| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00491/И |
| Дугаар | 142/ШШ2017/00489 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2017/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-23 тоотод оршин суух Харазрага овгийн Нэргүйн Нандин-Эрдэний /ФА:81071660 /нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-28-43 тоотод оршин суух, Хонгорхүү овгийн Мягмарсүрэнгийн Болдсайханд /ФМ:80080430/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундралмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нандин-Эрдэнэ хариуцагч М.Болдсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах,хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2002 онд гэр бүл болж 2004 онд хүү Эрдэнийг төрүүлсэн. 2006 оноос гэр бүлийн харьцаанд үл ойлголцол, хэрүүл маргаан үүсч нөхөр маань хүү бид 2-оос хөндийрч гадуур дотуур явж хонож эхэлсэн. Энэ байдал даамжирч, хоорондоо таарахаа болж 2009 онд бид 2-ыг хаяж явсан. Энэ хугацаанд хүүгээ өсгөж өдий хүргэсэн. Ингээд тус тусдаа амьдарч ирсэн учир бидний гэр бүлийг цуцлаж өгнө үү. Хүү Б.Эрдэнийг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Нандин-Эрдэнэ БНСУ-д ажиллаж амьдарч байгаа.2009 оноос тусдаа амьдарч байгаа тус тусын амьдралтай болсон тул цаашид амьдрах боломжгүй. Хүүхэд ээжийн асрамжинд бидэнтэй хамт амьдардаг. Тэтгэлэг тогтоолгохгүй гэж тохирсон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундралмаа шүүхэд гаргасан тайлбартаа: "Н.Нандин-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний дүү Болдсайхан Нандин-Эрдэнэ 2 салаад 10 гаран жил болж байгаа нь үнэн болно. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй. Хүү Б.Эрдэнийг ээжийнх нь асрамжинд үлдээнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундралмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа.2009 оноос тусдаа амьдарсан.Болдсайхан АНУ-д амьдарч байгаа.Хамтран амьдрагчтай болсон.Цаашид нэхэмжлэгчтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцална уу.Хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, сургуулийн, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Нандин-Эрдэнэ нь хариуцагч М.Болдсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ба хүүхдийн асрамж,тэтгэлэг,дундын хөрөнгийн талаар маргаагүй.
Зохигчид 2002 онд гэрлэлтээ батлуулан, 2004 оны 03 дугаар сарын 25-нд хүү Б.Эрдэнийг төрүүлсэн ба зохигчид таарамжгүй байдал, үл ойлголцох байдлаас шалтгаалан 2009 оноос тусдаа амьдарч байгаа, хүү М.Эрдэнэ нь эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн болон өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 05-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба шүүх хуралдаанд зохигчид хамтран амьдрагчтай болсон, цаашид гэрлэлтийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийн цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, хариуцагч энэ талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Н.Нандин-Эрдэнэ, М.Болдсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 03 дугаар сарын 25-нд төрсөн хүү Б.Эрдэнийг эх Н.Нандин-Эрдэний асрамжинд байлгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26,38 дугаар зүйлд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй уулзах эрхтэйг,эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,тэжээн тэтгэх талаар адил эрх үүрэгтэйг заасугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ