Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 326

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ны нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 5.872.941 /таван сая найман зуун далан хоёр мянга есэн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 153/2017/00284/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Ховд ******* *******, ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ нь ******* ******* ХХК-ийн 441м3 эзэлхүүнтэй барилгыг 2016 оноос эхлэн ******* эрчим хүчээр хангаж байна. ******* ******* ХХК нь 2016 оны ******* эрчим хүчний төлбөр 1.753.401 төгрөг, 2017 оны ******* эрчим хүчний төлбөр 2.609.440 төгрөг, нийт 4.372.941 төгрөгийг төлөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу эдгээр төлбөрөөс алданги тооцоход 1.500.000 төгрөг болно. Иймд ******* ******* ХХК-иас 2016-2017 оны ******* эрчим хүчний төлбөр 4.372.941 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 5.872.941 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан....Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ******* төлбөрийг хэсэгчлэн төлж үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулан төлөхөөр талууд харилцан тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх өгнө үү гэжээ.

Төлбөр авагчийг төлөөлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., төлбөр төлөгчийг төлөөлж ******* ******* ХХК-ний захирал М. нарын хооронд байгуулсан Төлбөр төлөх тухай гэрээнд:...Төлбөр төлөгч ******* ******* ХХК-ний захирал М. нь ******* төлбөрийн үлдэгдэл 3.637.931 /гурван сая зургаан зуун гучин долоон мянга есэн зуун гучин нэг/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн алданги төлөх, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төлсөн төлбөрөөс 372.941 төгрөгийн алданги тооцсон болохыг зөвшөөрч, гэрээ байгуулснаар талуудын хооронд үүссэн шүүхийн маргааныг хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг дурджээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ний захирал М. нь дээрх гэрээг зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ны захирал Д. нь ******* ******* ХХК-д холбогдуулан ******* төлбөр 5.872.941 /таван сая найман зуун далан хоёр мянга есэн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д. нь хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ******* төлбөрийг хэсэгчилэн төлж, ******* төлбөрийн үлдэгдэл 3.637.931 /гурван сая зургаан зуун гучин долоон мянга есэн зуун гучин нэг/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг төлбөр төлөх гэрээний хамт шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 108.917 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Хариуцагч ******* ******* ХХК-иас 5.872.941 /таван сая найман зуун далан хоёр мянга есэн зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 108.917 төгрөгийн тал хувь 54,458.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч хариуцагч ******* ******* ХХКомпани нь нэхэмжлэгч би Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* нд ******* төлбөрийн үлдэгдэл 3.637.931 /гурван сая зургаан зуун гучин долоон мянга есэн зуун гучин нэг/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн алданги төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 108.917 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсныг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 54,458.5 /тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ