Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржбүрэлжийн Гд холбогдох эрүүгийн 2119000000221 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 сарын 12-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 30-14 тоотод оршин суух Ө.Цын байнга амьдрах, орон байранд нэвтэрч iphone 8 маркийн утас, нэхий хүрэм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 634.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 30 айлын 14 тоот хаягт найз охин Г түүний төрсөн дүү О нарын хамт амьдардаг. 2021 оны 11 сарын 10-ны өдөр манай гэрт Гийн хамаатны дүү Ннь найз залуу Б нар ирж 2 хоносон юм. 2021 оны 11 сарын 12-ны шөнө Г, О, Н, Б нарын хамт шөнө хөзөр тоглож байгаад 01 цаг өнгөрөөгөөд унтацгаасан юм. Өглөө сэрэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай байсан ба миний гар утас, гадуур өмсдөг нэхий хүрэм алга болсон байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Хаалга дотроосоо цоожлоогүй байгаа тохиолдолд гаднаас ручик дараад онгойдог. Өглөө 07 цагт О нь хичээлдээ явсан. Тэгээд бид нар унтаад үлдсэн ба хаалга гаднаас нь хаагаад явсан, бид нар дотроосоо цоожлоогүй. Хулгайд алдсан нэхий хүрэм болон айфон 8 маркийн гар утсаа цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Одоо надад Гас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 12-13, 18 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 11-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 30 айлын 14 тоотод амьдардаг таньдаг ах болох Цэрэндагва ахынд хоносон. Тэгээд нэлээд орой унтсан болохоор 2021 оны 11 сарын 12-ны өглөө 08 цагийн үед сэрэхэд манай ахын гар утас болон гадуур хувцас болох нэхий /хар өнгийн/ нь алга болсон байна” гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн ТХҮ-921/2268 дугаартай “ айфон 8 маркийн гар утас 550.000 төгрөг /хэрэглэж байсан/, нэхий хүрэм 1 ширхэг 84.000 төгрөг /элэгдсэн тооцов/ нийт 634.000 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ /хх 32-34 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 дугхуудас/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 09-10 дугаар хуудас/, Д.Гд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 42-44, 56-60, 84-89 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хх-ийн 64, 67-69, 70- 71, 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 сарын 12-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 30-14 тоотод оршин суух Ө.Цын байнга амьдрах, орон байранд нэвтэрч iphone 8 маркийн утас, нэхий хүрэм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 634.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ. “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгох ба “орон байр” гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

 

Шүүгдэгч Д.Галдандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан энэ зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчим болон хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Гд 1 жил хорих ял шийтгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Галдандагвын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Дорноговь аймгийн Прокуророос хэргийг 2021 оны 12 сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Д.Г нь шүүхийн дуудсан цагт бэлэн байх үүргээ биелүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул Шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галдандагвыг олох зорилгоор эрэн сурвалжилж, албадан ирүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр даалгажээ.

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгч Д.Галдандагвыг эрэн сурвалжилж, албадан ирүүлсний зардал болох 238.291 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул 238.291 төгрөгийг шүүгдэгч Д.Гас гаргуулж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Гд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 238.291 төгрөгийг шүүгдэгч Д.Гас гаргуулж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Галдандагвын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ               Н.АДЪЯА