Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                   

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 35-02 тоотод оршин суух Боржигон овгийн Магсаржавын Батцоожын РД /ГЮ:80032521/ “хамтын амьдралтай байсныг тогтоолгох, гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2002 оны 10 дугаар сарын 09-нд төрсөн охин Б.Сүнжидмаагийн эцэг Р.Гончигсүрэн мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Батцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч М.Батцоож шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Батцоож нь нөхөр Р.Гончинсүрэнтэй 1998-2017 он хүртэл хамт амьдарсан. Дундаасаа төрсөн 2 хүүхэдтэй. Том хүү Г.Амгалан нь 2000 оны 12 дугаар сарын 07-нд, охин Б.Сүнжидмаа нь 2012 оны 10 дугаар сарын 09-нд тус тус төрсөн. Нөхөр Р.Гончинсүрэн нь 2015 оны 05 дугаар сараас уушигны сүрьегээр өвдөж байгаад өвчин нь хүндрэн 2017 оны 03 дугаар сарын 02-нд нас барсан. Бидний хувьд гэрлэлтээ батлуулж байгаагүй болно.

Миний бие Р.Гончигсүрэнтэй амьдарч байх хугацаандаа Америкийн нэгдсэн улсыг зорьж ажил хийх гэж сүмийн шугамаар Д.Мөнхбаяртай гэрлэлтээ батлуулж Америкийн нэгдсэн улсын виз мэдүүлсэн боловч миний виз гараагүй. Д.Мөнхбаяр нь Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаад 2008 онд нас барсан учир гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Иймд М.Батцоож намайг Д.Мөнхбаяртай гэрлэлтээ бүртгүүлснийг хүчин төгөлдөр бусд тооцож, Р.Гончигсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож, 2012 оны 10 дугаар сарын 09-нд төрсөн охин Б.Сүнжидмаагийн эцэг Р.Гончинсүрэн мөн болохыг тус тус тогтоож өгнө үү.Мөнхбаяртай зөвхөн АНУ гарах зорилгоор хуурамч гэрлэлт батлуулсан гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт, иргэний үнэмлэхний хуулбар, Г.Амгалан, Б.Сүнжидмаа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Р.Гончигсүрэнгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 014/002517 дугаартай Д.Мөнхбаяр М.Батцоож нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, 014/004261 дугаартай Р.Гончигсүрэнгийн гэрлэлт бүртгүүлээгүй тухай лавлагаа, 014/004262 дугаартай Д.Мөнхбаярын нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Мөнхбаяр М.Батцоож нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч М.Ганзоригийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг, гэрч С.Цэенрэгзэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг, гэрч Р.Хишигжаргалын иргэний үнэмлэхний хуулбар мэдүүлэг, гэрч Р.Хишигсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Магсаржавын Батцоож РД /ГЮ:80032521/ нь Р.Гончигсүрэнтэй “хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2002 оны 10 дугаар сарын 09-нд төрсөн охин Б.Сүнжидмаагийн эцэг Р.Гончигсүрэн мөн болохыг тогтоолгох,Д.Мөнхбаяртай батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлт тус тус гаргажээ.   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

М.Батцоож нь 1998 оноос 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Солгойнхон овгийн Рагчаабазарын Гончигсүрэнтэй хамтран амьдарч 2000 оны 12 дугаар сарын 07-нд хүү Г.Амгалан,2002 оны 10 дугаар сарын 09-нд охин Б.Сүнжидмаа нарыг төрүүлсэн ба Р.Гончигсүрэн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ам бүлийн тодорхойлолт,Г.Амгалан, Б.Сүнжидмаа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Р.Гончигсүрэнгийн нас барсны бүртгэлийн лавлагаа,гэрч М.Ганзоригийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг, гэрч С.Цэенрэгзэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг, гэрч Р.Хишигжаргалын иргэний үнэмлэхний хуулбар мэдүүлэг, гэрч Р.Хишигсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

М.Батцоож нь Рагчаабазарын Гончигсүрэнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан болох нь Р.Гончигсүрэнгийн “гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар тогтоогдсон.

Түүнчлэн М.Батцоож нь Дугарын Мөнхбаяртай/ГЮ79031373/ гэр бүл болох зорилгогүйгээр, зөвхөн АНУ-ын визэнд орох зорилгоор 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтийн бүртгэл хийлгэсэн, Д.Мөнхбаяр нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан  болох нь хүсэлт гаргагчийн тайлбар,гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,нас барсаны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон.Иймд эдгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2002 оны 10 дугаар сарын 09-ний  өдөр төрсөн охин Б.Сүнжидмаагийн эцэг Рагчаабазарын Гончигсүрэн  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан М.Батцоож,Р.Гончигсүрэн нар 1998-2017 онд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10,Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан Дугарын Мөнхбаяр,Магсаржавын Батцоож нар 2006 оны 2 дугаар сарын 06-нд гэрлэснийг 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн, гэрлэлтийн бүртгэлийн  61 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчинтөгөлдөр бус гэж тооцсугай.                                          

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5.Шийдвэрийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.                    .

6. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

             

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ