Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

     

 

 

 

 2021        07           24                                     2021/ШЦТ/94

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Гэрч Ү.Г, О

Хохирогч У.Б, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б Иэд холбогдох эрүүгийн 2119000000106 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч,ня-бо мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шанд хороолол 56-41 тоотод оршин суудаг, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, М.Б И/РД:ЕЭ91092111/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.И нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Бг 2021 оны 01 дүгээр сарын 18-нд өдөр агсам тавьж янхан гичий гэх зэргээр хэлж хоолойг боож, нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж уруулыг язалж гарыг нь хөх няц болгосон, 04 дүгээр сарын 24-ны өдөр өөрийн гэртээ 21 цагийн үед хоолойг боосон, 05 дугаар сарын 08-ны өдөр өглөө орондоо унтаж байхад нь хоолойг нь боосон, 05 дугаар сарын 12-ний өдөр гар луу нь цохиж хоолойг нь 2-3 удаа боож түлхэж унагаан гар хөл рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний хувьд Ц.Бг цохиж, нүдээгүй. Мөн хоолойг нь боосон гэж байна. Хоолойг нь боогоогүй, улайсан зүйл байгаагүй. Ер нь Ц.Б болсон бүх зүйлийн талаар ээждээ хэлдэг, зураг явуулдаг. Ц.Б бид хоёрын дунд 2021 оны 01 дүгээр сарын 18, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл явдлуудыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр маргалдсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон зүйлийн талаар холбогдох зургийг ээж рүүгээ явуулсан байсан. Гарын хөхрөлтийн тухайд намайг маажаад байхаар нь гарыг нь базаж болиулсан. Харин 2021 оны 04 дүгээр сарын 24, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд муудалцаж маргасан ч гэсэн зодож цохисон асуудал болоогүй. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бага зэрэг хэрүүл болсон. Гэхдээ би гэр лүү орж түлхүүр авчихаад гарсан. Унтаж байхад нь хоолойг боогоод гарч явсан зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...И 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фитнес дээрээ 2 охинтой хамт архи ууж байсан. Өмнөх өдөр нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барилгын талбайгаа манаж хоноход нь муудалцаагүй. Тэр өдрөө гэртээ орж ирээгүй. Д.Э хөдөөнөөс ирсэн гээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр архи уусан, харин 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүтэн өдөржин утсаа унтраасан байсан. Тэгээд фитнест эмэгтэй, эрэгтэй хүмүүс шуугилдаад байгаа нь сонсогдсон, хаалгыг нь тогшсон нээхгүй байсан. Гаднаас нэг охин эгчийгээ авах гээд ирлээ гээд хаалгыг нь тогшиход Д.Э хаалга нээсэн. Тэгээд тэр охинтой хамт ороход Б.И, Д.Э нар 2 охинтой хамт дөрвүүлээ байсан. Би эхлээд уурласан. Тэгээд Д.Э манай найз охидууд гэсэн болохоор нь би нээх уурлаагүй. Нэмж ууна гээд явна гэсэн. Б.Иийн гар утас цэнэггүй болоод унтарсан байсан болохоор би утсыг нь аваад гэр лүү орсон. Араас орж ирээд миний гар утас хаана байна, дүү нар чамаас болоод явчихлаа гээд уурлаад миний хоолойг боож байхад том охин уйлаад миний хөлөөс тэвэрэхэд хоолой боохоо больсон. Тэр үед Д.Э орж ирээд Б.Иийг аваад гарсан. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг найзуудтайгаа гарсан байхад надтай дүрст дуудлага хийж байх үед Энхбаяр гэж дүүтэйгээ хамт архи, пиво ууж байна гэж ярьсан. Би шөнийн 03 цаг өнгөрч байхад дүү нь явсан байсан. Тэгээд би хувцсыг нь тайлаад жижигхэн ортой, багтахгүй болохоор гэртээ хариад унтсан. Б.И 05 цагийн үед ууртай над руу ярьсан. Шууд гаднаас түлхүүрээрээ хаалга нээгээд хүчтэй саваад орж ирсэн. Тэгээд орж ирээд ус уугаад, аягаа шал руу шидэж хагалаад, уурлаад миний хоолойг дарж бооход би гараараа болиулсан. Уурлаад намайг гаднаас түгжээд миний түлхүүрийг аваад явсан. Тэгээд хаалга нээж өг гэхэд илүү түлхүүр байгаа гэж хэлсэн. Гэхдээ илүү түлхүүр байгаагүй, би баахан хайгаад олоогүй. Тэгээд аргаа бараад блоконоороо гараад найзаараа гэртээ хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ү.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн өдрөөр охин минь хоёр охины хамт манай гэрт ирж байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр Б.И хоолойг нь боож унагаасан талаар маргааш нь надад хэлсэн. Үүнийг сонсоход надад үнэхээр эвгүй санагдсан. Сүүлд бас маргалдах л юм бол хоолойг нь боох гэж дайрдаг талаар ярьж байсан. Тэгээд маргаан юунаас болдог гэхээр Б.И архи ууж, охидуудтай холбогддогоос болдог” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү Б.И, Ц.Б нар нь ахлах сургуулийн сурагч байхаасаа эхэлж үерхсэн. Нэгнийхээ занг төрсөн ээж нараасаа ч илүү мэдэх байх. Энэ хоёр муудалцаж байдаг. Үүнд миний оролцоо байгаа байх гэж бодож байна. Би бизнесмен хүн. Б.И, Ц.Б хоёр ажил хийдэггүй байсан. Тийм болохоор ямар нэгэн зүйлээр дутах вий гэж амьдрах байр болон унах машиныг нь авч өгсөн. Би үүн дээр дүгнэлт хийж байна. Муудаж, сай даж байдаг болохоор нь ийм нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй. Тэгээд үнэндээ миний хүүхэд Ц.Бг зодоогүй. Хүчирхийлэл гэж ийм зүйлийг хэлэхгүй. Тэгээд Ц.Бг байхгүй болохоор нь гэр лүүгээ явсан гэж бодсон. Асуудалд нь оролцох зав гараагүй” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн төрсөн эгч Ц.Б нөхөртэйгөө маргаж муудсан гээд хүүхдүүдийнхээ хамтаар ээжийндээ амьдарч байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр намайг гадуур явж байтал Б эгчийн нөхөр И ахыг нэг охинтой хамт явж байсныг сонссон юм орой би Б эгчид ирээд И ах Болороо гэх охинтой явж байна гэж хэлтэл Б эгч орой очиж тэр охинтой нь уулзана гээд орой 00.00 цагийн орчимд Нарлаг шандад байдаг гэрийн хаалгыг тогшсон чинь цаанаас И ахын ээж нь дуугарсан. Тэгэхээр нь Б эгч бид хоёр И ахыг гэртээ байхгүй байгаа юм байна барилга дээрээ байж магадгүй гэж бодоод бариулж байгаа барилгын хажуугаар нь машинтай явтал И ах өөрийнхөө машинд нэг охинтой хамт сууж байсан. Б эгч бид хоёр машинтай очоод Б эгч машиных нь хаалгыг нээгээд машинд нь сууж байсан охинтой маргалдаад байсан. Тэгтэл И ах надад энэ хямдхан янхнаа аваад явчих тэх үү гэж хэлж байсан Б эгч И ахтай маргалтал Б эгчийн хоолойноос боогоод газарт түлхэж унагаасан гар хөлөөс нь хүчтэй бариад байх шиг байсан тухайн үед гадаа харанхуй байсан болохоор гараараа цохисон үгүйг би сайн анзаарч хараагүй мөн И ах Б эгчийг машины хамар дээр дараад аймар хашгирч уурлаад байсан Б эгч би хоёр охиноо хараад байж байхад чи өөр эмэгтэйтэй уулзлаа гэж хэлтэл И ах би угаасаа ийм ш дээ янхан минь гэх мэтээр хашгираад байсан тэгж байтал И ахын ээж нь хүрч ирээд Бг эгчийг яв гэж хөөсөн Б эгч И ахын ээжид би гэртээ хүүхдээ хараад байж байхад танай хүүхэд өөр эмэгтэйтэй уулздаг та хүүхдээ өмөөрч байгаад ийм болгож байгаа ш дээ гэж хэлтэл ээж нь чамд хамаагүй яв гээд хөөгөөд байсан тэгтэл цаанаас И ах дахиж хашгирч ирээд Б эгчийн хоолойг боогоод байсан ээж нь салгаад би Б эгчийг аваад явсан .... Манайх Нарлаг шанд хороололд Б эгч И ахын гэрийн хажууд нэг давхарт байдаг юм Б эгч И ах хоёр заримдаа хоорондоо хэрэлдэж байгаа сонсогддог И ах аймар аймар хашгирч байгаа нь заримдаа сонсогддог байсан. И ах архи их уудаг архи уухаараа байнга шахуу гэртээ хэрүүл маргаан хийж Б эгчийг дээрэлхдэг байсан тэжээмэл нохой байж нохой шиг бай гэх мэтээр хэлдэг байсан Б эгч гэртээ заримдаа уйлаад сууж байдаг байсан мөн эмэгтэй хүмүүстэй их холбогддог намайг анх нөхөртэйгөө суух гэж байхад хүртэл И ах надтай уулзах гээд шөнө ирээд манай хаалгыг тогшоод байдаг байсан. И ахын агсам тавьж айлгаж сүрдүүлж байсан цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ний 74 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ц.Б арван жилийн 2 дугаар сургуульд суралцдаг байхдаа Б.Итэй үерхэж 10 жилээ төгсөөд гэр бүл болсон одоо нөхөр 2 хүүхдийн хамтаар Сайншанд суманд амьдардаг. Б бид хоёр дотно найз нөхөд болохоор өөрийн гэр бүлийн амьдралын талаар нэг нэгнээсээ нуулгүй хэлж ярьдаг. Иийн хувьд байнгын шахуу гадуур хонож архи дарс ууж охидуудтай холбогддог. Би найзтайгаа оройн цагаар заримдаа мессеж бичихэд Б.И гэрт ирж хоноогүй, архи уусан утсанд нь танихгүй охиноос мессеж ирсэн гэх зүйлсийг байнга шахуу хэлдэг байсан. Мөн И нь архи дарс уухаараа Ц.Бд агсам согтуу тавьж эрх чөлөөнд халддаг байсан. Миний мэдэхээр 2021 оны 01 дүгээр сард санаж байна Б надад ээжийн төрсөн өдөрт очоод ирсэн чинь шөнө И миний хоолойг боосон гар хөхрүүлсэн гэж надад хэлж байсан. Тухайн үед Ц.Бгийн гарыг харахад нэлээд хөхөрсөн байсан. Үүний дараа 2021 оны 04 дүгээр сард санаж байна мөн И фитнесдээ охидуудтай архи ууж байгаад надад баригдаад дараа нь гэрт орж ирж миний хоолойг боосон гэж ярьж байсан. Үүний дараа 2021 оны 05 дугаар сарын эхээр Б.И мөн Бг унтаж байхад нь үүрээр орж ирээд хоолойг нь боож гэрийнх нь түлхүүрийг авчхаад гэрт нь түгжээд явчихсан байсан. Тухайн үед Б надад И намайг гэрт түгжээд явчихлаа залгахаар утсаа авахгүй байна гэж хэлсэн би гэрийнх нь гадаа очоод Ц.Бгийн доод 1 дүгээр давхарт байдаг айл руу нь орж болкооны хаалга нээж өгөөч 2 давхраас танай болкоон руу хүн буулгаад хаалгаар чинь дамжиж гаръя гэж гуйгаад байрны орчимд явж байсан танихгүй эрэгтэй хүнийг та манай найзыг тосоод буулгаад өгөөч гэж гуйгаад тухайн эрэгтэй 1 дүгээр давхрын болкоон дээр зогсож байгаад Бг гэрийнхээ болкооноос доош дүүжлэгдэхээр нь өргөж буулгаж өгч байсан. Ц.Б тэр үед ээжийндээ очиж амьдарна гэж хэлээд надаар ээжийндээ хүргүүлж байсан. 2021 оны 05 дугаар сарын 10-ны орчим болов уу яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна Б өөрийнхөө дүүгийн эхнэртэй нь хамт Иийн барилга дээр очиход нь И урьд нь уулзаж байгаа жирэмсэн болгож байсан 10 жилийн хүүхэдтэй хамт машиндаа уулзаад сууж байсан гэсэн тэгээд хэрүүл маргаан болоод Бг хоолойг нь боосон газарт унагаасан байсан би тухайн явдал болсны маргааш нь билүү нөгөөдөр нь Бтай уулзахад гар нь хөх няц болсон харагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ний 78 дугаар хуудас/,

 

Ц.Бгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ний 5 дугаар хуудас/,

 

Ү.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ний 85-87 дугаар хуудас/,

 

Б.Эмүжингийн гар утсанд узлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ний 90 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ний 91-94 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Бгаас 2021 оны 05 дугаар сарын 17-нд, 05 дугаар сарын 24-нд авсан мэдүүлэг /хх-ний 17-21 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 02/0165 дугаартай дүгнэлт /хх-ний 35 дугаар хуудас/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 23-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Иэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс 2021 оны 04 сарын 24, 05 сарын 08-ны өдрийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хохирогчийн биед үүссэн гэмтэл зодож, цохисноос үүссэн хөхрөлт биш, харин гараар базах үед үүссэн гэмтэл гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь

Хохирогч У.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фитнес дээрээ 2 охинтой хамт архи ууж байсан. ... Б.Иийн гар утас цэнэггүй болоод унтарсан байсан болохоор би утсыг нь аваад гэр лүү орсон. Араас орж ирээд миний гар утас хаана байна, дүү нар чамаас болоод явчихлаа гээд уурлаад миний хоолойг боож байхад том охин уйлаад миний хөлөөс тэврэхэд хоолой боохоо болсон. Тэр үед Д.Э орж ирээд Б.Иийг аваад гарсан. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг найзуудтайгаа гарсан байхад надтай дүрст дуудлага хийж байх үед Энхбаяр гэж дүүтэйгээ хамт архи, пиво ууж байна гэж ярьсан. Б.И 05 цагийн үед ууртай над руу ярьсан. Шууд гаднаас түлхүүрээрээ хаалга нээгээд хүчтэй саваад орж ирсэн. Тэгээд орж ирээд ус уугаад, аягаа шал руу шидэж хагалаад, уурлаад миний хоолойг дарж боогоод би гараараа болиулсан. Уурлаад намайг гаднаас түгжээд миний түлхүүрийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн өдрөөр охин минь хоёр охины хамт манай гэрт ирж байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр Б.И хоолойг нь боож унагаасан талаар маргааш нь надад хэлсэн. Сүүлд бас маргалдах л юм бол хоолойг нь боох гэж дайрдаг талаар ярьж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Адьяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б бид хоёр дотно найз нөхөд болохоор өөрийн гэр бүлийн амьдралын талаар нэг нэгнээсээ нуулгүй хэлж ярьдаг. Иийн хувьд байнгын шахуу гадуур хонож архи дарс ууж охидуудтай холбогддог.... 2021 оны 04 дүгээр сард санаж байна мөн И фитнесдээ охидуудтай архи ууж байгаад надад баригдаад дараа нь гэрт орж ирж миний хоолойг боосон гэж ярьж байсан. Үүний дараа 2021 оны 05 дугаар сарын эхээр Б.И мөн Бг унтаж байхад нь үүрээр орж ирээд хоолойг нь боож гэрийнх нь түлхүүрийг авчхаад гэрт нь түгжээд явчихсан байсан. Тухайн үед Б надад И намайг гэрт түгжээд явчихлаа залгахаар утсаа авахгүй байна гэж хэлсэн би гэрийнх нь гадаа очоод Ц.Бгийн доод 1 дүгээр давхарт байдаг айл руу нь орж болкооны хаалга нээж өгөөч 2 давхраас танай блокон руу хүн буулгаад хаалгаар чинь дамжиж гаръя гэж гуйгаад байрны орчимд явж байсан танихгүй эрэгтэй хүнийг ...гуйгаад ...Бг гэрийнхээ блоконоос доош дүүжлэгдэхээр нь өргөж буулгаж өгч байсан. Ц.Б тэр үед ээжийндээ очиж амьдарна гэж хэлээд надаар ээжийндээ хүргүүлж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 4 сарын 24-ний өглөө ...И ахын фитнест орж нэг шил архи хувааж уугаад би гэрээсээ дахин 0.75 литрийн архи авч ирсэн... Өид нарыг фитнест байхад И ахын эхнэр хаалга тогшихоор нь эмэгтэй хүмүүстэй байсан болохоор хаалгаа нээж өгөөгүй. ...намайг фитнест үлдээд байхад И ахын эхнэртэйгээ маргаж  /гэр нь дээд давхарт/  байгаа дуу чимээ сонсогдсон....гэрт нь ортол И ах эхнэртэйгээ маргалдаж байсан ороод очиход И ах гэрийнхээ хувцасны шүүгээг гараараа цохихоор нь би И ахыг гэрээс аваад гарсан....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 02/0165 дугаартай “ Ц.Бгийн зүүн шуу,зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учир гэмтэл нь хатуу,мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...”гэсэн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Б.И нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Бг 2021 оны 01 сарын 18,  04  сарын 24, 05 сарын 08, 05 дугаар сарын 12-ний өдрүүдэд хоолойг нь боох, гар луу нь цохих, түлхэж унагаан гар хөл рүү нь цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Б, гэрч Ү.Гын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.А, Б.Адьяасүрэн,Д.Э нарын мэдүүлэг, Ү.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /85-87 дүгээр тал/, Б.Эмүжингийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /92-94 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/0165 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Б.Итгэлийн хохирогчийг 4 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.Итгэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

    Шүүгдэгч Б.Иэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Итгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Итгэлийн үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ц.Б нь хохирлын талаар баримт ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч М.Б Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иэд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

           3.2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иэд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН