Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 331

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргйин анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух ******* овогт******* ******* /ПЮ9005090*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн айлын тоотод оршин суух, овогт //-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 15*******/2017/00268/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга..... нэхэмжлэгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Т.тай 201******* онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 201******* оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү З. төрсөн. Т. нь гэр бүл болсноос хойш гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаггүй, Улаанбаатар хот руу хэдэн сар, жилээр алга болдог. Улаанбаатар хотод байх хугацаандаа Т. надтай болон хүүхдүүдтэйгээ огт холбоо барьдаггүй. Би одоо хүү ий хамт өөрийн эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Иймээс Т.аас гэрлэлтээ батлуулж, хүү ийг өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нөхөр Т.тай эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.тай эвлэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ