| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00240/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 345
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, овогт //-д холбогдох
Түрээсийн төлбөр 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын -ныөдөр хүлээн авч, 153/2017/00240/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
Нэхэмжлэгч С.*******
Хариуцагч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч Н. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн Ковшийг Б.д 2 сарын хугацаатай түрээслүүлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан учраас гэрээ хийж чадаагүй. Бид утсаар ярилцаж, нэг сарын хөлсийг 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Б. 2 сарын хугацаанд миний Ковшийг ажиллуулсан бөгөөд түрээсийн төлбөрөө өгөхгүй байсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Ковшоо буцааж авсан. Иймд Б.гээс 2 сарын түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Б.тэй эвлэрч 16 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан 6 000 000 төгрөг болгож, 10 000 000 төгрөгөөс татгалзаж байна. Б. нь 6 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор өгсөн байхаар хугацааг тохирч байна. Тохиролцсон хугацаанд мөнгийг өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй байх нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ын машиныг нь 2 сараар түрээслэн авсан боловч ашиглаж чадаагүй. 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан 6 000 000 төгрөг болгож, 6 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор өгсөн байхаар хугацааг тохирч байна. Тохиролцсон хугацаанд мөнгийг өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албдан гүйцэтгүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй байх нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдуулан түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.******* нь 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан 6,000,000 төгрөг болгож, уг мөнгийг хариуцагч Б. нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор өгсөн байхаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 238,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй Б.д холбогдох 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ