| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0580/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/647 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд /№1951/, М.Дэлгэрнасан /№1587/, хохирогч Ц.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Т.Баярбат /№0717/, хохирогч П.Дашням, гэрч Н.Түмэнжаргал, П.Цэцэгмаа, Л.Нацагдорж, П.Отгонбаатар, Д.Саран, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Саранхүүгийн Од холбогдох 201525030347 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав 9-11 насны хоёр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт С.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдснээр/ яллагдагч С.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Улсын яллагчийн хэлээд байгаа баримтууд нь миний талийгаач нөхрийн “ДЦХ” ХХК-ийн асуудлууд байсан. Тухайн үед компанид ажиллаж байсан хүмүүс шүүх хуралдаанд гэрчээр асуугдах юм байна. Эдгээр хүмүүс нь үнэн зөв мэдүүлэх байх. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв. Хохирогч Ц.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2013 оны 3 дугаар сарын 30- ны өдөр С.О, Д.Цэдэндамба нар надад хэлэхдээ танай ээжийн танидаг хүн байна. С.О нь тагнуулч мэргэжилтэй гээд 100.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлэх барьцаанд нь Бенз авто машин барьцаалах санал тавьсан. Нөхөр бид 2 ямар учраас ийм өндөр хүүтэй мөнгө зээлж авч байгаа юм бэ гэж асуухад бид өндөр хүү төлөөд удаан хугацаанд явахыг бодохгүй шүү дээ. Мөнгийг цаг хугацаанд нь төлнө. 20 хувийн хүү бол хэдэн грамм алтны үнэ гэж хэлсэн. Тэгээд 50.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөг 20 хувийн хүүтэй мөнгө 3 сарын хугацаатай зээлж барьцаанд нь Бенз автомашин авахаар болоод нотариатчаар гэрчлүүлэх гээд очсон боловч тус машины гэрчилгээ нь Сүхбаатар гэх хүний нэр дээр байсан. Нотариатч өөр хүний нэр дээр байгаа зүйлийг барьцаалан авах боломгүй. Тэгээд Сүхбаатар нь миний дүү хөдөө явсан. Хэд хоногоос ирнэ гэж хэлэхээр нь нотариатч өөр ямар зүйл барьцаалах вэ гэж асуудах нь би уурхайн бичиг баримт байхгүй юм уу гэж асуухад С.О уурхайн лиценд байхгүй уурхайн ажиллуулах, ашиглах эрхийг нь барьцаалъя гэж хэлээд 75.000.000 төгрөгийг нотариатаар гэрчлүүлж “Хаан банк”-ны Д.Цэдэндамбын дансанд нь шилжүүлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 17- ны өдөр дахин бульдозер авмаар байна. Алт ухах гэсэн техникгүй болоод байна. Энэ бульдозерыг авчихвал чиний мөнгийг гаргаад өгнө гээд бульдозер үзүүлсэн. Ингээд С.О намайг нөхөр, хүүхэдтэй минь Төв аймгийн Хөшигтийн хөндийд байдаг уурхайд авч очиход нэг л бульдозер байсан. Энэ таны авах гэж байгаа бульдозер мөн үү гэхэд мөн гээд та нар машиндаа сууж бай гэж хэлээд Д.Цэдэндамба бульдозерын жолоочтой 3-5 минут уулзсаж зогссон. Бульдозерын жолооч цаашаа яваад манай нөхөр очиж бульдозерын явсан км/цагыг нь харж сириаль дугаарыг нь аваад, би гадна талаас нь зургыг нь авсан. Тэгээд удалгүй жолооч холоос алхаж ирээд бид машиндаа суугаад авсан. Маргааш нь 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С.О нөхрийн хамт уулзаад 75.000.000 төгрөг 20 хувийн хүүтэй, 50.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд бульдозерыг барьцаалах байсан боловч мөн өөр хүний нэр дээр байсан. Ямар учраас өөр хүний нэр дээр байгаа болохыг асуухад авто тээврийн газар дараалал ихтэй байна. 2-3 хоногийн дараа чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Нотариатч боломжгүй гэж хэлсэн. С.О 2 тал харилцан тохиролцоод барьцааны зүйлийг дараа тусгахаар болж гэрээрээ байгуулъя гэж хэлээд байгуулсан. Тус гэрээнд нь уурхайн 6006 лиценз барьцаалахаар тусгагдсан. Үүнээс хойш 4 сарын хугацаанд ямар ч холбоогүй болсон болохоор нь би нөхөртэйгөө уурхайн газарт нь очсон. Гэтэл нөгөө бульдозероос огт өөр бульдозер байсан. Нөгөө бульдозер яасан бэ гэхэд энэ бульдозерыг түрээсэлж байгаа гэж хэлсэн. Гэхдээ ямар ч түрээсийн гэрээ худалдах, худалдан авах гэрээний баримт үзүүлээгүй. Би тэгвэл та энэ бульдозероо барьцаалчих гэхэд боломжгүй мөнгийг нь төлж дуустал болохгүй гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 6 дугаар сард С.О залгаж түлшний 50.000.000 төгрөг зээлээч гэхэд нь би та өмнөх мөнгөө өг мөн барьцаалах зүйлээ баталгаатай болгоорой гэж хэлсэн. Гэтэл бензин, шатахуунгүй байх юм бол яаж чиний мөнгийг төлөх юм. Удахгүй 8 сард алтанд хүрнэ тэгээд чиний мөнгийг буцааж өгнө гэж хэлээд би 50.000.000 төгрөг “Хаан банк”-ны дансанд шилжүүлсэн. Удалгүй 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дахин С.О залгаад Улаанбаатар хотод байдаг байр нь тог цахилгаангүй болчихлоо хүүхдүүд зутраад байна гээд 500.000 төгрөг дахин “Хаан банк”- ны дансанд шилжүүлсэн. Дараа нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр С.О залгаж ковш эвдэрсэн сэлбэг хэрэгтэй байна гээд дахин ярьдаг юм аа яриад 20.000.000 төгрөг зээлж авсан. Сүүлдээ ярианы өнгө нь загнаад эхэлсэн. Тухайн өдөр нь орой болсон байсан учраас нотариат ороогүй. Үүнээс 5 хоногийн дараа С.О хөдөөнөөс ирээд 20.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С.О дахин 75.000.000 төгрөг зээлээч гэхэд нь би боломжгүй гэж хэлсэн. Өмнөх барьцаа нь баталгаагүй. Хэлсэндээ хүрэхгүй байсан учраас би байрныхаа гэрчилгээг барьцаал тэгвэл 75.000.000 төгрөг зээлүүлнэ гэж хэлсэн. Гэтэл байрны гэрчилгээ байхгүй гэж хэлсэн учраас би мөнгө өгөөгүй. 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С.О нөхрийн хамт манай гэрт ирээд алтанд хүрсэн. Хүнээс автомашин авчихсан чинь мөнгөө нэхээд байна. Энэ хүний 35.000.000 төгрөгийг өгчихвөл ажлаа явуулж чиний мөнгийг өглөө гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэгээд мөнгө шилжүүлэх гэхэд 11.900.000 төгрөгийг ээжийнхээ дансанд шилжүүлчих гэж миний ээжийн дансыг хэлсэн. Үлдэгдэл 23.100 000 төгрөгийг С.Огийн “Хаан банк”-ны дансанд шилжүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр С.О нөхрийн хамт манай гэрт ирээд “Кредит банк”-нд 300.000.000 төгрөгийг өртэй. Манай уурхай лиценз барьцаанд байдаг. Хэрэв чи төлчихвөл уурхайн А лицензийг чиний нэр дээр шилжүүлье гэж хэлсэн. С.О хэлэхдээ чамаас энэ хугацаанд их мөнгө авсан барьцаатай ч болъё гэхэд нь би итгэсэн. Их хэмжээний мөнгө зээлүүлсэн болохоор үнэхээр санаа зовж эхэлж байсан. Миний хадам эх 92 настай хөгшин тухай үед зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байсан. Энэ мөнгөнөөс өөр мөнгө байхгүй гэж тайлбарлаж хэлсэн. 2 сарын хугацаатай л өгнө гэж хэлж 300.000.000 төгрөг аваад лицензийг миний нэр дээр болгоно гэж тохирсон. 2013 оны 10 дугаар сард барьцааны гэрээг дараа хийнэ гэж хэлээд барьцаагүй гэрээ байгуулсан. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө үүрээр уурхайн тог тасарсан яаралтай 2 хоногийн хугацаатай 21.000.000 төгрөг зээлээч гэхэд нь би өгсөн. 2.3 хоногийн дараа нөхөртэйгөө ирж уурхайн лицензийг авсан гэж хэлж нөхөр бид 2 баяр хүргэж байсан. Тэгээд эрхийг барьцаалахад баримт бичгийн хугацаа их шаардана. Баримттай, үгүй ч чинийх хэзээ ч ирээд алт ухаад авч болно гэж хэлсэн. Хадам эхийн бие энэ хугацаанд муудаж байсан учраас нөхөр бид 2 мөнгөө нэхэж байсан. Нөхөр бид хоёр хадам эхийг асрахаар яваад ирсэн. Тэгээд 300.000.000 төгрөгийг гэрээ дууссан байна. Уурхайн лиценз яагаад миний нэр дээр шилжээгүй болохыг асуухад уурхайн бичиг баримт гараагүй байна. Хугацааг сунгая барьцаанд нь алтны уурхайгаас гарсан алтыг барьцаалая гэж хэлсэн. Ингээд дахин гэрээ байгуулсан. 2014 онд нөхөр бид хоёрыг Говь үйлдвэрийн ресторанд дуудаад С.О нөхрийн хамт түлшний мөнгө байхгүй. Алт угаах машин багадаад байна дахин машин авая гээд дахин 100.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Ингээд хэрүүл үүссэн. 20.000.000 төгрөг зээлүүлнэ. 100.000.000 төгрөг байхгүй гээд 20.000.000 төгрөг С.Огийн дансанд шилжүүлсэн. Ингээд гэрээтэй болон гэрээгүй нийт 646.500.000 төгрөг зээлүүлсэн байсан. 2014 оны 7 дугаар сард мөнгөө нэхэж залгахаар утсаа авахгүй. Гэрт нь очихоор хаалгаа нээхгүй байсан. Уурхайн газарт очтол С.Ог ажилчид нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд би алт угаадаг хэсэгт нь яваад ороход С.О байсан. Намайг хэл амаар доромжлоод уурлаж байсан. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэс Холдинг” ХХК-ийн захирал Л.Нацагдорж гэх хүн надтай уулзах гэж санал удаа дараа тавьж байсан. Нөхөр бид 2 “Эрдэс Холдинг” ХХК-ийн захирал Л.Нацагдоржтой уулзаад Д.Цэдэндамба, С.О нарын уурхай лиценз нь “БМЖЖ” ХХК-ийн барьцаанд байдаг гэж хэлсэн. Тэгээд “БМЖЖ” ХХК-д төлөх 180.000 долларыг чи төлүүл лицензийг чиний нэр дээр шилжүүлэе гэж хэлсэн. Энэ үед Д.Цэдэндамба, С.О нарт залилуулсан болохоо ойлгосон. 2014, 2015, 2016 онд алт олборлож “Монгол банк”-нд тушаасан болох нь нотлогдож байхад миний мөнгийг төлөөгүй. Надад хохирол учруулаагүй гэж хэлж байна. Би маш их гомдолтой байна. С.О байнга нөхөртэйгөө хамт явдаг. Асуудлыг С.О шийддэг байсан. С.Огийн дансанд 485.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Одоо 411.500.000 төгрөгийг барагдуулвал би гомдолгүй гэв. Хохирогч П.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2013 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд уурхайд угаах төхөөрөмж угсарч ажиллаж байсан. 2014 оны 4 дүгээр сарын 13-нд Д.Цэдэндамба, С.О нар надтай уулзаад 2013 онд угсарсан төхөөрөмж болохгүй байна. Уурхайн нөхцөл байдал тааруухан байна. Төхөөрөмж авмаар байна. Та байраа барьцаалаад зээл авч өгч тус болоод өгөөч. Тэр хугацаанд та уурхайд ажиллаж бай. Таныг ажиллаж байх хугацаанд бид байрыг тань зээлнээс аваад өгнө гэж хэлсэн. Манай байр 6.000.000 төгрөгийн барьцаанд байсан. Д.Цэдэндамба үүнийг би зохицуулж өгнө гэж хэлсэн. Ингээд би уурхайг судалж үзээд угаах төхөөрөмж авах хэрэгтэй байгаа болохыг мэдээд 2013 оны 4 дүгээр сарын 15-нд нотариатчаар гэрчлүүлж гэрээ байгуулж өөрийн 2 өрөө байрыг барьцаалж Н.Түмэнжаргалаас бэлнээр 60.000.000 төгрөгийг зээл авч уурхайд угаах төхөөрөмж авсан. Ингээд 6 дугаар сарын 24-ний өдөр уурхайд очиж зээлээ төлөх шаардлага тавьсан. 2014 оны 9 дүгээр сарын 24-нд уурхайн ажиллагаа зогсож алдангитай ажиллаж байсан. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 44.000.000 төгрөг орсон гэдэг. Н.Түмэнжаргалд миний өгсөн 15.000.000 төгрөг байгаа. Нийлээд 60.000.000 төгрөг өгсөн. Алдангитай үнэ нь 97.200.000 төгрөг Н.Түмэнжаргал надаас нэхэмжилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас байрнаасаа гар гээд хэцүү л байна. Хохирол барагдуулаад өгөөд Н.Түмэнжаргалыг хохиролгүй болгож байрыг минь зээлнээс гаргаж өгнө үү гэв. Гэрч Н.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.О нь хувиараа 2013 онд алт тушааж байсан. Барьцаатай гэж хэлсэн. С.О П.Дашням ахыг анх дагуулж ирсэн. Манай ах байгаа юм. Байрыг нь барьцаалж мөнгө зээлээд удахгүй буцааж авна гэж хэлсэн. П.Дашням ахыг мөнгө аваагүйг мэдэх боловч баримт бичиг гэрээ хэлцэлд П.Дашням ахын гарын үсэг, барьцаа нь байдаг учраас би гэрээний хүндээ л хандана гэв. Гэрч П.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С.Отай 2011 онд уулзаж байсан. Би том машины сэлбэг зардаг компанитай байсан. Д.Цэдэндамба, С.О нар надаас том машин авч байсан. Манайхаас сэлбэг зээлээр авч байсан. Л.Цэдэндамбатай бид хоёр нэг нэг нутгын хүүхэд байсан. Ц.Энхцэцэг надаас таны нутгийн хүн машин барьцаалж мөнгө зээлнэ гэж ирлээ. Та таних уу гэж надаас асууж байсан. Ямар учраас чамаас мөнгө зээлж байгаа юм бол. Уурхай ажиллуулдаг гэсэн машины бичиг баримтыг нь сайн шалгаарай гэж хэлсэн гэв. Гэрч Л.Нацагдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Цэдэндамба, С.О нар 2011 оноос эхлэн алт олборлож эхэлсэн. 2011 онд ДЦХ ХХК-ийн лицензийг шилжүүлж авахаар гэрээ байгуулсан. Лиценз “Кредит банк”-ны зээлийн барьцаанд байсан учраас шилжих процесс явагдаагүй. 50 хувийн урьдчилгаа хийгдэж лиценз нь эрх шилжүүлж 352.000.000 төгрөгт шилжүүлэхээр болж байсан. Тэгээд “Кредит банк”- аас чөлөөлөхгүй байснаас 2, 3 жил сунжирсан. Дараа нь “ДЦХ” ХХК “Кредит банк”-тай тохиролцоод гурвалсан гэрээ байгуулсан. Би С.Од олсон алтыг “Монгол банк”-нд тушаагаарай гэж хэлж байсан. Энэ нь хянагдаад явдаг байсан учраас тэгж хэлсэн. “ДЦХ” ХХК-ын захирал Д.Цэдэндамбатай хааяа нэг уулзахад С.О хамт ирж байсан. Кредит банк, “ДЦХ” ХХК, “Эрдэс Холдинг” ХХК гурвын гурвалсан гэрээ дуусахад “Кредит банк”-нд 600.000.000 төгрөг өгч авахаар болсон байсан. Гурвалсан гэрээ байгуулахад Д.Цэдэндамба “Кредит банк”-нд 300.000.000 төгрөг тушаасан байсан. 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тушаавал “Кредит банк” чөлөөлж өгнө гэсэн. “ДЦХ” ХХК нь мөнгө хайж яваад “БМЖЖ” ХХК-аас 300.000.000 төгрөг авч “Кредит банк”-ны зээлийг дуусгасан. “БМЖЖ” ХХК нь “ДЦХ” ХХК-д 300.000.000 төгрөг зээлүүлэхдээ мөнгийг өгсөн тохиолдолд “Эрдэс Холдинг” ХХК “ДЦХ” ХХК-д эрхээ шилжүүлэх өр авлага дуусахгүй тохиолдолд шилжүүлж өгөхгүй гэсэн гурвалсан хэлцэл үйлдсэн. Ингээд нэг жилийн хугацаанд сунжирч байгаад “БМЖЖ” ХХК-тай өр авлага дуусахад “ДЦХ” ХХК-ийн захирал Д.Цэдэндамба нас барсан байсан. Оронд нь өөр компанид шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт “ДЦХ” ХХК-ын талаас бичгээр ирүүлсэн. Д.Цэдэндамба, С.О нарын уурхайг манайх 2002, 2003 онд хайгуул хийж 1 тонн 200 орчим алт байна гэж тогтооход улсын комисс авахдаа 851 клограммаар бүртгэж аваад бусдыг нь батлагдахгүй байна. Дахин хайгуул явуул гэж шаардаад буцаадаг. Тэгээд энэ хайгуул хийгдсэн газрыг 7 компанид хувааж өгсөн байх түүний нэг лиценз нь энэ юм. Энэ талбайг баримжаалаад хэлэхэд 130-140 клограмм алт байгаа болов уу. Д.Цэдэндамба хэлэхдээ буруу газар олборлоод байх шиг байна гэж хэлсэн. Энэ нь мэргэжлийн инженер баг хамт олонтой байж явуулах ажил байсан. Би 2012-2015 оны хооронд 2, 3 инженер явуулж шалгуулж байсан. Анх лицензийг 300.000.000 төгрөгөөр тохиролцоод 2013 онд урьдчилаад 150.000.000 төгрөг өгч байсан. Үүний дараа “Кредит банк”-нд барьцаанд байсан учраас гаргаж авч чадахгүй. Д.Цэдэндамба 600.000.000 төгрөгөөр авахаар тохиролцоод “Эрдэс Холдинг” ХХК, “Кредит банк”, “ДЦХ” ХХК нар гурвалсан гэрээ байгуулсан. С.О нь уурхайн ажилд нэг их оролцоодбайгаагүй. Харин дараа нь харагдаад байдаг болсон. Би бодохдоо Д.Цэдэндамбын гэр бүлийн хүн нь байна гэж харж байсан. Энэ алтны мэргэжлийн багтай байж явуулах ёстой. Д.Цэдэндамбын компанид мэргэжлийн баг, хүн ховор байсан. Бидэнд хэлэхдээ та нарын өгсөн талбайд алт байхгүй байх шиг байна гэж хэлж байсан. Тэгээд бид мэргэжлийн инженер 2-3 удаа явуулж байсан. “Кредит банк”-нд 2 компаний нийлсэн 2.5 тэрбум төгрөгийн зээл байсан. Тухайн үед долларын зээл байж байгаад ханш нь өөрчлөгдсөн. Зөвхөн лиценз биш тоног төхөөрөмж гээд нэлээн олон зүйл барьцаанд тавьсан байсан гэв. Гэрч П.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.Цэдэндамбыг “Эрдэс Холдинг” ХХК-д ажилладаг. Ажлын шугамаар танина. Цэдэндамбатай л уулзаж байсан. С.Ог цөөхөн харж байсан гэв. Гэрч Д.Саран шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байрны гэрчилгээ дээр Д.Саран, Жаминпүрэв, Жаминдорж нар байдаг. Би нөхрийнхөө үгэнд ороод байраа барьцаалахыг зөвшөөрсөн. Манай байр 5.000.000 төгрөгийн зээлэнд барьцаанд байсныг Д.Цэдэндамба хамаагүй би зохицуулна гэж хэлээд 60.000.000 төгрөгийг зээл авсан гэв. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Ог 2014 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагааны” гудамжны эсрэг талд байрлах нотариатын газарт хохирогч П.Дашнямын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 34 тоот орон сууцыг 2 сарын хугацаатай барьцаалж мөнгө зээлээч гэж түүний байрыг 60 сая төгрөгөөр барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Дээрхи үйлдлийг улсын яллагч дараах: хохирогч П.Дашнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 9 дүгээр сард Цэдэндамба надаар алт олборлодог уурхайнхаа угаах төхөөрөмжийг угсруулсан ба 2014 оны 10 дугаар сарын үеэр Цэдэндамба О нар нь надтай ирж уулзаад манай уурхайд ажиллаач би өөрийн уурхайдаа шинэ угаах төхөөрөмж авах хэрэгтэй байна чи байраа 2 сарын хугацаатай түр барьцаанд тавиад өгөөч 60 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед би Цэдэндамбын уурхайд ажиллах юм байна гэж итгээд байр хамтран эзэмшигч эхнэр хүүхэдтэйгээ ярилцахад зөвшөөрсөн. Түмэнжаргал гэх хүнтэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очиж уулзсан. Тэгэхэд О энэ хүн манай компанид ажилладаг энэ хүний 2 өрөө байрыг барьцаалаад чамаас мөнгө зээлье чи энэ хүнтэй гэрээ байгуулчих гэж хэлсэн. Түмэнжаргал гэх хүн надтай юм яриагүй ба хамтдаа нотариат оръё гэж хэлсэн. Бид нар хамтдаа урт цагааны урд талд байрлах нотариатын газар орсон. Тухайн үед би байрны хамтран эзэмшигч эхнэр хүүхдээ дуудсан байсан ба миний байрыг 4 хувийн хүүтэй 2 зарын хугацаатай зээлж гэрээ байгуулаад Түмэнжаргалаас мөнгө авангуутаа Түмэнжаргалын дэргэд Од мөнгийг нь хийсэн гэрээний хамт өгсөн. Учир нь би хүү төлөхгүй, хоёрт би хөдөө ажиллах учир надад хамаагүй гэж хэлээд Од өгсөн. Тухайн үед Цэдэндамба гадаа машинд сууж байсан. Тухайн үед О надад цалингийн чинь урьдчилгаа гээд 2 сая төгрөг шууд өгөөд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уурхай дээр ирээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөхөөр нь хүүгээ төлж байгаа юу гэхэд төлж байгаа л гэж хэлж байсан. 2 сарын үндсэн хугацаа дуусахаар нь байраа авья гэхэд арай боломж байхгүй байна бид төлөх учир санаа зоволтгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахин 1 сарын хугацаа өнгөрөхөд О, Цэдэндамба нар хүүг нь төлж байгаа санаа зоволтгүй аваад өгчихнө гэж хэлж байсан. 8 дугаар сарын сүүлээр Түмэнжаргал над руу яриад нөгөө хүмүүс чинь яасан бэ? мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би Цэдэндамбын өрөө рүү ороод та нар юу болж байна нэг ч төгрөг төлөөгүй байна гэхэд удахгүй төлчихнө 7 хоногийн дараа гэж хэлсэн. Ингэж ярьсаар байгаад 9 cap хүрсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Алан гэх гадаад хүн ирж О, Цэдэндамба нараас мөнгө нэхэж уурхайг хүчээр зогсоосон. Цэдэндамба алга болчихсон ба О Сэлэнгийн цагдаагаар уурхайг алдаг оног ажиллуулж байсан. 2014 оны 10 сарын дундуур Түмэнжаргал бид 2 уурхай дээр ирхэд уурхайг О ажиллуулж байсан ба ажиллах гэхээр Алангийн хүмүүс ажиллуулахгүй байсан. Түмэнжаргал тэнд 7 хоносон ба хүйтрээд уурхай ч ажиллахаа больсон. Бид хотод ирээд тэр 2-н гэрт ирэхэд хаалгаа тайлж өгөөгүй. 2 удаа хонож байж гэрт нь орсон. Тэр 2 хамтдаа гэртээ байсан ба мөнгө хөөцөлдөж байгаа Хятадаас мөнгө орж ирдэг л юм бол эхний ээлжид мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэдний уурхайд би 6 cap ажилласан ба одоо цалингийн үлдэгдэл 5 сая төгрөг авах ёстой байгаа. Түмэнжаргал шийдвэр гүйцэтгэх албанд хандаж байрыг дуудлага худалдаагаар оруулахаар болсон ба эхнийхээр нь хүн аваагүй 2 дахиар нь 50 хувь хямдарч дуудлага худалдаанд орох болчихоор нь энэ талаар тэр 2-т хэлэхэд тийм амархан зарагдана гэж байхгүй гэдэг байсан ба утсаа авдаггүй мессеж бичдэг байсан. Гэрт нь очиход нүүгээд явчихсан хаалганых нь дуран нь уначихсан байсан ба түүгээр нь хархад гэрт нь юу ч байхгүй хаалган дээр нь 2014 оны 12 сараас 2015 оны 6 дугаар сарын байрны мөнгө нэхэмжилсэн шаардах хуудас наалттай байсан. Би маш их гомдолтой байна. Өнөөдөр орох оронгүй байрнаасаа хөөгдөх гэж байна." гэх мэдүүлэг /2хх-ийн 27-29х, 6хх-ийн 165-167х/, гэрч Д.Сарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай нөхөр П.Дашням нь хамт ажилладаг захирал Цэдэндамба алтны уурхайдаа техник авах шаардлагатай болчихлоо байрыг чинь 2 сарын хугацаатай 60 сая төгрөгний барьцаанд тавиад аваад өгье гэж гуйж байна яах вэ гэж надаас асуусан. Тэр үед уг байр маань банк бус санхүүгийн байгууллагад 5 сая төгрөгний барьцаанд байсан юм. Барьцаанд байгаагаа хэлэхэд тэр мөнгийг чинь бид төлчихье гэж Цэдэндамба болон түүний эхнэр С.О хэлсэн. Тэгээд бид Цэдэндамба, О нараар байраа банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж Цэдэндамбын дагуулж очсон Түмэнжаргал гэх хүнд 60 сая төгрөгний барьцаанд 2014 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 2 сарын хугацаатай барьцаанд Цэдэндамба, О нар нь хүүг өөрсдөө төлнө гэж тавьсан. Нэг сарын дараа Түмэнжаргал залгаж мөнгөө нэхсэн ба О, Цэдэндамба нар өгөх байх авч өгнө гэж хэлдэг байсан. Өнөөдрийн байдлаар Түмэнжаргал гэх хүний барьцаанаас бид нарын байрыг авч өгөөгүй байна. Харин Түмэнжаргал байрны асуудлаар шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан байгаа. 60 сая төгрөг нь хүү алдангитайгаа нийлээд 97 гаруй сая төгрөг болсон. Үүнээс шийдвэр гүйцэтгэлийн дансанд Цэдэндамба 44 сая төгрөгийг хийсэн байгаа. Гэтэл Түмэнжаргал энэ мөнгөнөөс Цэдэндамба, О нар урьд зээлсэн 20 сая төгрөгийг суутган бодож байгаа. Ингэхээр байрны мөнгөнөөс 24 сая төлөгдөж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч Буянбадрах сайн мэдэж байгаа. Шийдвэр гүйцэтгэгч Буянбадрах байрыг дуудлага худалдаагаар 2 удаа оруулсан. Бид нарын хувьд маш их хэцүү байна. Цэдэндамба, О нар анхнаасаа 2 сарын хугацаатай байрыг чинь барьцаанд тавья гэж итгүүлсэн. Гэтэл 2 cap нь 2 жил гаруй болж байна. Маш их гомдолтой байна. 2014 ондоо Цэдэндамба нөхөр Дашнямыг алтны ордоо мастераар ажиллуулж байна. Цалинг нь хагас дутуу өгсөн. Энэ жил мөн ажиллуулсны үндсэн дээр хэдэн төгрөг тэд нар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /2хх-ийн 164-165х/, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үүргийн гүйцэтгэл хангуулахаар Н.Түмэнжаргал болон С.О нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /2ххийн 47х/, Яллагдагч С.Огийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба"-нд төлбөр төлөх хугацааг түр хойшлуулж өгөх тухай хүсэлт, хүсэлт гаргасан ДЦХ ХХК-ны менежер С.О /1хх-ийн 208х/, гэрч Н.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...О над дээр ирж алт тушаадаг байсан нийт 3-4 удаа алт өгч байсан дээд тал нь 40 гаран сая төгрөгний алт өгч байсан. болохоор би түүнийг таньж мэддэг болсон. Урьд өмнө 2 удаа зээлж байсан ба тэр мөнгөө өгөх гэж бас их юм болдог байсан. 2014 оны 4 дүгээр сард О, Цэдэндамба нар мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь автомашин барьцаалж 20 сая төгрөгийн зээл өгч байсан. Тэр зээлийг авснаас хойш 4-5 хоногийн дараа мөнгө хүрэхгүй байна мөнгө нэмж олгооч гээд байн байн утастаад байхаар нь барьцаа шаардахад би нөхөртэйгөө уулзаж ярилцаад барьцаа хайж ольё, надад одоо барьцаа гэх зүйл байхгүй гэж хэлээд явсан. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа нөхөр Цэдэндамба болон Дашням гэх хүнийг дагуулж ирээд энэ хүн манай компанид ажилладаг найдвартай хүн ямар нэг асуудал байхгүй гэж хэлээд Дашнямын байрыг барьцаалж зээл авъя гэсэн. Дашням ч гэсэн зөвшөөрсөн. Түүний 2 өрөө байрыг барьцаалж 60 сая төгрөгийг зээлж өмчийн эзэн болох Дашнямд өөрт нь хүлээлгэн өгсөн харин Дашням цааш нь өөрөө Од мөнгөө өгсөн. Үүнээс хойш төлбөрөө төлөх талаар Огаас байнга шаарддаг байсан боловч дандаа худал зүйл ярьж төлбөрөөс зайлсхийдэг байсан. Тэгэхдээ мөнгөө би төлнө чи 1 cap хүлээчих гэж хэлдэг байсан. 2 сарын хугацаатай зээлсэн боловч тэр 2 нэг ч төгрөг төлөөгүй. Дашнямын байрыг Цэдэндамба, О 2 барьцаалж зээл авсан нь үнэн. Зээл авч байх үед бид гурав л байсан. Би Од их гомдолтой байна Дашням бид 2-г их хохироож байна олон жил төлбөрөө хийхгүй удаашруулж байна." гэх мэдүүлэг /2хх-ийн 35х, 138-139х, 6хх-ийн 168-169х/, Яллагдагч С.Огаас гэрч Н.Түмэнжаргал руу 2015 оны 6 дугаар сарын 04, болон 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Зээл төлөлт" гэж мөнгө шилжүүлсэн тухай баримт /3хх-ийн 113х/, “Алаг уул ган” банк бус санхүүгийн байгууллагатай 2011 оны 12 дугаар сарын 16- ны өдөр яллагдагч С.О нь өөрийн талийгаач нөхөр Д.Цэдэндамбатай хамтарч 200 сая төгрөг зээлсэн тухай №ЗГ4272011 тоот зээлийн гэрээ /3хх-ийн 94-99х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж яллах дүгнэлттэй дурджээ. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд: шүүгдэгч С.О нь хохирогч П.Дашнямын өмчлөлийн орон сууцыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, захиран зарцуулах эрхийг нь шилжүүлэн авч хуурч, залилаагүй болох нь тогтоогдож байна. Учир нь: С.О нь өөрийн хамтран амьдрагч Д.Цэдэндамбаатай /нас барсан/ хамтарч Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлалтай алтны уурхайд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг байсан байх ба уг үйл ажиллагааг явуулахад алттай шороог угаах техник тоног-төхөөрөмж авахаар болсон байна. Улмаар техник тоногтөхөөрмж авахын тулд хохирогч П.Дашнямд өмчлөлийнх нь орон сууцыг гэрч Н.Түмэнжаргалд барьцаанд тавьж 60 сая төгрөг зээлэх, мөн хохирогч П.Дашнямыг уг техник тоног-төхөөрөмжийг уурхайдаа суурьлуулан, цаашид ажиллуулах үндсэн ажилтанаар ажиллах тус тус санал тавьжээ. уг саналыг нь хохирогч П.Дашням өөрийн орон сууцны хамтран эзэмшигч гэр бүлийн гишүүдтэй ярилцсаны үндсэн дээр зөвшөөрсөн байна. С.О, Д.Цэдэндамбаа /нас барсан/, П.Дашням нарын хооронд тохиролцсоны дагуу П.Дашнямын өмчлөлийн орон сууцыг Н.Түмэнжаргалд барьцаанд тавьж 60 сая төгрөг зээлсэн байх ба улмаар алттай шороог угаах техник тоног төхөөрөмжийг авч, П.Дашням нь уурхайд уг тоног төхөөрөмжийг суурьлуулан, цаашид үндсэн ажилтанаар ажилласан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч Д.Саран нарын өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баритуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн С.О нь П.Дашнямын орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтэх газраас чөлөөлүүлэх бодитой арга хэмжээ авч гэрч Н.Түмэнжаргалд зээлсэн мөнгөний буцаан төлөлтийг өгч байгаа болон уг төлбөрийг өөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нь гэрч Д.Сарангийн: “...үүнээс Шийдвэр гүйцэтгэлийн дансанд Цэдэндамба 44 сая төгрөг хийсэн байгаа,...” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар /1хх-ийн 208х, 3хх-ийн 113х/ тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Огийн хохирогч П.Дашнямыг хуурч залилан 60 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, Иргэд хоорондын маргаан гэж шүүх үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин шүүгдэгч С.О нь 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхцэцэгээс 50 сая төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Энхцэцэгээс тог цахилгааны мөнгө байхгүй хүүхдүүд зутраад хэцүү байна 2 хоногийн дараа өгнө гэж 500.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Энхцэцэгээс 20 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах алтны уурхайг Ц.Энхцэцэгийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 300.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өглөө хохирогч Ц.Энхцэцэгээс уурхайн тог тасалчихлаа яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж 21 сая төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхцэцэгээс 20 сая төгрөг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан хохирогч Ц.Энхцэцэгт 411.500.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Энхцэцэгээс авсан мөнгийг төлнө. Өмнө нь Заамарт байхдаа Лхамсүрэнгийн угаасан шороог дахин угаадаг байсан. Цэдэндамба бид хоёр 2012 оноос Шарын гол руу нүүж очоод Эрдэс Холдинг ХХК-наас 6006 А лицензийг 300 сая төгрөгөөр худалдан авч 150 сая төгрөгийг бид нар өгсөн. Үлдэгдэл 150 сая төгрөгөө өгөөд авах гэж байтал Эрдэс Холдинг Кредит банкинд 2.7 тэрбум төгрөгний барьцаанд тавьж шүүхийн шийдвэр дээр хураагдах гэж байсныг бид нар банкныхантай яриад 600 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд бид нар 150 сая төгрөгөөсөө гадна 600 сая төгрөг төлж лицензээ авсан. Алон, Энхцэцэг нараас авсан 300 сая төгрөгийг, Эрдэс Холдингоос 300 сая төгрөг зээлж авч өгсөн. Би компаний үйл ажиллагаанд Алон, Энхцэцэг нараас мөнгө авсан үе болох 2013 оноос оролцох болсон. Тэрнээс өмнөх компаны үйл ажиллагаанд би оролцдоггүй байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 186-188х, 3хх-ийн 183-185х, 6хх-ийн 45х, 93х, 129-130х, 175-183х/, хохирогч Ц.Энхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамгийн анх Цэдэндамба, О нар нь 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрладаг "Могул Таун" хотхоны 96 дугаар байрны 801 тоотод хаалга тогшин орж ирсэн. Тэр үед би танихгүй учраас та нар ямар учиртай хүмүүс вэ гэж асуухад танай ээжийн нутгийн хүмүүс байна гэж хэлээд бид хоёр ДарханУул аймгийн Шарын гол суманд алтны уурхайтай юм, үйл ажиллагаа явуулах гэсэн чинь 100.000.000 /зуун сая/ төгрөгний хэрэг болоод байна, 3 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй “Мерседес Бенз С350” маркийн автомашиныг барьцаалъя гэж эхнэр С.О нь надад хэлсэн. Тэгэхэд нь би яагаад ийм өндөр хүүтэй мөнгө зээлж байгаа юм бэ гэж асуухад хэн ч гэсэн 20 хувийн хүүг cap болгон төлөөд байхыг хүсэхгүй, энэ нь чамд мөнгийг чинь буцаад өгнө гэсэн баталгаа, тэгээд ч 20 хувь гэдэг бол хэдхэн грамм алтны л үнэ гэж хэлсэн. 500.000 төгрөг зээлээч 2 хоногийн дараа өгье гэж хэлээд Хаан банкны 5027466612 дугаарын дансаар шилжүүлж авсан тэр би мөн л өөрийнхөө гэртээ байхдаа интернет банкаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг өгөхөд бид хоёрын хооронд ямар нэг хийгдсэн гэрээ бол байхгүй мөн уурхайгаас тусдаа авсан зээл юм. Үүний дараа 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дахин надтай гар утсаар холбогдоод 20.000.000 төгрөг өгөөч ээ, ковш эвдэрсэн учраас засахад сэлбэг хэрэг болоод байна гэхээр нь би мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлээд урьд өмнө нь өгсөн мөнгөнүүдээ асууж ярьчихад О авсан мөнгийг чинь яаж буцааж өгөх юм бэ гэж надруу уурлаж уцаарлаад Хаан банкны 5027466612 дугаарын дансаар надаас шилжүүлж авсан. Энэ 20.000.000 төгрөгийг авахдаа надруу орой 20 цагийн орчим ярьсан болохоор ямар нэг нотариат байгаагүй болохоор гэрээгээ яаж хийх вэ гэж асуухад хэд хоногоос Улаанбаатар хотруу орж байгаа байгуулчихъя гэж хэлээд авсан. Тэгтэл О надад хэлэхдээ 11.900.000 төгрөгийг ээжийнхээ дансруу шилжүүлчих, бид хоёр өглөгтэй юм аа, харин үлдэгдэл 23.100.000 төгрөгийг Хаан банкны 5027466612 дугаарын дансаар шилжүүлчих гэж хэлээд би шилжүүлсэн. Би дараа нь ээжээсээ энэ ямар учиртай мөнгө юм бэ гэж асуухад Цэдэндамба нь манай ээжийн найзаас мөнгө зээлчхээд алга болчихсон чинь манай ээжийн найз нь манай ээжээс нөгөө хүн чинь алга болчихлоо гээд мөнгө нэхээд байхаар нь ээж олж өгсөн юм байна лээ. яг цаг хугацааг нь би санахгүй байна, ямарч байсан 300.000.000 төгрөгний барьцаатай зээлийг гэрээг хийгээд барьцаанд нь алтны уурхайгаас гарсан орлого алтыг барьцаалсан. Тэгээд хэд хоногийн дараа Цэдэндамба, О нар нь манай гэрт ирээд нөхөр нь "Кредит" банкинд өр барагдуулсан гэсэн бичиг үзүүлж харин эхнэр нь миний хүүхдэд ундаа болон чихэр барьчихсан манайд ирсэн. Тэр үед би тэр хоёр баяр хүргээд лицензээ хэзээ миний нэрлүү шилжүүлж өгөх вэ гэж хэлээд би өөрийнхөө иргэний үнэмлэхийг гаргаж ирээд ширээн дээр тавихад бичиг баримт шилжүүлэхэд 1-ээс 2 cap болно, дараа жил уурхай эхлэхээс өмнө найдвартай чиний нэр дээр болгож өгнө, битгий санаа зов, энэ уурхай бол чинийх гэж хэлээд манай гэрээс гарч яваад бүр сураггүй 5-6 орчим cap болсон..." гэх мэдүүлэг /1ххийн 48-49х, 2хх-ийн 30-31х,128-134х, 3хх-ийн 249-250х, 4хх-ийн 1-3х, 6хх-ийн 39-42х, 159-162х/ гэрч А.Жоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт О, Цэдэндамба гэх хүмүүс ирсэн. Тэр хүмүүс өөрсдийгөө Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд алтны уурхай эзэмшдэг гэж хэлээд уурхайн төлөвлөгөөгөө үзүүлсэн. 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Энхцэцэг хадам ээж Цэцэгмаа хүүхдийн хамтаар бид нар очиж үзүүлсэн очиход тийм уурхай байсан. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт Булган аймгаас буцаж байхдаа Шарын голд очиж уурхайг нь үзэхэд тэнд ерөөсөө ажил хийгдээгүй, Цэдэндамба уурхай дээрээ байхгүй байсан. 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр О утсаар яриад 500.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь 500.000 төгрөг өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.О нөхөртэйгээ хамт манай гэрт ирээд уурхайг ажиллуулах түлшгүй болчихоод байна, мөнгө зээлээч гэж хэлэхээр нь маргааш нь буюу 7 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Энхцэцэг С.Отай гэрээ хийгээд 20 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Дараа нь 7 дугаар сарын 29-ний өдөр О дахиад мөнгө зээлүүлээч гэж Энхцэцэгрүү утсаар ярихаар нь мөнгө зээлүүлэх боломж байхгүй байна гэж хэлсэн. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр энхэр Энхцэцэг хүүхдийн хамтаар С.Огийн гэрт очоод байраа барьцаанд тавих юм бол нэг сарын хугацаатай 75 сая төгрөг зээлж болох юм гэж хэлсэн яагаад гэвэл нөхөр Цэдэндамба Солонгосын компанид 65 сая төгрөгний түлшний өртэй болохгүй байна гээд байхаар нь уг мөнгийг зээлүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цэдэндамба О нартай Зайсанд байрлах “Номадс” ресторанд хоол идэж байхдаа өмнө хийсэн олон гэрээгээ нэг гэрээ болгоно гээд дундаж гэрээг 12.5 хувь хүүтэй 644 сая төгрөгний шинэ гэрээ хийсэн. Тэгэхэд Цэдэндамба манай уурхай "Кредит" банканд барьцаанд байгаа та хоёр уурхайн 50 хувийг нь төлөх юм бол уурхайн 50 хувийг эзэмших эрхтэй болно гэж санал тавихаар нь Оюутуяагийн Хаан банкны данс руу дараагийн өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300 сая төгрөг сарын 12.5 хувийн хүүтэйгээр шилжүүлсэн. Бас тэр өдөр Цэдэндамба О нарт 21 сая төгрөгийг хүүгүй гэрээгүй зээлдүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53х/, гэрч П.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 11 дүгээр сард байх Цэдэндамба надтай утсаар яриад тантай уулзмаар байна гэхээр нь уулзахад 40-50 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би охин Энхцэцэгтэй уулзуулахад нөхөр нь геологич хүн болохоор энэ боломжийн газар байна гэж хоорондоо тохиролцсон гэсэн. Тэгээд миний охин уйлаад ирсэн. Би нэг охиныхоо мөнгийг нэхээд очиход О чам шиг юманд бид нарын хийсэн гэрээ ямар ч хамаа байхгүй, чи тэр хуулийн байгууллагаараа яв би тагнуулд ажиллаж байсан болохоор юуг л бол юуг хийнэ гэх мэтчилэн миний өөдөөс хэл амаар доромжилж байсан." гэх мэдүүлэг /1хх-ийн 50- 51х, 6хх-ийн 92х/, гэрч Л.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цэдэндамба, О нар нь манай “Эрдэс Холдинг” ХХК-ны 6006 А лицензээр үйл ажиллагаа явуулж байгаа. Цэдэндамба, О нараас 2014, 2015 онд олборлосон алтаа Монгол банкинд тушаагаарай нөөцийн албан татвараа төлсөн үү гэхэд хувь иргэнээр тушааж байгаа гэдэг байсан. Тушаасан баримтаа өг гэхэд өгдөггүй байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 150-151х/ гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2014 оны 6 дугаар сард О эгч уурхайн үйл ажиллагаа явуулах гэтэл мөнгө дутаад байна мөнгө зээлүүлээч гэхээр нь би мөнгө байхгүй энэ машиныг барьцаанд тавиад мөнгө авбал ав гэж хэлж байсан. Тэгээд уг машиныг итгэмжлэл хийгээд Од өгөхөд Прогресс капитал ББСБ-д барьцаанд тавьсан байсан. Цэдэндамба гэж хүнийг бол би танихгүй О л надтай харьцдаг байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 154-155х/ гэрч Ц.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цэдэндамба, О нарыг 2015 оны 6 дугаар сараас Лхамсүрэнгээр дамжуулж таньдаг болсон. Би Цэдэндамба, О нартай уузлаж борлуулалтын дүнгийн 70 хувийг Цэдэндамба 30 хувийг авахаар тохирч ажилласан. 2015 оны 7 дугаар сарын 02-нд уурхайн ажил эхэлж 10 дугаар сард зогссон. Тухайн үед 30 орчим кг алт авсан гэж Цэдэндамба надад хэлсэн ба Огийн данснаас миний 5063090451 тоот буюу компаний данс руу 1 тэрбум орчим төгрөг орсон. Огийн дансыг би мэдэхгүй байна тэр 2 Монгол банкинд алтаа тушаадаг." гэх мэдүүлэг /2хх-ийн 156х/, гэрч П.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цэдэндамба болон түүний эхнэр О нартай 2010 билүү 2011 онд ажил хэргийн шугамаар танилцсан. Тэр 2 алтны шороон орд худалдаж авна гээд би өөрийн Эрдэс Холдинг ХКХны 6006 А лицензийг геологийн судалгааны материалын хамт танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 168-169х/, Хэрэгт яллагдагчаар шалгагдаж байсан Д.Цэдэндамбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Энхцэцэгээс мөнгө авахад О бид нар хамт явдаг. Гарын үсгийг О зурж мөнгийг хамтдаа авдаг. 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Энхцэцэг, О 2-н хийсэн гэрээний 20 сая төгрөгийг бид 2 хамт очиж авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 178-182х/, яллагдагч С.Ог хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Н.Туяа, Я.Ганхүү, Л.Баттулга нарын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1089 тоот дүгнэлт /2хх-ийн 175х/, Хаан банкны захирал Б.Орхонтамирийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №5206/99 тоот албан бичигт яллагдагч С.Огийн эзэмшлийн тус банкны харилцах 5246079429, 5027466612 тоот данснуудыг эзэмшдэг болохыг тодорхойлсон албан бичиг /2хх-ийн 220х/, Хаан банкны 5003602484 тоот Рат Алан Жон болон хамтран эзэмшигч Цогтсайханы Энхцэцэг нарын депозит дансны хуулга /1хх-ийн 36-41х/, С.Огийн 5027466612 тоот депозит дансанд 5003602484 оот данснаас 2013 оны 6 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2013 оны 7 дугаар арын 22-ны өдөр 20 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 300 сая өгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 сая төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20 сая төгрөг орсон тухай дансны хуулга, /2хх-ийн 221-230х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбатын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Голомт банк, Ариг банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Хас банк, Хаан банкнууд руу ДЦХ ХХК, болон Д.Цэдэндамба нарын харилцах данснаас хасалт хийлгүүлэх тухай албан бичиг /6хх-ийн 208-218х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 887.420 грамм алтан гулдмайг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /60.132.009.32 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 145х/, Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1031.230 грамм алтан гулдмайг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /71.116.543.19 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 146х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1508.20 грамм алтан гулдмайг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /98.293.273 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 147х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1855.970 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /129.307.682.41 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 148х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 757.770 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /52.220.439.44 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 149х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 740.330 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /51.510.327.86 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 150х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 358.40 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /23.426.592.13 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 151х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 973.110 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт 68.776.587.02 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 152х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн З.Огаас 999.790 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний эдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт 70.602.656.52 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 153х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 529.00 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /35.799.584.54 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 154х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1225.690 грамм алтан гулдмайг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /86.682.018.50 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 155х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 811.70 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /88.608.084.41 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 156х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 710.60 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /46.912.462.83 төгрөг шилжүүлсэн/ /3ххийн 157х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1256.00 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /83.633.970.68 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 158х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1344.20 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /89.756.064.60 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 159х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1136.50 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /77.137.328.24 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 160х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 1136.50 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /77.137.328.24 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 160х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 3532.20 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /241.200.265.74 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 162х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 2542.40 грамм алтан гулдмайг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /169.860.037.36 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 163х/ Монгол банкны эрдэнэсийн сангийн улсын нярав Ц.Ганбат иргэн С.Огаас 2828.20 грамм алтан гулдмайг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан тухай акт болон алтны тооцоо хийсэн тухай баримт /184.624.618.20 төгрөг шилжүүлсэн/ /3хх-ийн 164х/ Монгол банкнаас алтны үнийг яллагдагч С.Огийн Хаан банкны 5027466612 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд нийт 1.735.485.258.362 төгрөг шилжин орсон тухай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 8-18х/ Яллагдагч С.О нь Прогресс капитал ББСБ-аас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Уурхайн тоног төхөөрөмж сайжруулахад" зориулж 35 сая төгрөгийн зээл хүссэн тухай өргөдөл /3хх-ийн 25-27х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “уг алтны уурхайг манай нөхөр Д.Цэдэндамбаа /нас барсан/ үйл ажиллагааг нь явуулдаг байсан би үйл ажиллагааны талаар сайн мэдэхгүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан, нөхрийнхөө хий гэснийг л хийдэг байсан” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн байх хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар С.О нь ДарханУул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах алтны уурхайд алт олборлох үйл ажиллагаанд өөрийн хамтран амьдрагч Д.Цэдэндамбатай /нас барсан/ хамтарч ажилладаг байсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгдэгч С.Огийн хийсэн гэмт үйлдэл нь 2013 оны 6 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сарын хооронд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг боловч С.О нь тус хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба 2015 оны шинэчлэн наруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн ялын хэмжээ, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангий 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын хэмжээнээс бага байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж шүүх үзэв. Иймд шүүгдэгч С.О нь хохирогч Ц.Энхцэцэгээс 2013 оны 6 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын хаилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан нийт 411.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.О нь хохирогч Ц.Энхцэцэгт учруулсан хохиролын хэмжээг 411.500.000 төгрөг гэж тогтоосон байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь маргаан байхгүй болохоо илэрхийлсэн болно. Мөн С.О, хохирогч Ц.Энхцэцэг нарын хооронд хйисэн зээлийн гэрээний үнийн дүн, хохирогч Ц.Энхцэцэгээс, шүүгдэгч С.Огийн банкны дансаар шилжүүлсэн гүйлгээний үнийн дүнгээр уг гэмт хэргийн хохиролын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч С.О нь өөрийн нэрээр Монгол банкинд алт тушааж их хэмжээний мөнгө өөрийн дансаар авсан байх хэдий ч хохирогч Ц.Энхцэцэгт учруулсан хохиролоос нэг ч төгрөг буцаан төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.Огаас нийт 411.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхцэцэгт олгуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн харуцлагын зорилго нь ...хохиролыг нөхөн төлүүлэх...” гэж заасан байх ба энэ зорилгыг хангахын тулд шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3 сарын хугацаанд хохирогч Ц.Энхцэцэгт учруулсан хохиролыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Шүүгдэгч С.Од ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, хохирол нөхөн төлөх боломжтой, 9-11 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх болох хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж торгох ялаар шийтгэж, уг торгуулийн ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв. Энэ хэрэгт С.Огийн өмч болох “Самсунг маркийн” 48 инчийн UE55JU6600 серийн дугаар бүхий 800.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилсэнийг, хохирогчид учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэх гүйцэтгэх газарт шилжүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Ог хохирогч П.Дашнямыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан нийт 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж холбогдлуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай. 2. Шүүгдэгч Чонос овогт Саранхүүгийн Ог хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Од гучин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан С.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Огаас нийт 411.500.000 /дөрвөн зуун арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхцэцэг /РД:ГЮ84062306/-т олгосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан С.Ог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хохирогч Ц.Энхцэцэгт учруулсан нийт 411.500.000 /дөрвөн зуун арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохиролыг хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт С.Огийн өмч болох “Самсунг маркийн” 48 инчийн UE55JU6600 серийн дугаар бүхий 800.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилсэнийг, хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэх гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ