Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар ******* айл ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ПЗ7*******08060/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны 0Б тоотод оршин суух, овогт Баянбатын Борхүү /ПГ742/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах, Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 5.5*******.48 төгрөг, бизнесийн зээл *******4.9*******2.48 төгрөг, нийт 50.46*******.962 төгрөгийн зээлийг хоёр хувааж хариуцагчаас 25.2*******.98 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.Борхүүгийн сөрөг нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 206 оны ******* дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 5*******/206/0047/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Борхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Л.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Борхүүтэй 998 онд гэр бүл болоод 8 жил хамт амьдарч Б., Б., Б. гэж нэртэй гурван хүүхэд төрсөн. Бид хоёр 8 жил хамт амьдрахад амьдралын туршид олон зүйл тохиолдсон. Б.Борхүү архи ууж, зодож, доромжилж, үр хүүхэд рүүгээ халуун хоол цацаж хүчирхийлэл үйлдэж явсан учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Би гурван хүүхдээ эрүүл, тав тухтай орчинд амьдруулж, өөрөө сэтгэлийн дарамтгүй амьдархыг хүсэж шүүхэд хандсан....Гэр бүл хүчирхийлэлийн эсрэг төвд хандсан. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд энэ асуудлуудыг шат шатандаа шийдээд явсан....Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах, Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 5.5*******.48 төгрөг, бизнесийн зээл *******4.9*******2.48 төгрөг, нийт 50.46*******.962 төгрөгийн зээлийг хоёр хувааж хариуцагчаас 25.2*******.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.... Ховд аймгийн, Жаргалант сумын ******* багийн *******-60 айл ******* тоотод байрлах, 2 өрөө орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв захад байрлах 5-20 тонн, 42, 2*******8 тоот контейнер, 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн автомашин, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны 0Б тоотод байрлах хашаа байшин зэрэг эд хөрөнгүүдээс 2 өрөө орон сууцыг болон Баруун бүсийн төв захад байрлах нэг контейнерыг нь авч, орон сууцны зээлээ би төлнө. Харин Б.Борхүүд Баруун бүсийн төв захад байрлах нэг контейнер, NISSAN NAVARA маркийн автомашин, Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны 0Б тоотод байрлах хашаа байшинг өгч, бизнесийн зориулалтаар авсан зээлийг төлүүлэх хүсэлтэй байна....орон сууцны зээлийн үлдэгдэл 4,295,504 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл *******0,800,966.47 төгрөг байгаа....Эгчээс нь махны үнэ гээд 27,000,000 төгрөг авсан. Урьд нь хүүхдийн хадгаламжийн зээл 22,750,000 төгрөг авчихсан байсан. Тэндээс Төөмөө гэдэг хүнд гутлын өрөнд 9,700,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөрөө бараагаа захиулж авахуулаад эргэн төлөлтөө хийгээд явж байгаад хүүхдийн хадгаламжийн зээл 22,750,000 төгрөгийн үлдэгдэл 4,440,000 төгрөг үлдсэн байсныг махны 27,000,000 төгрөгийн ,*******50,000 төгрөгөөр үлдэгдлийг нь би хаасан. Энэ талаар нотлох баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. охин маань ээжээ би гадаад хэлээ дээшлүүлмээр байна, би гадаад хэлээр явна гэхээр нь хэлний төлбөрт ,200,000 төгрөгийг хийсэн. Дунд охин маань Турк сургуульд шалгалт өгөөд тэнцсэн учраас сургуулийн төлбөрт 4,000,000 төгрөг хийсэн. Б. охин маань Б.Борхүүгийн эгчийнд байж байсан чинь ээжээ, би энд байж чадахгүй байна. Энэ хүмүүс янз бүрийн зүйл яриад байна гээд уйлаад ярихаар нь би охиноо өрөвдөөд сарын 480,000 төгрөгийн үнэтэй байр түрээслэж өгсөн. Нэг өрөө байрыг жилээр хөлслүүлээд 4,800,000 төгрөг хийсэн. *******5,000,000 төгрөгийн хүүг бид хоёр төлөөд явж байсан. ******* сарын 22-ны өдөр 6,0,000 төгрөг, 4 сарын 07-ны өдөр 640,000 төгрөгийн хүү төлсөн. Байрны зээлийн эргэн төлөлт дээр 4 сарын 26-ны өдөр 205,000 төгрөг, ******* сарын 22-ны өдөр 240,000 төгрөгийг төлсөн. Мөн охиндоо Б.Борхүүгийн эгчээс нь *******0,000 төгрөгийн цааны годон гутал аваад өгчихсөн байсныг төлсөн. Б.Борхүүгийн эгч мах зооринд хадгалсны түрээс гэж мөн *******0,000 төгрөг авсан. Энэ мөнгийг би үр хүүхдүүддээ зарцуулсан. Энэ мөнгөнөөс би өөртөө ганц ч төгрөг аваагүй....Арьсны мөнгө 9 сая төгрөг гэж яриад байна. Өөрийнх нь дүү Ханбат гэдэг нь Улаанбаатар хотод арьсыг тушаагаад 8,*******00,000 төгрөгийг Б.Борхүүгийн нэр дээр нь шилжүүлээд урьд талын 5,000,000 төгрөгийн эргэн төлөлт рүү хийсэн гэв.

Хариуцагч Б.Борхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.*******ын ярьж байгаа бүгд худлаа. Өөрөө л гэрлэлтээ цуцлуулна гэж шийдвэрлэсэн....Би анх Хас банкнаас 205 онд *******5,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Энэ зээлийг аваад би дандаа мал болгоод Улаанбаатар хот руу авч очсон. Тэр мах нь зооринд байсан. Тэр малын арьсны үнэ 9,500,000 төгрөгийг Б.******* манай дүүгээс авсан. Хүүхдийн 27,000,000 төгрөгийг би өөрөө захиран зарцуулах эрхтэй. Бид хоёр дэлгүүр ажиллуулдаг, хоёр контейнертай, мөн гутал зардаг байсан. Тэр гутлыг Хятад улсаас хүмүүсээс зээлж авчирдаг. Би Б.*******оос саллаа гээд үхэхгүй, эргээд амьдрах ёстой. Хятад улсад хүмүүст 24,000,000 төгрөгийн өр байсныг төлсөн. Б.******* өөрөө мэдэж байгаа. Намайг гэрээс хөөгдөөд явахад их хөрөнгө байсан. Тэр их гутлын мөнгийг Б.******* зарцуулсан. Энэ банкны зээл рүү хийж байхгүй яасан юм бэ. Бүгдийг нь өөрөө зарцуулсан. Манайд 6 нас хүрсэн болон оюутан хүүхэд байхгүй. Би хүүхдийнхээ мэдлэгийг сайжруулъя гэж бодоод Улаанбаатар хотод аваачиж би өөрөө бүртгүүлээд, 800,000 төгрөгөөр сургахаар болоод 800,000 төгрөгийг нь Б.*******ын нүдэн дээр тушаагаад авч ирсэн. Тэгэхдээ эгчийндээ хүүхдээ үлдээчихээд ирсэн. Гэтэл Б.******* надаас сална гээд манай эгчийнхээс хүүхдийг аваад 6 настай хүүхдэд байр түрээслэсэн. Тэгэхдээ бүх насаар нь амьдруулах гэж байгаа юм шиг 0-20 сая төгрөгийн засвар хийсэн гэж худлаа ярих ямар шаардлага байгаа юм бэ? Би үүнд итгэхгүй байна. Нэг жил амьдрахад 0 сая төгрөгийн засвар хийгээд амьдруулах уу? Б.******* өөрөө баахан мөнгө завшчихаад намайг өрөнд унагаах гэж байна. Надад авсан ямар ч хөрөнгө байхгүй....Над руу хятадууд зээлээ хурдан хий гэж яриад байхаар нь тэр мөнгийг аваад хийсэн. Б.******* махны бүх мөнгийг зарцуулсан. Б.******* өөрөө 25,000,000 төгрөгийн хадгаламжтай, түүнийг би өөрөө хийж өгсөн. Би Б.*******ыг нэг өглөө эрт босгоод аяга цай чануулж үзээгүй. Б.******* их аймаар зүйл яриад байгаа. Би одоо 80 нас гарсан эцэг, эх хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгөөр амьдарч байна. Энэ хаваржин бие өвдлөө. Шорон гэдэг чинь хүн хүсэх зүйл биш байна....Би бизнесийн зээлийг төлөх ямар ч боломжгүй. Бүх хөрөнгө Б.*******т байгаа. Би өмссөн хувцастайгаа л гарсан....Би зээлэн дээр нэгдүгээр гарын үсэг зурсан. Тэгээд банканд ахад нь юм алга, барьцаа хөрөнгийг нь ав гэж хэлсэн. Тэгсэн чинь банк ганцхан таны нэр дээр орон сууц байдаг юм байна. Эхнэрийн чинь нэр дээр баахан хадгаламж байхад чинь энэ мөнгөнөөс яагаад хийхгүй байгаа юм гэхээр нь би эхнэрээсээ холдоод олон сар болж байна. Энэ хүнтэй харьцахаар шоронд орчих гээд байх юм. Би энэ хүнийг харахаас ч айж байна гэж хэлсэн. Банк болохоор хадгаламжнаас мөнгө хийсэнгүй гэж байгаа. Би Б.*******т өөрийнхөө хөрөнгөөр хуримтлуулж өгсөн....Эмнэлэгээр явлаа, гар хуруу хүртэл тахийлаа....Хувцасаа авах гээд очиход миний хувцсыг цацсан. Тэгсэн ч гэсэн чи аваад л гарсан....Гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол гэрлэлтээ цуцлуулна. Хамт амьдрах сонирхол ч алга, гурван хүүхдийн тэтгэлэг төлнө....Банкны асуудлын тухайд бол бүх хөрөнгө Б.*******т байгаа. Тэр бүх хөрөнгийг Б.******* аваад төлдөг юм байлгүй. Би юу ч авахгүй....Урьд нь ч амьдралаа зохицуулаад явж байсан. Би Б.*******той 8 жил амьдрахдаа нэг удаа ч гэсэн банкныхаа зээлийг очоод хийчих гэж хэлж үзээгүй....Надтай нэг ч удаа хүүхдүүдийг минь уулзуулаагүй...Надад өнөөдөр өвдөхгүй зүйл алга байна.... орон сууцны зээлийн үлдэгдэл 4,295,504 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл *******0,800,966.47 төгрөг байгаа....Махны *******0 гаруй сая төгрөгийг бид нарт хувааж өгмөөр байна. Нийт *******4 сая төгрөгийн махны үнэ, арьсны үнэ 9,500,000 төгрөг байгаа. Үүнийг гэр бүлийнхээ 5 гишүүнд хуваалгаж авмаар байна. Тэгвэл банкны *******5 сая төгрөгийн зээлийг шууд хаамаар байна. Б.******* ямар хүнээс хэдэн сая төгрөг авсан нь тодорхой байгаа. Тэр мөнгийг гаргуулж, оногдох хэсгээ гаргуулахгүй шууд банкны зээлэнд хийгээд, хүүхдүүддээ тэр хөрөнгийг бүгдийг өгнө....Махны үнэ *******4 сая төгрөгөө гаргаж ирээд банкны зээлээ хаачих. Тэгвэл би чамаас юу ч авахгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Борхүүд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах, Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 5.5*******.48 төгрөг, бизнесийн зээл *******4.9*******2.48 төгрөг, нийт 50.46*******.962 төгрөгийн зээлийг хоёр хувааж хариуцагчаас 25.2*******.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Борхүү нь Б.*******т холбогдуулан малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, мөн өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн ******* дугаартбүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр охин Б., 2002 оны  дүгээр сарын 26-ны өдөр охин Б., 2009 оны ******* дугаар сарын 24-ний өдөр хүү Б. нар төрсөн болох нь 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г-, 200******* оны 2 дугаар сарын *******-ны өдрийн Г№, 2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №026840-2 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. / дүгээр ХХ-ийн *******-4, 7 дугаар тал/

Гэрлэгсэд 206 оны 2 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, мөн хариуцагч Б.Борхүү нь нэхэмжлэгч Б.*******ыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэгт холбогдож хариуцагч нь бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Борхүү нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд дундаас 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Б., 2002 оны  дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б., 2009 оны ******* дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б. нарын санал, нас болон эхийн халамжийг харгалзан хүүхдүүдийг эх Б.*******ын асрамжид үлдээн эцэг Б.Борхүүгээр хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б., Б., хүү Б.нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Борхүүгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б., охин Б., хүү Б. нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Борхүүгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Борхүүгээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.******* саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдээ болон өөртөө ногдох хувь гаргуулах шаардлагын тухайд: Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., мөн хуулийн 26.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заажээ.

Б.Борхүү, Б.******* нар нь Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 28,000,000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцны урьдчилгаа төлбөр *******0 хувийг төлж үлдэх хэсэгт нь 200 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хас банктай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9,600,000төгрөгийг, жилийн 7.*******4 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлэн авсан ба зээлийн барьцаанд Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл байрны ******* тоотын *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг барьцаалсан байна.

20******* оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2400040*******2 тоот барьцаат зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн хүүний хэмжээг жилийн 8 хувь болгож өөрчилжээ.

207 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар уг орон сууцанд ногдох үүрэг 4,295,504 төгрөг байгаа болох нь зээлийн гэрээний хуулбар болон зээлийн дансны хуулгаар тогтоогдлоо.

Мөн зохигчийн маргаж буй дараах эд хөрөнгүүд нь тэднийг гэрлэснээс хойш бий болжээ. Үүнд: тус бүр нь 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 5-20 тонн, 42, 2*******8 тоот чингэлэг /контейнер/, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8 ачааны зориулалтай автомашин, 20,*******00,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэрэг болно.

205 оны 0 дугаар сарын 2-ны өдөр Хас банктай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, *******5,000,000 төгрөгийг, жилийн 2.6 хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлэн авсан ба зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв захад байршилтай, 5-20 тонн, 42, 2*******8 тоот чингэлэг /контейнер/, 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8 ачааны зориулалтай автомашин, Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшинг барьцаалсан байна.

207 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар бизнесийн зориулалттай, зээлийн гэрээнд ногдох үүрэг *******0,800,966.47 төгрөг байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо. / дүгээр ХХ-ийн *******-40 дүгээр тал/

Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно. гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д эцэг, эх нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж заасан бөгөөд хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг охин Б., охин Б., хүү Б., нэхэмжлэгч Б.******* нарын өмчлөлд үлдээв. 28,000,000 төгрөг/5 гишүүн=5,600,000 төгрөг /гэр бүлийн гишүүнд ногдох хувь/

Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2*******8 тоот чингэлэг /контейнэр/-ийг охин Б., охин Б., хүү Б., нэхэмжлэгч Б.******* нарын өмчлөлд үлдээв. 2,500,000 төгрөг/5 гишүүн=500,000 төгрөг /гэр бүлийн гишүүнд ногдох хувь/

Иймд нэхэмжлэгч Б.*******оос 6,00,000 /5,600,000+500,000/ төгрөг гаргуулан хариуцагч Б.Борхүүд олгох нь зүйтэй.

Харин дараах гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд үлдээлээ. Үүнд:

2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 42 тоот чингэлэг /контейнэр/,

2,500,000 төгрөг/5 гишүүн=500,000 төгрөг /гэр бүлийн гишүүнд ногдох хувь/

5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8, ачааны зориулалтай автомашин,

5,000,000 төгрөг/5 гишүүн=*******,000,000 төгрөг /гэр бүлийн гишүүнд ногдох хувь/

20,*******00,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэргийг хариуцагчийн өмчлөлд үлдээв.

20,*******00,000 төгрөг/5 гишүүн=4,060,000 төгрөг /гэр бүлийн гишүүнд ногдох хувь/

Иймд хариуцагч Б.Борхүүгээс 2,000,000 /42 тоот чингэлэг/+2,000,000 /автомашин/+6,240,000 /хашаа, байшин/=*******0,240,000 төгрөгийг гаргуулан охин Б., охин Б., хүү Б., нэхэмжлэгч Б.******* нарт олгох нь зүйтэй.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг мөн хуваах ба тухайлбал хуваагдаж буй хөрөнгө нь банкны зээлийн барьцаа, баталгаанд байгаа тохиолдолд өөрт ногдох хэмжээгээр үүргийг хүлээх учиртай. Өрийг хуваахдаа насанд хүрээгүй, хөдөлмөрлөх эрх үүсээгүй 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Б., 2002 оны  дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б., 2009 оны ******* дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б. нарт үүрэг хүлээлгээгүй болно.

Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл байрны ******* тоотын *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцанд 207 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ногдох үүрэг 4,295,504 төгрөг байна. 4,295,504 төгрөг/2 гишүүн=7,47,752 төгрөг /Б.*******, Б.Борхүү нарт ногдох үүрэг/

Иймд хариуцагч Б.Борхүүгээс 7,47,752 төгрөгий гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.

Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг охин Б., охин Б., хүү Б., нэхэмжлэгч Б.******* нарын өмчлөлд үлдээж байгаа учир Б.******* нь банкны өмнө уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг цаашид хариуцан гүйцэтгэх учиртай юм.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв захад байршилтай, 42, 2*******8 тоот чингэлэг /контейнэр/, 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8, ачааны зориулалтай автомашин, Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэрэг эд хөрөнгөд 207 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар бизнесийн зориулалттай, зээлийн гэрээнд ногдох үүрэг *******0,800,966.47 төгрөг байна. *******0,800,966.47 төгрөг/2 гишүүн=5,400,48*******.2 төгрөг / Б.Борхүү, Б.******* нарт ногдох үүрэг/

Иймд нэхэмжлэгч Б.*******оос 5,400,48*******.2 төгрөгий гаргуулан хариуцагч Б.Борхүүд олгох нь зүйтэй.

Зээлийн барьцаанд байгаа дийлэнх хөрөнгө буюу Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 42 тоот чингэлэг /контейнэр/, 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8, ачааны зориулалтай автомашин, Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэргийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд үлдээж байгаа учир Б.Борхүү нь банкны өмнө бизнесийн зориулалттай, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг цаашид хариуцан гүйцэтгэх учиртай юм.

Иймд нэхэмжлэгч Б.*******оос нийт 2,500,48*******.2 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Борхүүд /6,00,000+5,400,48*******.2/, хариуцагч Б.Борхүүгээс нийт *******7,*******87,752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т /*******0,240,000+7,47,752/ тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Б.Борхүү нь 2009 оны 5 дугаар сарын 2-ний өдөр Б., Б. нарыг төлөөлж Хас банктай Хүүхдэд зориулсан Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээг тус бүрт нь байгуулсан байх ба хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны төлөөлөгч нь хариуцагч Б.Борхүү байна. / дүгээр хавтасны ХХ-ийн 09, 6 дугаар тал/

Б.Борхүү нь 206 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б., Б. нарын хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийсэн байх бөгөөд 9,999,70.2******* төгрөгийг зээлийн эргэн төлөлт хийсэн нь Б.Борхүүгийн Хас банкны 500068958 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь үлдэгдэл мөнгийг иргэдээс авсан зээлийг төлсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь гэрлэлт дуусгавар болоогүй үеийн гэр бүлийн гишүүдэд зарцуулагдсан зардал тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Б.Борхүүгийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Малын мах борлуулсны орлого 27,000,000 төгрөг болсон нь гэрч Б.Энэбиш, Б.Тэрбиш нарын мэдүүлэг болон Б.*******ын тайлбараар тогтоогдож байна. Б.******* нь уг мөнгийг ,*******50,000 төгрөгийг хүүхдийн хадгаламжийн дансанд, хүүхдийн сургалтын төлбөр, байрны төлбөр, орон сууцны зээлийн эргэн төлөлт зэрэгт зарцуулагджээ. Энэ нь гэрлэлт дуусгавар болоогүй үеийн гэр бүлийн гишүүдэд зарцуулагдсан зардал тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгхүй болгох нь зүйтэй байна.

Иймд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, Б.Борхүүгийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгохоор тогтлоо.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 206 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *******49 дугаартай шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өөрт ногдох хэсгийг биелүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд уг шийдвэр нь Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 207 оны 0 дүгээр сарын *******-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор хүчингүй болсон байна. Иймд уг зардлыг гэрлэлт дуусгавар болоогүй үеийн гэр бүлийн гишүүдэд зарцуулагдсан зардал байна.

Нэхэмжлэгч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,60 төгрөгийг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Борхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******..5-д зааснаар хариуцагч Б.Борхүүгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46,98 /дөчин зургаан мянга есэн зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Б.Борхүүгээс гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.2, 6, 8 дугаар зүйл, *******2 дугаар зүйлийн *******2.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар  овогт Баянбатын Борхүү,******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Б., 2002 оны  дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б., 2009 оны ******* дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.

  *******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2-т зааснаар 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Б., 2002 оны  дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б., 2009 оны ******* дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б. нарыг  нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -6 нас /суралцаж байгаа бол 8 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Борхүүгээсгаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар хариуцагч Б.Борхүүгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46,98 /дөчин зургаан мянга есэн зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Б.Борхүүгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т заасныг баримтлан Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, *******-60 айл ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, *******0.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 2*******8 тоот, чингэлэг /контейнэр/ зэргийг охин Б., охин Б., хүү Б., нэхэмжлэгч Б.******* нарын өмчлөлд, Ховд аймаг, Жаргалант сум, Баруун бүсийн төв захад байршилтай, 42 тоот чингэлэг /контейнэр/, 56-6 ХОҮ улсын дугаартай, NISSAN NAVARA маркийн, арал №VSKCVND40VO027*********************8, ачааны зориулалтай автомашин, Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, дүгээр гудамж, 0Б тоотод байршилтай, эрхийн бүртгэлийн Г-67000446 дугаарт бүртгэлтэй, Ү-67000*******2 дугаарт бүртгэлтэй, хашаа байшин зэргийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.*******оос 2,500,48*******.2 /хорин нэгэн сая таван зуун мянга дөрвөн зуун наян гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Борхүүд олгож, хариуцагч Б.Борхүүгээс *******7,*******87,752 /гучин долоон сая гурван зуун наян долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хас банкны Ховд аймгийн Салбар Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн .000.000 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн саятан хадгаламжаас авсан 0.460.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Б.Борхүүгийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох малын мах борлуулсан орлогоос гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хас банктай 200 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны зориулалттай, Барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Б.*******, Хас банктай 205 оны 0 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан бизнесийн зориулалттай, Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Б.Борхүү тус тус цаашид хариуцах болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Борхүүд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.*******т тус тус даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,60 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Борхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

  0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 206 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5*******/ШЗ206/0095******* дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч овогт Баянбатын Борхүүгийн Монгол улсын хилээр гаргахгүй байх арга хэмжээ авч хилийн хорио тавих хүсэлтийг хангасан бөгөөд уг шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЖАРГАЛ