| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00366/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 359
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 251,128 төгрөг, зээлийн хүү 22 төгрөг, алданги 56,504 төгрөг, нийт 307,654 /гурван зуун долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 153/2017/00366/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 24 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцааны гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,748,872 төгрөг, хүү 168,956 төгрөг, нийт 4,917,828 төгрөгийг хугацаандаа хийсэн. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 45 сарын хугацаа хэтэрсэн байна.
Иймд Сум хөгжүүлэх сангаас талх нарийн боовны цех ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 251,128 төгрөг, хүү 22 төгрөг, алданги 565,04 төгрөг, нийт 307,654 төгрөгийг Д.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 307,654 төгрөгийг төлж барагдуулав гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Д.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 251,128 төгрөг, зээлийн хүү 22 төгрөг, алданги 56,504 төгрөг, нийт 307,654 /гурван зуун долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 251,128 төгрөг, зээлийн хүү 22 төгрөг, алданги 56,504 төгрөг, нийт 307,654 /гурван зуун долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 10016065401 тоот дансанд тушаасан Төрийн банкны Мөнгөн шилжүүлэгийн баримт, тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.*******307,654 /гурван зуун долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 9,880 төгрөгийн тал хувь 4,940 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 251,128 төгрөг, зээлийн хүү 22 төгрөг, алданги 56,504 төгрөг, нийт 307,654 /гурван зуун долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Мөнхцэцэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас 4,940 /дөрвөн мянга есэн зуун дөч/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ