Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч А.П. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт А-ын П-д холбогдох эрүүгийн 2017000000107 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 12-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сум, .......-р баг ........... гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Х. овогт А-ын П. /РД:............................/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.П нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 135 тоотод иргэн Г.Б-эй маргалдан түүний цээжин тус газар хөлөөрөө өшиглөх, толгой болон баруун гарын шуу хэсэгт зуухны тагаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг орчмын урагдсан шарх, баруун гарын шуунд урагдсан шарх, хүзүүнд, зүүн эгэмний орчимд цээжний баруун зүүн 2, 3-р хавирганы орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.П нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 135 тоотод иргэн Г.Б-Э-эй маргалдан түүний цээжин тус газар хөлөөрөө өшиглөх, толгой болон баруун гарын шуу хэсэгт зуухны тагаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг орчмын урагдсан шарх, баруун гарын шуунд урагдсан шарх, хүзүүнд, зүүн эгэмний орчимд цээжний баруун зүүн 2, 3-р хавирганы орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Шүүгдэгч А.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны

10 дугаар сарын 19-ний өдөр 21-22 цагийн орчимд Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 135 тоотод байх өөрийн найз Бийн гэрт мөн өөрийн найз болох Б.Би, эхнэр Эийн хамт ирсэн. Би Бэй удаан уулзаагүй учир Бд 1 шил 0,5 литрийн савалгаатай Эадэн гэх архи авчирч өгч Б, Б нарын хамт уусан тухай архи дуусахад Б мөн адил савалгаатай архи гаргаж ирсэн. Тухайн архийг уугаад талд нь орж байх үед би Бийн эхнэр Бтай маргалдсан. Маргаан юунаас болсон талаар би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор санахгүй байгаа. Маргалдаж байх үед Б эхнэрээ өмөөрсөн  тэгэхээр нь би согтуурхаад гэрийнх нь зуухыг хөлөөрөө жоохон жийчихсэн юмаа. Тэр үед Бо болиоч  гэхээр нь би согтуудаа Бийн цээжрүү нь нэг удаа өрийн баруун хөлөөрөө өшиглөсөн. Яг аль хэсэгт өшиглөсөн талаараа санахгүй байна. Б урдаас мөн муудалцаад байсан учир Б Ббид хоёрыг болиулах гээд Бийг барьсан. Тэр үед нь би өөрт ойрхон байсан зуухны тагийг аваад Бйн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Б болиулах гээд Бийн урд талд нь гарч ирээд надаас хаагаад барьсан тэр үед нь би тухайн тагаараа нэг далайхад Бийн зүүн гарын шуу хэсэгт тухайн таг таараад цохичихсон юм. Тэгээд би Бйн хамт гэрээс гарсан.../хх-ийн 27-р тал/

 

  1. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021 оны

10 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Сүмбэр сумын 2-р баг Зараагийн 135 тоотод байх манай гэрт П түүний эхнэр Э, Б нарын хамт ирсэн. П найз дээрээ ирсэн гээд надад 0,5 литрийн савалгаатай Эдэн гэх арх гаргаж ирсэн. Тэр архийг ууж дууссаны дараа Б  0,5 литрийн Эдэн гэх архи дахин гаргасан, тэр архийг талд нь оруулж байх үед манай эхнэр Б, Пү 2 муудалцаад эхэлсэн. Би болиоч чи над дээр ирсэн юм бол надтай ярь, над руу хараад суу гэж хэлсэн. Тэгтэл П зүүн орны наана газар сууж байгаад манай гэрийн зуухыг жийж байгаа харагдсан тэгэхээр нь би болиоч гэтэл П ер нь яадаг юм гээд босч ирээд миний цээж хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа жийсэн. Тухайн үед манай гэрийн гэрлийн чийдэнг унагааж хагалсан. Би өшиглүүлээд босох гэтэл Бминий араас тэврээд авсан тэгэхээр нь би Бийг тавиулах гээд толгойн ар хэсэгээрээ Бийн нүүр хэсэгт мөргөсөн. Тэгтэл П миний зүүн хөмсөгний дээд хэсэгт манай зуухны тагаар нэг удаа цохисон. Б намайг тэвэрч суучихаад байсан. П миний баруун гарын шуу хэсэгт нэг удаа цохисон тэгээд Б П 2 гараад явчихсан. Би тухайн үед нэг их согтоогүй байсан юу болж байгааг мэдэх ухаантай байсан. П, Б 2 их согтсон байсан...Миний эмчилгээний зардал буюу тархины зураг авахуулсан хөлс 320.000 төгрөг болсон. Тухайн зургийг би Улаанбаатар хотод авахуулсан учраас унаа тээврийн зардал нэхэмжилнэ. Хэрэг болох үед манай  гэрийн зууханд цус хүрсэн, гэрийн 1 ширхэг багана бага зэрэг цуурсан байсныг П надад зуух баганыг сольж өгсөн учраас тухайн эд зүйлд надад ямар нэгэн нэхэмжлэл байхгүй, дан ганц эмчилгээний зардал унааны хөлс болох 463.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 20-23-р  тал/,

 

  1. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарны 19-ний орой Сүмбэр сумын 2-р баг зараагийн 135 тоотод нөхөр Бийн хамт гэртээ байж байсан чинь орой 20 цаг 30 миунтын үед пүрэвдаш, эхнэртэйгээ, Б гээд залуутай хамт ирсэн. Ирэхдээ тэд нар 0,75 литрийн архи авчирсан. Тэд нарын ирэхээс өмнө манайд хүмүүс ирээд нөхөр бид 2 жоохон пиво уусан байсан. Тэгээд тэд нарын авчирсан архийг манай нөхөр Б, П, Б нар уугаад дууссан чинь Б 0,5 литрийн Эдэн нэртэй архи гаргаж ирсэн тэр архийг бас тэр 3 хувааж уусан. Архи ууж байхдаа П намайг хэл амаар доромжлоод ацан хүүхэн, янхан хүүхэн гээд салаавч гаргаад байхаар нь би цагдаа дуудна гэсэн чинь цагдаагаа дууд, чамайг дуудахаар ирдэг цагдаа гэж юу байсан юм гээд байсан. Тэтэл манай нөхөр Пд хандаад чи яагаад эхнэр доромжлоод байгаа юм намайг зорьж ирсэн гээ биз дээ наашаа хараад суу  гэсэн чинь П чи ацан хүүхнээ өмөөрөөд байна уу гээд дайраад байсан. Б боль гэсэн чинь үгэнд нь орохгүй байсан. Тэгэж байгаад П манай нөхрийн цээж рүү гараараа нэг удаа цохисон манай нөхөр яаж байнаа гээд босоод ирсэн. Тэгээд тэр хэд зууралдаад гараад явсан араас нь Пийн эхнэр бид 2 гараад салгаад би нөхрөө гэрлүүгээ оруулах гэж байсан чинь Бнь манай нөхрийн гараас барьчихаад дух руу нь толгойгоороо тулаад байсан чинь манай нөхөр Б та 2 намайг зодох гэж ирсэн юмуу гэсэн чинь гаднаас Порж ирээд тийм чамайг зодох гэж ирсэн юм гээд гэрийн голд байсан зуухнаас тагийг нь бариад авсан чинь Б манай нөхрийг урдаас нь тэврээд авсан. Манай нөхөр тавиулах гээд Бийг 2 удаа мөргөсөн Бийн хамраас нь цус гарч байгаа харагдсан. Тэгтэл П барьж байсан зуухны тагаараа Бйн толгойруу 1 удаа цохиод ахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь гэр луу нь нэг удаа цохисон тэгэж байхдаа П манай нөхрийн цавь руу өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

  1. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

...Тэр үед П Бийн эхнэр Бай муудалцаад байсан. Би тэр хэрүүлд оролцоогүй. П Б 2 муудалцаад байхаар нь би тэр хоёрыг зодолдчих байх гэж бодоод Бйг араас нь барьсан чинь П Бнийн цээжин хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боль гэж хэлсэн чинь П зуухны таг аваад Бийн толгойд нэг удаа цохисон. Би дахиад цохичих байх гэж бодоод Бийн урдаас нь бариад Паас хаасан чинь П Бийн баруун гар хэсэгт нь зуухны тагаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 309 дугаартай дүгнэлтэд:

- Г.Бийн биед тархи доргилт, зүүн хөмсөг орчмын урагдсан шарх, баруун гарын шуунд урагдсан шарх, баруун шуунд, баруун тохой, шууны дотор хэсгээр, далны хооронд түлэгдсэн шарх, хүзүүнд, зүүн эгмийн орчимд, цээжинд баруун зүүн 2, 3-р хавирганы орчимд цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо.  

- Тархи доргилт, зүүн хөмсөг орчмын урагдсан шарх, хүзүүнд, зүүн эгмийн орчимд, цээжинд баруун зүүн 2, 3-р хавирганы орчимд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр, баруун шуунд баруун тохой, шууны дотор хэсгээр, далны хооронд түлэгдсэн шарх гэмтлүүд нь халуун хэмийн үйлчиллээр 2021 оны 10 дугаар сарын 19-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/

 6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэд:

- А.Пийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

 Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/

7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай дүгнэлтэд:

- Б.Бйн биед баруун гарын 5-р хурууны угт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

 Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/

 

 8.  Шүүгдэгч А.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б, гэрч Б.Б, Б.Б нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн №309 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч А.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Шүүгдэгч А.Пнь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 21170000000107 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19см тойрогтой, 13 см бариул хэсэгтэй, дотор хэсэгт нь хар өнгийн хөө мэт зүйлээр бохирлогдсон төмөр зуухны таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд 460.000 төгрөгийг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 72/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Аын Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч А.Пйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

        4. Шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        5. Шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19см тойрогтой, 13 см бариул хэсэгтэй, дотор хэсэгт нь хар өнгийн хөө мэт зүйлээр бохирлогдсон төмөр зуухны таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пд урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ