Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/00530

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/00503

Орхон аймаг

 

     Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

     Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-03 тоотод оршин суух Хэргэс овгийн Чимэддоржийн Цэцгээгийн /ФМ:68011004/ иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Хүсэлт гаргагч Ч.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний төрсний гэрчилгээн дээр Чимэддоржийн Цэцгээ нэртэй байсаар ирсэн ба бүх бичиг баримт энэ нэрээр байдаг. Ингээд улсын архиваас лавлагаа авч үзэхэд “Чимэддоржийн Оюунцэцэг” гэдэг нэрээр гарч ирсэн. Энэ нэр надад огт хамраалгүй нэр бөгөөд хэдэн онд яаж өгснийг мэдэхгүй байна. Аав ээж маань нас бараад удаж байна. Завхан аймгаас лавлагаа авахад олон хүний нэртэй журналын хуулбар ирсэн. Иймд улсын архивт байгаа Оюунцэцэг нэрийг одоо байгаа Цэцгээ нэрээр өөрчлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.Улсын бүртгэлийн байгууллагад хандахад “шүүхэд ханд” гэсэн болно гэжээ.

                                                                                                                                

  Шүүх хүсэлт гаргагч Ч.Цэцгээгийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 103/004423 дугаар бүхий төрсөний бүртгэлийн лавлагаа, Чимэддоржийн Цэцгээгийн төрсний гэрчилгээний хуулбар, 001172 дугаар бүхий Ч.Цэцгээгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг судлаад         

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

    Хүсэлт гаргагч  нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэрээ буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

    Ж.Чимэддоржийн гэр бүлд 1968 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Цэцгээг Завхан аймгийн Баян-Уул сум төрсөний бүртгэл бүртгэлд бүртгэхдээ “Оюунцэцэг” гэсэн нэрээр бүртгэсэн байх ба Г-10 дугаартай төрсөний гэрчилгээ олгохдоо “Чимэддоржийн Цэцгээ” гэсэн нэрээр нь олгосон улмаар иргэний үнэмлэх бусад иргэний бичиг баримтуудыг “Цэцгээ” нэрээр нь олгосон болох нь шүүхийн шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдожбайна.Иймд Иргэний гэр бүлийн байдлын төрсөний бүртгэлд Ч.Цэцгээгийн нэрийг “Оюунцэцэг”гэж буруу бичсэнийг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.7,149 дүгээр зүйлийн 149.1-д заасныг баримтлан Чимэддоржийн Цэцгээг/ФМ68011004/ Иргэний гэр бүлийн байдлын төрсөний бүртгэлд “Оюунцэцэг”гэж буруу бичсэнийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                       .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ