Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх, 

шүүгдэгч С.А түүний өмгөөлөгч П.Наранхүү

шүүгдэгч Ч.Б түүний өмгөөлөгч Б.Батчимэг, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн А нарт холбогдох эрүүгийн 2117000650099 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: .

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 10-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б. овогт Ч-ийн Б /РД:......./

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 05-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 21 дүгээр гудамжны 67а тоотод оршин суух хаягтай/ одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2017/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б. овогт С-ийн А /РД: ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулгийн 9 дүгээр гудамжны 911 тоот хашааны гадна талд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим С.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү нь хөлөөрөө өшиглөх, зүүн чихэн дээр дэвсэх, баруун гараараа зүүн чих рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуувлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

Яллагдагч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулгийн 9 дүгээр гудамжны 911 тоот хашааны гадна талд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Ч.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнтэй ноцолдон, төмсөгнөөс гараараа базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 6 тоотод иргэн Г.Эийн толгойн тус газар нь архины шилээр, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дагз хуйхан дор цус хуралт, баруун хөмсөг зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулгийн 9 дүгээр гудамжны 911 тоот хашааны гадна талд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим С.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү нь хөлөөрөө өшиглөх, зүүн чихэн дээр дэвсэх, баруун гараараа зүүн чих рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

Яллагдагч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулгийн 9 дүгээр гудамжны 911 тоот хашааны гадна талд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Ч.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнтэй ноцолдон, төмсөгнөөс гараараа базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 6 тоотод иргэн Г.Эийн толгойн тус газар нь архины шилээр, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дагз хуйхан дор цус хуралт, баруун хөмсөг зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ А гээд байгаа хүнийг тухайн өдөр анх удаа харсан. Би согтуу явж байгаад энэ хүнтэй муудсан юм шиг байнлээ. Энэ А надад 0.5 граммын архи авж өгөөд уусан гээд байгаа. Би тэрийг сайн санахгүй байна. Би ер нь архи бага хэрэглэдэг, нэг сард нэг удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Би тухайн үед болсон үйл явдалыг сайн  санахгүй байгаа. А нэг мэдсэн миний төмсөгнөөс базчихсан байсан. Би тавиач гэхэд тавихгүй байсан. Би ноцолдсоор байгаад энэ хүнийг би нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн. Тэрийгээ би сайн санаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Би хохирогчид хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна гэв.

 

2. Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр хашааны гадаа сууж байтал цаанаас энэ хүн юу байна дүү гэсэн. Би Б гэх хүнд өөрийнхөө архинаас хийж өгчихөөд би явлаа гэсэн чинь намайг байж бай гэхээр нь би явлаа гэсэн чинь намайг эргэж хараад намайг өшиглөсөн. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Яагаад намайг өшиглөсөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Би энэ хүний биед халдаж зодсон зүйл байхгүй, төмсөгийг нь базсан нь миний буруу. Миний архины хэрэглээ бага нэг их согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Би тухайн үед хоёр шил архи хэрэглэсэн байсан. Б гэх хүнд учирсан хохиролуудыг би учруулсан. Би хохирогчид өөрт нь бас хэлсэн би танд 300 000 төгрөг бэлнээр өгье гэж хэлсэн. Хохирогчид хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй.

Э гэх хүнтэй би саяхан 8 сард танилцсан. Би энэ хүнтэй хамтран амьдрах бодолтой байсан. Бид хоёр тус тусдаа байж байгаад би тэр өдөр гэрт нь очсон. Одоо би энэ хүнтэй харилцаа холбоогүй байгаа. Тухайн хэрэг нь Төмөр замын 6 дугаар байранд болсон. Эийн гэрт дөрвүүлээ 2 шил архи уусан. Би Эийг урд талынх нь айлын залуутай хардсан. Тэр залуу бид хэдийг ууж байхад орж ирээд байсан юм. Би Эийг хардаад гараараа цохисон тэр миний буруу. Би архины шилээр цохисон гэдгээ сайн санахгүй байна. Би тухайн үед өөрийгөө хянах чадвар байгаагүй. Би өөрийнхөө хийсэн үйлдлүүдэд их гэмшиж байна. Миний буруу. Би цаашид ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

3. Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Чандмань-2 хүнсний дэлгүүрээс  1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад хойшоо дэнжийн Андууд дэлгүүрийн хойд талын 2 дахь гудамжны зүүн талын булангийн хашааны сүүдэрт суусан. Тухайн үед би ганцаараа сууж байсан. Урдаас нэг ах ирж байсан /Б/ тэгээд над дээр ирээд  сайн уу дүү гэж мэндэлсэн. Би авсан архиа өвөртөө хийчихсэн байсан. Тэр хүнтэй ганц 2 үг сольж байгаад авсан байсан архинаасаа 50гр орчмыг тэр хүнд хийж өгсөн, тэр хүн над дээр ирэхдээ нилээн халмцуу ирсэн. Би нэг хийж өгчихөөд явлаа гээд босох гэтэл тэр ах хамт босч ирээд  намайг дүү сууж байгаач гэхэд нь би буцаад суусан тэр хүн суухгүй зогсож байгаад миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тухайн үед аль хөлөөрөө өшиглөсөн талаар мэдээгүй, би тэр хүнд яаж байгаа яаж байгаа юм бэ гэтэл баруун гараараа миний зүүн чих рүү нэг удаа цохиод намайг баруун тийш нь унагаасан. Тэр хүнд би болиочээ гэтэл би та нарт дээрэлхүүлэхгүй шүү, би боксын хүн гэх зүйл хэлээд зүүн чихэн дээр нэг удаа дэвссэн яг хөлөөрөө дэвссэн талаар мэдээгүй. Миний дээрээс тэр хүн дарчихаад байсан, яг яаж дарсан талаар 2 гараараа нүүрээ дарчихсан байсан болохоор мэдээгүй. Тэгээд би тухайн хүнээс салах гээд тэр хүний бүсэлхий орчим хэсгээс нь базаад авсан, тэр хүнээс салах гээд, гэхдээ би яг ямар зүйлээс базсан талаараа мэдээгүй. Тэгтэл тэр хүн за за больё гээд бид 2 больсон. Тэгээд салаад явж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг./хх-ийн 17-18/

 

4. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14-16 цагийн хооронд байсан байх би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна. Одоо санаж байгаагаар 1 дүгээр баг Төмөр замын сургуулийн орчимд явж байх үед тухайн залуутай тааралдсан байх. Тэр залууг би огт танихгүй, харж байгаагүй. Тэгээд нэг мэдэхэд намайг миний цамцаар хоолой боосон. Дахин нэг мэдэхэд миний төмсөгнөөс базаад авсан, би тухайн үед аль гараараа базсан талаар нь анзаараагүй ноцолдож байгаад босоод би яахаараа хүний төмсөгнөөс баздаг юм. Эр хүн юм бол эр хүн шиг  цохичих гээд би тухайн залуугийн нүүрлүү өөрийн баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залуу миний нүүрлүү өшиглөчихлөө ш дээ гээд байсан. Тэгээд дахиад миний дээр гараад хэвтчихсэн. Их өвдөж байсан учраас их орилж хашгирсан. Тэгээд салах үед цагдаа нар ирээд цагдаагийн газарлуу аваад явсан. Би яг яаж дарсан талаар санахгүй байна ямартай ч дарсан байх үедээ миний төмсөгнөөс базаад байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг зарцуулсан. Тухайн мөнгийн би охин Б.Өсөхтуяагаар 3.500.000 төгрөгний цалингийн зээл тавиулж авсан. Тэр мөнгө эмчилгээний зардалд дууссан, надад холбогдох баримтууд нь байгаа. Миний хохиролыг барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 22-28 /

 

5. Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд гэртээ буюу Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулгийн 9-911 тоотод байх гэртээ байж байх үед гадаа хүмүүс орилолдоод байсан юм. Би гэрээсээ гартал тухайн асуудал хаана болж байгаа нь мэдэгдэхгүй байсан, манайхаас баруун талд гудамжны үзүүр хэсэгт байх шиг байна гэж би бодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би хүмүүс орилолдоод байсан газар очиж хараагүй, хүмүүс орилолдоод байхаар нь л цагдаад дуудлага мэдээлэл өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33/

 

6. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхөр Ч.Бтой 41 жил хамт амьдарч байгаа, 5 хүүхэдтэй. Б нь уурхайд том тэрэг жолооддог байсан, одоо тэтгэвэрт байгаа. Б уг нь дөлгөөхөн, тогтуун зан араншинтай хүн байгаа юм. Бага зэрэг архи уучих гээд байдаг. Эрүүл байхдаа ч архи уусан байхдаа ч ямар нэгэн илүү зан араншин байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай дүгнэлтэд:

- С.Аийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины урагдсан шарх, зовхи, салстын цус хуралт, доод зовхины зулгаралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.08.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн чихний хэнгэргэн хальсын цооролт, дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь нэг үйлчиллээр үүсгэгдэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний дээд зовхины урагдсан шарх, зовхи салстын цус хуралт, доод зовхины зулгаралт гэмтлүүд нь нэг үйлчиллээр үүсгэгдэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 38-39 дугаар хуудас/

 

8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтэд:

- Ч.Бийн биед хуухнагын урагдаж задарсан шарх, цус хуралт, дээд уруулд, хүзүүнд, баруун чихэнд, дал, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.08.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Хуухнагын урагдаж задарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь нэг үйлчлэлээр үүсгэгдэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээд уруулын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун чихний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- 2 талын дал, баруун мөрний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

9. Хохирогч Ч.Бийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, зээлийн гэрээ, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, өвчний түүхийн хуулбар, мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудасны хуулбар /хх-ийн 68-81, 110-131/

 

10. Шүүгдэгч С.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/

 

11. Шүүгдэгч Ч.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.А нь хохирогч Г.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн тухайд:

 

12. Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 6 тоотод гэртээ С.Аийн хамт байж байсан чинь манай найз Батлхагва, эхнэр Төгсөөгийн хамт 23 цагийн үед ирсэн. Тэр хоёр ирэхдээ 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан. А бид 2 эрүүл байсан, тэр 2 бас эрүүл орж ирсэн. Тэгээд бид 4 тэр архийг хувааж уусан. Архи дуусаад байж байсан чинь манай хөрш Нэргүйбаатар гэрт орж ирчихээд гараад явсан. Тэр үед бараг шөнийн 01 цаг болж байсан тэгсэн чинь А гэнэт уурлаад намайг гэрийн баруун ор луу түлхэж унагаагаад архины шилээр толгойн баруун ар хэсэг рүү нэг удаа цохисон , архины шил хагарсан. Бас баруун гараараа баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Юунаас болж ууралсан эсэхийг нь мэдэхгүй байна. Манай найз Төгсөө салгах гээд дийлээгүй, би гэрээс гарч зугатаагаад цагдаа дуудаад найз Отгончимэг рүү залгаад дуудаад хашаанаас гараад урд айлынхаа үүдэнд газар унаад баригдсан чинь намайг гэр лүү оруулах гээд чирээд байж байхад манай найз Отгончимэг ирчихсэн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар Алтасүхийг аваад явсан. Миний баруун хөмсөг язарч баруун нүд хэсэг хавдсан, толгойн зүүн ар хэсэг овойж хавдсан байсан шинжээч эмч хэлэхдээ цус хуралттай байна гэж хэлсэн. Бас гадаа ойчсон байхад чирч байгаад баруун гарын шуу хэсэг бага зэрэг шалбарсан байсан намайг нэг удаа шилээр цохиж, нэг удаа гараараа цохисноос болж дээрх гэмтлүүд учирсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 145-147/

 

13. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг, 106-5 тоотод байх гэртээ байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад байхаа цагаа сайн санахгүй байна гэрээсээ гараад манай хөрш Эийнд орсон юм. Тэгсэн тэднийд Батлхагва эхнэртэйгээ, А 4 архи уугаад сууж байсан. Надад нэг хийж өгөхөөр нь уугаагүй, утасны цэнэглэгч асуучихаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Маргааш нь Э над руу залгаад шөнө А намайг зодчихлоо, тархи хөдөлсөн юм шиг байна, толгой барьдаг хүн байна уу гэж асуухаар нь би хүний утасны дугаар өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 148-149/

 

14. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай найз Э над руу залгаад А намайг зодоод байна гэж залгасан юм. Тэгээд би найздаа санаа зовоод Сүмбэр сумын 1 дүгээр баг 6 тоотод Э-йнд яваад очсон чинь гэрийнхээ ойролцоо урд буланд Э уйлж байгаа сонсогдоод цагдаа нар хүрээд ирэхээр нь тэр буланд хүн орилоод байна гээд зааж өгсөн. Тэгээд Э над дээр ирээд уйлаад хөмсөгөө харуулаад энийг хардаа А цохиод ийм болгосон гэж хэлсэн. Баруун хөмсөг хавьд нь шалбарсан цус гарсан байсан. Цагдаа нар Аийг барьж аваад гэрт нь орсон тэнд Батлхагва, Эрдэнэтөгс нар байсан. Би цагдаа нартай хамт гэрт нь орсон чинь шилээр толгой руу нь цохисон гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар яваад гэрт нь байж байсан чинь миний дагз хэсэг өвдөөд байна хардаа гээд надад толгойгоо бариулсан чинь ямар нэгэн цус гарсан юм мэдэгдээгүй тэр хэсэгтээ бондойгоод хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 151/

 

15. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед нөхөр Батлхагвын хамт Сүмбэр сумын 1 дүгээр баг 106 тоотод байх найз Эийнд очсон юм. Тэнд очиход Э, А нар байсан өөр хүн байгаагүй. Нөхөр бид хоёр очихдоо 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч очсон юм. Би тэнд очихдоо жаахан архи уусан байсан. Э А 2 эрүүл байх шиг байсан. Тэгээд Э А манай нөхөр Батлхагва бид 4 архиа хуваагаад ууж байтал гаднаас Нэргүйбаатар орж ирсэн, архи аягалж өгсөн чинь уухгүй гээд утасны цэнэглэгч асуугаад гарсан. Тэгээд бид хэдийн ууж байсан архи дуусаад дахиад 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи Э гаргаж ирээд тэрийг уугаад сууж байгаад манай нөхөр Батлхагва өмнө нь архи уусан байсан болохоор нилээн согтоод унтаад өгсөн. Нэргүйбаатарыг орж ирээд гараад явсны дараа А нь Эийг хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан. Тэгэж байгаад А гэнэт уурлаж босч ирээд Эийг гэрийн баруун талын орон дээр түлхэж унагаагаад гараараа цохиод ууж байсан архины шилээр толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Би салгах гээд дийлээгүй, Э гэрээс гараад зугатаагаад А араас нь гарч байгаа харагдсан тэр үед манай нөхөр Батлхагва босож ирээд бид 2 гэрт нь үлдсэн араас нь гараагүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Э гэрээс гараад цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нартай хамт Отгонтөгс гээд Эийн найз нь орж ирж байсан. Тэгээд нөхөр бид 2 гэртээ харьсан...гэх мэдүүлэг./хх-ийн 153/

 

16. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд бид дөрвийн ууж байсан архи дуусаад дахиад нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи Э гаргаж ирсэн. Тэрийг нь ууж байгаад би нилээн согтоод унтаад өгсөн байсан нэг сэрсэн чинь А Эийг баруун орон дээр дараад авсан харагдсан. Тэр үед бараг шөнийн 01 цаг болж байсан байх. Тэгээд би босоод ирсэн чинь  манай эхнэр Эрдэнэтөгс тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан, удалгүй Э гэрээсээ гараад зугтаасан А араас нь гарч байгаа харагдсан эхнэр бид 2 араас нь гараагүй гэрт үлдсэн. Тэгээд харсан чинь баруун орон дээр архины шил хагарсан байгаа харагдсан. Удалгүй цагдаа нар ирсэн Э цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд эхнэр бид 2 гэртээ харьсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 155/

 

17. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15ны өдрийн 308 дугаартай дүгнэлтэд:

- Г.Эийн биед дагзанд хуйхан дор цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.10.11-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дагзны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун хөмсөгний зулгарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- 2 талын дал, баруун мөрний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 159-160 дугаар хуудас/

 

18. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 2017/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хх-ийн 87-91/

 

19. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 134/

 

20. Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 139-142/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.А, Ч.Б, Г.Э, гэрч Ж.Наран, Д.Б, Д.Э, Д.О нарыг мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт,  Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч С.А, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ч.Бийн хувьд шүүгдэгч анх удаа хөнгөн  гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, шүүгдэгч С.Аэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нарт ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч С.А, Ч.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Э шүүгдэгч С.Аээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч С.А шүүгдэгч Ч.Боос хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй  байна.

 

            Хохирогч Ч.Б эмчилгээний зардалд 811.993 төгрөгийг шүүгдэгч С.Аээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 33900 төгрөгний баримт нь хэрэг болсон хугацаанаас өмнөх баримт,  мөн хавтаст хэргийн 74 дүгээр хуудасны эхний орой 33500, шинжээч эмчид 8000 төгрөг тушаасан баримтыг ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул баримтаар нотлогдож байгаа 747 993 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Бидэгүүн овогт С-ийн Аийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Боржигон овогт -ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялыг 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10/арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.А, Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.Аээс 747 993 /долоон дөчин долоо мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 1 дүгээр баг ХБ 25-1  тоотод оршин суух Боржигон овогт Ч-ийн Бт олгосугай.

 

            6. Шүүгдэгч С.А, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ