| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00301/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 153/2017/00301/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, хүсэлт гаргагч Ж.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1973 од Ховд аймгийн манхан суманд 7 дугаар ангиа төгсөөд 1973 оны 6 сарын 20-ны өдөр илгээлтээр гараад 1977 он хүртэл мал малласан. 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд бог мал малласан. 1973 оны 6 сараас 1977 оны 6 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд1977 оны 6 сараас 1980 оны 6 сар хүртэл, 1980 оны 9 сараас 1989 оны 12 сарыг дуустал Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ж.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1973 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл, 1980 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 598 тоот албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн ******* сумын Баясгалант амьдралнэгдлийн ******* бригадын 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ХЗЭ хороо, ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг, гэрч Б.ийн ...Ж.******* бид хоёр нэг ангийнх бөгөөд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг 1973 онд төгсөж, илгээлтээр хамт Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчин болсон. Ж.******* нь 1973 оны 6 дугаар сараас 1977 он хүртэл нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд түүнээс хойш нэгдэл тарах хүртэл хоньчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.*******гийн ....Ж.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 он хүртэл хонь, ямаа маллаж байсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудсанд буй иргэн Н., Т.******* нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1973 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл, 1980 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ