороолгосон. Тэгээд мотоциклтой хүрээд ирэхээр нь, танай дүү эхнэр бид хоёрыг зодчихлоо гээд уйлаад байж байтал ******* гэр лүүгээ орж дээлээ өмсөөд гараад ирсэн. Тэгсэн манай эхнэр, *******аа миний дүү яасан гэж бид хоёрыг зодож байгаа юм бэ гэтэл, чи яасан сүртэй гичий вэ гээд дахиад манай эхнэрийг зодсон...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн “...Манай нөхрийг О.******* гэх хүн нь 2-3 удаа өшиглөх шиг болсон. Хариуд нь манай нөхөр хөл рүү нь гараараа цохиод нэг удаа өшиглөж өөрөөсөө холдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.ийн “ ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуц, ухнаа гэрийнхээ гадаа хашчихаад, хониндоо яваад иртэл манай гэрийн гадаа миний дүү болох *******, ******* нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. ..Намайг харж байхад ******* нь миний дүү *******ыг 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн миний дүү ******* нь *******ыг 2-3 удаа гараараа хөл рүү 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд би дүүгээ салгаад гэртээ орсон ...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн Т.*******ын “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байх 16 цагийн үед байх *******, эхнэр *******ын хамт манайд ирсэн юм, манайхаас ухна авна гээд тэрнээс болж *******тай маргалдаад цээж хэсэг рүү нэг удаа түлхсэн, гэтэл эхнэр нь нөхрийгөө өмөөрөөд над руу дайрахаар нь хэрэлдэж маргалдаж байгаад би эхнэр *******ынх хөл рүү нь гараараа 2, 3 удаа цохисон, тэгээд тэр 2 явцгаасан юм... Эзнийг нь байхгүй хойгуур ухна авна гээд би эзнээс асууж байж ав гэснээс болж маргалдсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогч О.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 000000302 дугаартай “...О.*******ын биед тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганы дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Т.******* нь хохирогчийн гуя руу нь өшиглөх, нуруу руу нь цохих үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Т.******* нь иргэн О.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Т.*******ын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч *******гийн *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Т.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /266.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА