Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00484

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00484

Орхон аймаг

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-21-44 тоотод оршин суух, Намид овгийн Балжиннямын Батболдын /ХП:64041960/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо Цэргийн хотхоны 527 тоотод оршин суух Жинчин овгийн Цэенхорлоогийн Түмэн-Аюуш РД/.ФМ:60022771/

          Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо Цэргийн хотхоны 527 тоотод оршин суух Боржигон овгийн Жамсрангийн Энхтуяа РД /ФМ:60030960/ нарт хариуцагдах хэргийн талаар хянаад

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Батболд эхнэр Ч.Эрдэнэцэцэг болон 4 хүүхдийн хамт 1997 оны 05-р сард Улаанбаатар хотоос Эрдэнэт хотод шилжин амьдрах болсон бөгөөд эхнэр Ч.Эрдэнэцэцэгийн авга эгч Л.Эрдэнээгийн зуучлалаар түүний хамт ажилладаг найз Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нарын гэр бүлтэй 1997 оны 05 сарын 22-ны өдөр харилцан тохиролцож Ц.Түмэн-Аюушийн эзэмшлийн 632 тоот эрхийн бичиг бүхий 5-21-44 тоот 3өрөө байрыг эзэмшигчийн эхнэр Ж.Энхтуяа нь өөрийн гараар тодорхойлолт хийж бидний хоёр гэр бүл эхнэрийн авга эгч Л.Эрдэнээг гэрчээр байлцуулан 2,000,000₮-өөр худалдан авсныг гэрчилсэн тодорхойлолт үйлдэж гарын үсэг зуралцсан. Ц.Түмэн-Аюуш , Ж.Энхтуяа нар тухайн үед байрны ордер, бичиг баримтыг бидний нэр дээр шилжүүлж өгнө гэсэнд итгэн 2 сая төгрөгөө бэлнээр өгч байрандаа орсон. Үүний дараа Ж.Энхтуяа нь манайд ирж орон сууц хувьчлалаар уг байр Ц.Түмэн-Аюушийн нэр дээр хувьчлагдсан одоо бидэнд 200.000₮ нэмж өгвөл байрны эзэмшигчийг танай нэр дээр шилжүүлж өгье гээд Ц.Түмэн-Аюушийн нэр дээр хувьчлагдсан гэсэн баримт болох байрны ордерийг орхиод яваад өгсөн. Нэхэмжлэгч миний бие үүнийг зөвшөөрөхгүй.  Учир нь Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нар нь байраа 2 сая төгрөгөөр зарахаар бидэнтэй тохироод, бид байрны үнэ болох 2 сая төгрөг хүлээлгэн өгөөд худалдсан худалдан авсан талууд энэ тухайгаа тэмдэглэл үйлдээд гарын үсэг зурцгаасан. Үүний дагуу Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нар нь байраа суллаж бид ч нүүж орсон. Удалгүй эхнэр Ч.Эрдэнэцэцэг Унгар улсад гэрээгээр ажиллаахаар явахад миний бие 2-13 насны 4 хүүхэдтэй үлдсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа Ж.Энхтуяатай тааралдахдаа байрны ордер өөрийн нэр дээр шилжүүлэн авмаар байгаагаа хэлэхэд эхлээд хүүхдүүд хөдөө явсан ирээгүй байна, дараа нь нөхөр Солонгосруу явсан, дараагийн удаа хүүхэд Америк улсад бичиг баримтын зөрчилтэй ирэх бололцоогүй, мөн хүү хоригдож байгаа гэх зэрэг шалтгаанаар миний хүсэлтийг хүлээж аваагүй. Эцэст нь амьдардаг хаягаар нь очиход Улаанбаатар хотруу нүүсэн гэсэн бөгөөд утсаар холбогдоход бидэнд дахиж мөнгө өгвөл ордер шилжүүлнэ гээд алга болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нартай холбоо барих утас, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болсон бөгөөд нэхэмжлэгч миний бие гэр бүлийн хамтаар 1997 оноос өдийг хүртэл 19 жил Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг, 5-21-44 тоот 3 өрөө байрыг эзэмшиж амьдарч ирсэн.Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум, Урт булаг баг 5-21-44 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Батболд миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ж.Энхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид 1997 онд Б.Батболд Ч.Эрдэнэцэцэг нарт 5-21-44 тоот 3 өрөө байраа 2,000,000 төгрөгөөр тохиролцож байраа өгөөд 2,000,000 төгрөгөө авсан. Ингэж байр өгөлцөж авахдаа өөрийн гараар тодорхойлолт хийж гарын үсэг зурсан. Ингээд тодорхойлолтоо байрны ордер, байр цахилгааны гэрээ төлсөн төлбөр гэх мэт бичиг баримтуудыг өгсөн. Тэр өдөртөө байраа суллаж өгөөд энэ айл өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Бид 4-ийн 1997 онд хоорондоо гэрээ хийгээд авч өгсөн баримтын дагуу шүүхээс туслалцаа үзүүлэн тэр үеийн бичиг баримтыг үндэслэн байрны гэрчилгээг шилжүүлж өгнө” гэжээ.

      

         Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Ц.Түмэн-Аюуш Ж.Энхтуяа (Т.Эрдэнэсайхан, Т.Түмэн-Эрдэнэ, Т.Энхсайхан) нар нь 1997 онд худалдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-21-44 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг Балжинням овогтой Батболдод өмчлүүлэхээр тохиролцон эвлэрсэн тул Б.Батболдын өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхэд татгалзах зүйл байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум, Урт булаг баг 5-21-44 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Батболд миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү” гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй зөвшөөрч, зохигчид гэрээ байгуулсан нь талуудын эрх ашигт нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.      

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.1,74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Батболдын “Орхон аймаг Баян-Өндөр сум, Урт булаг баг 5-21-44 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Түмэн-Аюуш, Ж.Энхтуяа нар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70 200 төгрөгний тал хувь болох 35100 төгрөгийг буцааан гаргуулж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Батболдод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                       

 

 

                                     ШҮҮГЧ                                        Д.АРИУНЦЭЦЭГ