| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00417/И |
| Дугаар | 142/ШШ2017/00495 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2017/00495
| 2017 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 142/ШШ2017/00495 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг, ”Итгэлт жим” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 1-1а тоотод оршин суух Бээл овгийн Нямаагийн Батсоёлд /ПВ:86102931/ хариуцагдах үндсэн зээл, зээлийн хүү 18,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаа,хариуцагч Н.Батсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Итгэлт жим” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Батсоёл нь 2015 оны 10 дугаар сарын 22-нд 10,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй хоршоог хохироосоор байна. Н.Батсоёлоос авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 10,000,000 төгрөг зээлийн хүүгийн үлдэгдэл 7,350,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,000,000 төгрөг нийт 18,350,000 төгрөг гаргуулан авна.Н.Батсоёл зээл авсан хугацаанаас хойш зээлийн хүүд 650,000 төгрөг төлсөн. Үүнийг зээлийн нийт хүү болох 8,000,000 төгрөгнөөс хасаж тооцсон болно. Иймд Н.Батсоёлоос 18,350,000 төгрөг гаргуулан Итгэлт жим ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 1.0 сая төгрөгөөр бууруулж байна. Нэмэгдүүлсэн хүүгээс татгалзаж бусад хэсгийг нь дэмжиж байна. 17,350,000 төгрөг гаргуулж өгнө үү.Хариуцагч ялаа эдэлж дуусаж гараад төлбөрөө төлөхийг зөвшөөрнө гэжээ.
Хариуцагч Н.Батсоёл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н.Батсоёл миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 22-нд “Итгэлт жим” ХЗХ-ноос итгэлцлийн журмаар 10,000,000 төгрөгийг бараа материалын эргэлтийн хөрөнгө оруулах зориулалтаар зээл авсан. Зээл авснаас хойш бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл гэнэтийн нөхцөл байдлын улмаас эрүүгийн хэргийн хариуцлагад татагдан улмаар бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Одоогоор Н.Батсоёл миний эрх зүйн байдал хаалттай тусгаарлагдсан байгаа учир “Итгэлт жим” ХЗХ-ны зээл болох, үндсэн мөнгө 10,000,000 төгрөгийг ялын хугацаа дуусгавар болсны дараа бүрэн төлөх боломжтой тул байгаа байдал эрх зүйн байдлыг маань харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Батсоёл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хоршооны нэхэмжилж байгаа 17 350 000 төгрөгний шаардлагыг зөвшөөрч байна.Миний бие одоогоор ял эдэлж байгаа.2018 оны 6 сарын 15-наас суллагдах тул гараад төлбөрөө төлж эхлэхийг минь зөвшөөрнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Итгэлт Жим” ХЗХ хариуцагч Н.Батсоёлоос зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17,350,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч,төлбөрийг 2018 оны 6 дугаар сард хорих газраас гарсаны дараа төлж эхлэхээр зохигчид эвлэрсэн нь талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн 17,350,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Батсоёл хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 6 дугаар сард хорих газраас гарсаны дараа төлж эхлэхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 244,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Итгэлт жим” ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ