| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00256/И |
| Дугаар | 324 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 324
Хариуцагчийн зөвшөөрөл баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох 381.750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00256/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь миний Бөх сүлд дэлгүүрт 8 хоног ажиллахдаа 460.000 төгрөгийн бараа дутааж, дараагийн худалдагч болох Батцэцэгээс надад өгөх ёстой орлогын 120.000 төгрөгийн залилан авсан. Ингээд би 381750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан....Х.*******ийн тайлбартай танилцаад 180 000 төгрөг өгсөн түүнийг хасаад манайд худалдагч хийж байсан Батцэцэгээс авсан 120 000 төгрөгийг Х.*******ээс биш Батцэцэгээс нэхэмжлэх болно. Үлдсэн 197650 төгрөгийг Х.*******ээс гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би С.*******ийн дэлгүүрт 14 хоног ажиллаад 377.650 төгрөгийн барааны алдагдалд орсон. Үүнээс хойш би 2016 оны 4 сарын 29-ний өдөр 80.000 төгрөг, 2016 оны 5 сарын 6-ны өдөр 50.000 төгрөг, 2016 оны 5 сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг тус тус С.*******ийн данс руу хийсэн С.*******ийн үлдсэн 197.650 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн дотор өгч барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Х.*******ийн тайлбартай танилцаад 180.000 төгрөг өгсөн түүнийг хасаад манайд худалдагч хийж байсан Батцэцэгээс авсан 120.000 төгрөгийг Х.*******ээс биш Батцэцэгээс нэхэмжлэх болно. Үлдсэн 197.650 төгрөгийг Х.*******ээс гаргуулж авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******т холбогдох 381.750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* 180.000 төгрөгийг төлж барагдуулсан үлдсэн 197650 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч С.******* нь 197.650 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.750 төгрөгийн тал хувь болох 5875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******ээс 197650 /нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 6579 төгрөгийн тал хувь 3289.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч С.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч С.*******т 197.650 /нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун тавь/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн Төрийн банкны 110000321668 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11750 төгрөгөөс 5875 /таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Х.*******ээс 3289.5 /гурван мянга хоёр зуун наян есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ