Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00477

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00477

Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би,

Нэхэмжлэгч: Голомт банкны Орхон салбарын РД/2075377/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут 2-1б-67 тоотод оршин суух Шура овогтой Мөнхболд РД /ФМ:71022351/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут 2-1б-67 тоотод оршин суух Пүрэвсүрэн овогтой Сарангэрэл РД /ХЛ:68052808/ нарт хариуцагдах 7,836,772.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Мөнхболд, П.Сарангэрэл нар нь 2014 оны 07 сарын 08 өдөр ЗГ4005016987 тоот цалннгийн зээлийн гэрээ байгуулан 17,000,000 /Арван долоон сая / төгрөг, 36 Гучин зургаан / сарын хугацаатай, сарын 1,3% /Нэг аравны гурван / хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно. Ш.Мөнхболд нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4005016987 тоот зээл нь 2017-02-24 өдрийн байдлаар 265 өдрийн хугацаа отрэлттэй, үндсэн зээл 7,506,992.57 /Долоон сая таван зуун зургаан мянга есөн зуун ерэн хоёр төгрөг тавин долоон мөнгө/, хүү 278,810.93 /Хоёр зуун далан найман мянга найман зуун арван төгрөг ерэн гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 50.969.41 /Тавин мянга есөн зуун жаран есөн төгрөг дөчин нэгэн мөнгө/. Нийт 7,836,772.90 /Долоон сая найман зуун гучин зургаан төгрөг долоон зуун далан хоёр төгрөг ерэн мөнгө/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Ш.Мөнхболд нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой байгаа юм. Иймд Шура овогтой Мөнхболд /ФМ7Ю22351/, Пүрэвсүрэн овогтой Сарангэрэл /ХЛ68052808/ нарын дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 7.836,772.90 /Долоон сая найман зуун гучин зургаан төгрөг долоон зуун далан хоёр төгрөг ерэн мөнгө/ улсын тэмдэгтийн хураамж 140,338.37 /Нэг зуун дөчин мянга гурван зуун гучин найман төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        

     Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ”Голомт банкны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцааны менежер Н.Төрмөнх, хариуцагч Ш.Мөнхболд, П.Сарангэрэл нар нь дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд Зээлийн төлбөрийг 6 сарын 31-нд багтаан Ш.Мөнхболдын группын сунгалт хийж, тэтгэврийн зээл гаргуулан бүрэн хааж дуусгана. Тэтгэврийн зээл авах хүртлэх хугацаанд хариуцагч нар нь өөрийн орон сууцны түрээсийн орлого, тэтгэврийн орлого болон цалингийн орлогоос сар бүр 850,000 төгрөгийг  зээлийн төлбөрт төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч Ш.Мөнхболд, П.Сарангэрэл нараас 7,836,772.90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 7,836,772,90 төгрөгний төлбөрийг маргаангүй хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд төлөхөөр зохигчид эвлэрч гэрээ байгуулсан нь талуудын эрх ашигт нийцсэн,гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.1,74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын 7,836,772,90 төгрөгний нэхэмжлэлийг хариуцагч Ш.Мөнхболд, П.Сарангэрэл нар зөвшөөрч,төлбөрийг 2017-06-31-ний дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 70170 төгрөг, хариуцагчаас 70170 тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                       

 

 

                                                  ШҮҮГЧ                                       Д.АРИУНЦЭЦЭГ