Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00336

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, “Шинэ хүрэл” ХХК-д нягтлан ажилтай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 17-238А тоотод оршин суух Боржгон овогт Лхагвасүрэнгийн Халиун /РД:ХК88010808/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Булган аймгийн Хангап сумын Хялганат тосгоны номын санч ажилтай,  Булган аймгийн Хангап сумын Хялганат тосгоны Дан байр 80-4 тоотод оршин суух Гөрөөчин овогт Ганболдын Баянбаатар /РД:ЕП83082818/-т холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/03067/Ииндекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Халиун, хариуцагч

Г.Баянбаатар, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 2013 онд Г.Баянбаатартай танилцаж хамтран амьдрах болсон. 2014 онд охин Баянбаатарын Нандин, 2015 онд хүү Халиуны Төгөлдөр нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтран амьдраснаас хойш 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл удаа дараа хэл амаар доромжлон сэтгэл санаа болон бие махбодид дарамт учруулж, намайг "пизда" гэж дандаа дуудаж "чамайг харахаар нүд хорсоод байна зайл" гэж хэлдэг болсон. Мөн тогны мөнгө их гарлаа, чиний хэрэглэсэн тог их гарлаа гэж ууртай орж ирдэг. Ээжийнхээ дэргэд "хүний гаргадаггүй юм гаргасан юм уу” гэж хэлж байсан. Жирэмсэн болоход арчаагүйдээ жирэмсэн боллоо гэж уурлаж байсан. Цаашид бид хоёрын үзэл бодол зан харьцааны таарамжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч байна. Миний бие Г.Баянбаатарт гомдолтой байна. Иймд бага хүү Х.Төгөлдөрийн эцэг Г.Баянбаатар болохыг тогтоолгож, охин Г.Нандин, хүү Х.Төгөлдөр нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үүгэв.

Хариуцагч Г.Баянбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Халиунтай 2013 онд танилцаж хамтран амьдарч байсан нь үнэн, одоо 2 хүүхэдтэй. Нэг хүүхэд маань ээжээрээ, нэг хүүхэд маань надаар овоглодог. Хамтран амьдарч байх хугацаанд гэр бүлийн жижиг  маргааны улмаас жилд 2-3 удаа 2-6 сарын хугацаанд удаа дараа салж, нийлж байсан. Одоо сэтгэл санаа нийцэхгүй болсон. Бага хүү Х.Төгөлдөр миний хүүхэд мөн, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Халиун нь Г.Баянбаатарт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Халиун, хариуцагч Г.Баянбаатар нар нь 2013 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Нандин, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Х.Төгөлдөр нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Г.Баянбаатар нь хүү Х.Төгөлдөрийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Л.Халиун, Г.Баянбаатар нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.Баянбаатар нь охин Б.Нандин, хүү Х.Төгөлдөр нарыг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Х.Төгөлдөрийн эцгээр Г.Баянбаатарыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  эцгээс нь тэтгэлэг гаргуулж Б.Нандин, Х.Төгөлдөр нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Г.Баянбаатараас 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нийт 120728 төгрөгийг гаргуулан 50528 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Боржгон овогт Халиуны Төгөлдөрийн эцгээр Гөрөөчин овогт Ганболдын Баянбаатарыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Нандин, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Х.Төгөлдөр нарыг 11  нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Баянбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Халиунд даалгасугай.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 120728  /нэг зуун хорин мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 50528 /тавин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус олгосугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.
  6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ