Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/566

 

                  

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810000000756 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 000000000000000000000000000000 тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г.Б /РД: ГИ75112016/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 0000 УНБ улсын дугаартай Хьюндэй 540 загварын “Яармаг-МУИС” чиглэлд явдаг нийтийн тээврийн автобусыг жолоодон явж байхдаа иргэн П.Мын гээсэн “Самсунг Жи-5 Прайм” загварын гар утсыг олж авч завшин бусдад 479,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Яармаг чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үйлчлүүлж байхдаа “Самсунг Жи-5 Прайм” загварын хар өнгийн утсаа гээсэн юм. ...Тухайн үед 20 цаг болж байсан ба бага зэрэг согтолттой байсан. Хамгийн сүүлд Яармагийн гүүрэн явж байхдаа утсаар яриад, өмднийхөө халаасанд хийсэн ба буугаад харахад утас байхгүй болсон байсан...” /хх-ийн 06/ гэсэн,

 

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 20-ны үед би гар утас худалдаж авах талаар хамт ажилладаг жолооч Г.Б ахад хэлэхэд “би өөрийн хэрэглэж байсан “Самсунг Жи-5 Прайм” гэдэг гар утсаа мөнгөний хэрэг болоод барьцаанд тавьчихсан байгаа, мөнгийг нь төлөөд утсыг ломбарднаас авбал ав” гэхээр нь “тэгье” гээд би Г.Б ахад 210,000 төгрөг өгсөн. Г.Б ах маргааш нь “ломбарднаас авчихлаа” гээд надад “Самсунг Жи-5 Прайм” загварын гар утас авчирч өгсөн...” /хх-ийн 9/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...“Эрдэм транс” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ...0000 УНБ улсын дугаартай Хьюндай 540 загварын нийтийн тээврийн хэрэгсэлээр Яармаг-МУИС чиглэлд явсан. Тухайн өдрийн орой ...автобусаа цэвэрлэж байхдаа “Самсунг Жи-5 Прайм” загварын гар утас автобусны заалны голын хаалганы урд талын сандал доороос олсон. Тэгээд уг утсыг авч яваад дотор нь өөрийн 00000000 гэсэн дугаарыг хийж ашиглаж байгаад, банкнаас авсан зээлээ төлөх гэхэд мөнгө дутахаар нь Хархорин захын орчимд байдаг ломбарданд 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Тэгээд хэд хоногийн дараа хамт ажилладаг Ө “утас авмаар байна” гэхээр нь уг утсыг ломбарданд тавьсан тухай хэлээд “ав” гэж санал тавьсан. Тэгээд Ө нь уг утсыг авахаар болоод 210,000 төгрөг өгсөн ба би утсыг Өт авчирч өгсөн...” /хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 2/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3, 4/,

- “Хишигт” барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-ийн 32/,

- Гэрэл зураг /хх-ийн 36/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 13-14/,

- Шүүгдэгч Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 17-19, 20-22/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 0000 УНБ улсын дугаартай Хьюндэй 540 загварын “Яармаг-МУИС” чиглэлд явдаг нийтийн тээврийн автобусыг жолоодон явж байхдаа иргэн П.Мын гээсэн “Самсунг Жи-5 Прайм” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 479,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Мын “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Яармаг чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үйлчлүүлж байхдаа “Самсунг Жи-5 Прайм” загварын хар өнгийн утсаа гээсэн юм...” /хх-ийн 06/ гэсэн, гэрч Б.Өийн “...2018 оны 5 дугаар сарын 20-ны үед би гар утас худалдаж авах талаар хамт ажилладаг жолооч Г.Б ахад хэлэхэд “би өөрийн хэрэглэж байсан “Самсунг Жи-5 Прайм” гэдэг гар утсаа мөнгөний хэрэг болоод барьцаанд тавьчихсан байгаа, мөнгийг нь төлөөд утсыг ломбарднаас авбал ав” гэхээр нь “тэгье” гээд би Г.Б ахад 210,000 төгрөг өгсөн. Г.Б ах маргааш нь “ломбарднаас авчихлаа” гээд надад “Самсунг Жи-5 Прайм” загварын гар утас авчирч өгсөн...” /хх-ийн 9/ гэсэн, шүүгдэгч Г.Бын “...Автобусаа цэвэрлэж байхдаа заалны голын хаалганы урд талын сандал доороос гар утас олсон. Тэгээд уг утсыг ...ашиглаж байгаад, банкнаас авсан зээлээ төлөх гэхэд мөнгө дутахаар нь Хархорин захын орчим байдаг ломбарданд 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Тэгээд хэд хоногийн дараа хамт ажилладаг Ө “утас авмаар байна” гэхээр нь уг утсыг ломбарданд тависан тухай хэлээд “ав” гэж санал тавьсан. Тэгээд Ө нь уг утсыг авахаар болоод 210,000 төгрөг өгсөн, би утсыг Өт авчирч өгсөн...” /хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-4/, “Хишигт” барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-ийн 32/, гэрэл зураг /хх-ийн 36/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэрэгт авагсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, цуглуулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 479,000 төгрөгийн /хх-ийн 13-14/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 38/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Быг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 479,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810000000756 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Бод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Бод торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1810000000756 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР