Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/005494

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00494

Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

         

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 10 дугаар хороолол 5А байрны 105 тоотод оршин суух, Гонс овгийн Сэрээнэнгийн Оюунцэцэгийн /ФМ:56051562/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 10 дугаар хороолол 5А байрны 94 тоотод оршин суух Олхонууд овгийн Балдангийн Хасбаатарт РД /ФМ:57082574/ хариуцагдах зээл, зээлийн хүү,алданги 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.Хасбаатар, гэрч Д.Энхтуяа, Б.Гадинхүү,Ц.Бэгзжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Миний бие Б.Хасбаатарт 2,000,000 төгрөгийг 2016-07-19-нд нэг сарын хугацаатай, сарын 10% -ийн хүүтэй зээлдүүлсэн. Мөнгийг олон дахин нэхэж байгаа боловч өгөхгүй байна. Бид бичгээр гэрээ байгуулж, гэрээнд зээлийг төлж дуусах хугацаанд сар тутмын 10%-ийн хүү үргэлжилхээр, хугацаа хэтэрвэл алданги төлөхөөр тохирсон. 8 сарын хугацааны хүү 1.600.000 төгрөг, алданги 7 сар буюу 210 хоногт хоног тутамд 0.5%-иар тооцоход 2.100.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй тул 1.000.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 нийт 4.600.000 төгрөг болсон. Иймд хүү, алдангийн 50% буюу 1.300.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөгийг улсын тэмдэггийн хураамж 67750 төгрөгний хамт гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би хүнээс хүүтэй мөнгө авч Хасбаатарын хүсэлтээр түүнд зээлдүүлсэн тул 2 485 000 төгрөг болсон,би төлсөн гэж хэлж байсан.Хасбаатар тааралдах бүрдээ төлнө гэж байсан.2 485 000 төгрөгний хэмжээнд эвлэрч болно гэжээ.

       Хариуцагч Б.Хасбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Энх-Орд Эрдэнэс ” ХХК нь 2015 онд тоот гэрээгээр Оюунцэцэг гуайн зуслангийн газар худаг өрөмдөж өгсөн бөгөөд  өвөл худаг нь ажиллахгүй болсон байсан. 2016 онд Оюунцэцэг гуай болон хөрш айлууд худгаа засаж янзлуулахаар надаар дамжуулж Ренцендоржтой өөрсдөө холбогдож ярилцаад худгаа засаж труба суулгуулж ажилд оруулсан байсан. Худгаа засварлуулахдаа Ренцендорж руу дансаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан. Энэ мөнгөний асуудлыг би хариуцахгүй гэжээ

        Хариуцагч Б.Хасбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Оюунцэцэг гуай 2,500,000 төгрөг зээл авсан хүндээ төлчихлөө,түүнийг төлөөрэй гэж байсан тул энэ хэмжээний мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.Би гэрээ байгуулсан нь үнэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч С.Оюунцэцэг хариуцагч Б.Хасбаатараас зээлийн төлбөр, хүү, алданги нийт 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,485,000 төгрөгний үнийн дүнд хариуцагч зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь  талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж заалаа.        

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг хариуцагч Б.Хасбаатар нар 2,485,000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                       

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АРИУНЦЭЦЭГ