Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт *******ад холбогдох 201718010076 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08-р сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 0 Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Их шавь” эмнэлэгт менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 0-00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шавь овогт ******* *******. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 06-р сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 88-89 дугаартай тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 39-29 ОРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтуудыг зөрчиж *******ын жолоодож явсан 87-75 УБК улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас *******ийн биед хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 6-10-р хуудас/, 2. Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 23 хуудас/, 3. Замын тээврийн ослын дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, 4. Хохирогч *******ийн мэдүүлэг / хх-ийн 51-р хуудас/, 5. Иргэний нэхэмжлэгч Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, 6. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/, 7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/, 2 8. Хохирогч *******ийн цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 93-р хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч ******* нь 2017 оны 06-р сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 88-89 дугаар тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 39-29 ОРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтуудыг зөрчиж *******ын жолоодож явсан 87-75 УБК улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас *******ийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 1. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хүү Дарханбаттай хамт Оросын Улаан-Үдэ орчихоод эмнэлгийн ажилтай холбоотой гэрээ байгуулчихаад орой 22 цаг өнгөрч байхад Монгол улсын хилээр нэвтэрсэн. Тэгээд би өглөө эрт ажилтай болохоор Сэлэнгээс шууд Орхон аймаг руу хөдөлсөн. Тэгээд Хөтөл өнгөрөөд нилээн явж байсан шөнө явсан болохоор яг хаана гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна. 2017 оны 06-р сарын 08-ны 02 цагийн үед л байх би машинд яваад жаахан ядарсан юм уу нүд анилдаад байсан би хүүхдээ аяархан болгоомжтой яваарай гээд аминдаа хэлээд яваад байсан. Тэгсэн нэг мэдсэн хэсэгхэн зуур зүүрмэглэчихсэн байсан. Тэгсэн гэнэт тас няс гээд явчихсан би сэрсэн чинь миний гэдсээр тасарчих гээд өвдөөд байсан. Тэгээд манай хүү машинаас буугаад намайг машинаас буулгасан. Тэгээд дуудлага өгсөн би өвдөлтөндөө ухаан орж гараад л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, 2. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06-р сарын 07-ны орой 20 цагийн үед би өөрийнхөө 87 75 УБК улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орох ажилтай эмнэлгийн жолооч О.Уламбаяр, түүний хүү ******* нарын хамт явж байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төв өнгөрөөд явж байсан 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн 02 цагийн үед байсан өөдөөс нэг машин миний урсгал руу нилээн шахсан байдалтай ирж явсан. Тэгээд би машиныхаа хурдыг бага зэрэг хасаад өөрийнхөө эгнээгээр явж байтал тэр машин дөхөж ирэнгүүтээ манай урсгал руу орж ирээд шууд миний машины өөдөөс мөргөчихсөн. Тэгээд машинаас арай хийж буугаад ирсэн чинь өөдөөс ирж мөргөсөн машины жолооч нь гээд нэг залуу би жолоо барьж яваад унтчихсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, 3. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06-р сарын 07- ны орой 20 цагийн үед сумын, аав О.У-ын хамт их эмч *******ын 87 75 УБК улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орохоор явж байсан. 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн 02 цагийн үед байсан. Би урд талын суудал дээр сууж явсан юм. Тэгсэн өөдөөс нэг машин манай машины урсгал руу нилээн шахсан байдалтай орж ирээд шууд мөргөчихсөн. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь өөдөөс ирж мөргөсөн машины жолооч нь нэг ах би жолоо барьж яваад унтчихсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/, 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06-р сарын 13- ны өдрийн 541 дугаартай шинжээчийн “...1. *******ийн биед хавсарсан 3 гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, сэмж, ходоодны баруун тараагуур судасны гэмтэл, чацархайны тасрал, нарийн гэдэсний хэсэгчилсэн үхжил, дэлүүний задрал, баруун 10-р хавирганы суганы арын шугамаар далд зөрөөгүй хугарал, хэвлий, баруун сарвуу, 2 тохойн үе, шуу, цээжинд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээх, нарийн гэдсийг хажуу, хажуугаар нь холбох, дэлүүг авах, сэмжний цус алдаж байгаа судас болон ходоодны баруун тараагуур судасны цус алдалтыг зогсоох, хэвлийн хөндийг угаах, гуурс тавих хагалгаа хийсэн бөгөөд хэвлийн дотуур цус алдалт, хэвлийн гялтангийн цочмог үрэвсэл, цус алдалтын дараах хурц цус багадалт үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 30% байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/, 5. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Үнэнбаатарын 2017 оны 06-р сарын 13-ны өдрийн №08 дугаартай “...Тоёота Приус 20 маркийн 39-29 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, 6. Яллагдагч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн ээж Болор-Эрдэнийн хамт өөрийнхөө 39-29 ОРА улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2017 оны 06-р сарын 06-ны өдөр Орхон аймгаас Орос улсын Улаан-Үүд хот орчихоод тэндээ хоноод 2017 оны 06-р сарын 07-ны өглөө 08 цагийн үед эмнэлгийн ажилтай холбоотой ажил хөөцөлдөж байгаад тэр оройноо буцаж орой 22 цаг өнгөрч байхад Монгол улсын хилээр нэвтэрч орж ирсэн. Тэгээд би өглөө эрт ажилтай болохоор замын хажуу руу гараад хэсэг амардаг юм билүү гээд бодоод явж байсан. Орой байсан болохоор яг хаана гэдгийг бас сайн санахгүй байна. 2017 оны 06-р сарын 08-ны 02 цагийн үед байсан. Би өөдөөс нэг машин ирж явааг уг нь харсан, манай ээж жолоочийн хажуугийн урд сандал сээд суудлын бүсээ зүүгээд хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Тэгсэн би тэрхэн зуур нүдээ аниад нээх шиг л болсон чинь эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан нэг машиныг мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад ээжийг нөгөө хаалган дээр очоод ээжийг машинаас буулгасан. Би 2017 оны 06-р сарын 07-ны өдрөөс хойш машин барьж яваа юм. Осол болохын өмнө хоёр мөрөөр жаахан хөшөөд жаахан ядарлын байдалтай байсан. Миний хайхрамжгүй буруутай үйлдлээс болж осол болсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/ 7. 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/, 8. Ял шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/, 9. Хөрөнгө эстимейт ХХК-ын автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний ...Toyota prius 87-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3.435.000 төгрөг... гэх тайлан /хх-ийн 43-45 хуудас/ 10. Хохирогч *******ийн цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 93-р хуудас/, 11. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна. 4 Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын яллагчийн тухайн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн цагдаагийн тасагт гаргасан ...Банзрагч овогтой Болор-Эрдэнэ миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчимд өөрийн төрсөн хүү Отгонбаатар овогтой Дарханбатын хамт ОРА 39-29 дугаарын автомашинтай явж байгаад автомашины осолд орсон. Иймээс өөрийн төрсөн хүү *******ад гомдолгүй байгаа тул хэргийг нь хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлт /хх-ийн 93-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *******д хохирол төлсөн баримтууд /хх-ийн 83-91-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №01581127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******ад буцаан олгож, №1087073 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь овогт *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******ад буцаан олгож, *******ын №1087073 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН