| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00216/И |
| Дугаар | 320 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* *******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 153/2017/00216/ Идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч О.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Тушаал байхгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, бусад нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Иймд намайг 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Асрагч, үйлчлэгч гэж нэг нэршилээр явдаг байсан гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч О.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагч /үйлчлэгч/-аар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,О.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.*******ын ...Би 1970 оноос 1975 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл Ховд аймгийн Ардын боловсролын хэлтэст хүүхдийн цэцэрлэгүүд хариуцсан нягтлан бодогч хийж байсан. О.******* нь 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл Ховд аймгийн Ховд хотын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Би цэцэрлэгүүдийн цалин боддог байсан болохоор сайн мэдэж байна. Би 1975 оны 10 сарын 15-наас хойш О.*******ийн талаар мэдэхгүй. Учир нь би Ховд аймгийн ******* сум руу шилжсэн юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
О.*******ийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа байхгүй болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Ховд аймгийн цэцэрлэгийн 1973-1976 онуудын баримт тус архивт шилжиж ирээгүй тул О.*******т лавлагаа олгох боломжгүй болно. гэх бичилттэй 388 тоот албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн дарга Ц.*******ийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тус цэцэрлэг нь 1989 онд байгуулагдсан ба хуучин 3 дугаар цэцэрлэгийн архивын материал манайд байхгүй болно гэх бичилттэй 33 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэргийн 6, 10 дугаар хуудсанд буй иргэн Д.*******, Б. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч /үйлчлэгч/-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ