| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00051/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 201718010062 тоот хэргийг 2017 оны 09-р сарын 06- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 000 оны 00-р сарын 00-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, эрэгтэй, 00 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоот хорооллын задгайд оршин суух Боржигон овогт ******* /РД: ТГ-/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч******* нь 2017 оны 05-р сарын 31-ээс 2017 оны 06-р сарын 01- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Овоот хорооллын 4а-5 тоотод байрлах С.Отгонтуяагийн гэрийн гадна хамтран амьдрагч Я.Оюунчимэгийн баруун бугалга ясыг хугалж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Улсын яллагчийн хүсэлтээр: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, 2. Хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, 3. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06-р сарын 19-ний өдрийн 628 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, 4. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, 5. Гэрч *******ы мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 6. Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, 2 7. Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-46 дугаар хуудас/ зэргийг, Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 1. Ял шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, 2. Я.Оюунчимэгийн цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/, 3. Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-46 дугаар хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч******* нь 2017 оны 05-р сарын 31-ээс 2017 оны 06-р сарын 01- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Овоот хорооллын 4а-5 тоотод оршин суух ******* гэгчийн гэрт архи ууж согтуурсан үедээ шөнийн 02 цагийн орчим хамтран амьдрагч Я.Оюунчимэгийн баруун бугалга ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Мөрдөн байцаалтад хохирогч Я.Оюунчимэгийн өгсөн “...2017 оны 05-р сарын 31-ний өдөр байсан. Маамуу тэр өдөр Баруунбүрэнгээс ирсэн гээд жаахан архи уучихсан байсан. Тэгээд манай гэрт очоод би хоол хийгээд Батмөнх гээд хүүтэйгээ бид гурав хоолоо идчихээд Маамуу бид хоёр гараад явж байсан чинь Маамуу намайг архи аваад өг гэхээр нь би овоот хорооллын Орхоогийн дэлгүүр ороод архи зарахгүй байна гэж Маамууд хэлсэн чинь чи худлаа яриад байна гээд Маамуу бид хоёр хамт орсон чинь худалдагч нь бас архи зарахгүй гэж хэлсэн чинь Маамуу намайг чи худлаа яриад худалдагчтай хуйвалдаад архи авч өгөхгүй байна гээд таягаараа намайг цохих гээд далайсан чинь дэлгүүрийн худалдагч болиоч гэсэн чинь больсон. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад байж байсан чинь Маамуу нэг хүнээс Отгоо Жагаа хоёр ирчихсэн байна уу гэж асуусан чинь ирчихсэн байна гээд хэлсэн чинь Маамуу хоёулаа Отгоогийн гэрт очъё гээд Отгоогийн гэрт очсон чинь Отгоо Отгоогийн авгай Оюунчимэг, Зоригоогийн авгай тэр хэд суучихсан архи ууж байсан. Жагаа цаана нь гэртээ согтуу унтаад босохгүй байсан. Тэгээд бид хэд тэр архийг нь хувааж уучихаад байж байсан. Маамуу эгчээсээ мөнгө авахааар болчихлоо гээд Маамуу дахиад нэг шил архи авч ирээд тэр архийг нь ууж байгаад л би тасарчихсан байсан. Тэгсэн нэг ухаан орсон чинь намайг багалзуурдаад үснээс арагш нь зулгаагаад бос гичий миний хэнтэйгээ унтах гээд байгаа юм гээд орилоод байсан. Тэгээд л би буцаад ухаан тасарсан байсан. Намайг ямар ч байсан цохиод байсан. Би юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгээд дахиад ухаан ороод сэрсэн чинь гэгээ орчихсон. Жагаагийн гэрийн үүдэнд нь гадаа хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь гар өвдөөд босч чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудаад өгөөч гар өвдөөд байна гэж баахан орилсон боловч хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд би арай гэж босоод Жагаагийн гэрт орсон чинь Маамуу гэрийн хойморт газраар нь хэвтэж байхаар нь би хажуугаар нь ороод хэсэг хэвтээд унтаж байсан чинь Оюунчимэг орж ирээд одоо босоцгоо явцгаа, хүүхдүүд ирэх гээд байна гэхээр нь босох гэсэн чинь босч чаддаггүй, тэгсэн Жагаа хараад чиний гар чинь хугарчихсан байна. Маамуу чи эмэгтэй хүнийг ямар аймар зоддог юм бэ гээд байсан. Тэгээд манай хүү Батмөнхийг дуудсан. Тэгээд би эмнэлэг дуудаад өг гэсэн чинь манайхаас дуудлага өгөхгүй шүү гэртээ очоод дуудлага өг одоо хүүхдүүд ирэх гээд байна гээд байсан. Тэгсэн нэг нь дуудаад өгчих гэсэн чинь Оюунчимэг үгүй гээд байсан. Тэгээд Батмөнх бид хоёр тэдний гэрээс гарч яваад хажуу талын Төмөө гэдэг айлаас дуудлага өгсөн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, 3 2. Мөрдөн байцаалтад гэрч Н.Оюунчимэгийн өгсөн “...2017 оны 05-р сраын 31-ний өдөр байсан. Хөдөө явж хонь ямаа авч ирээд тэрийгээ гэртээ хашаандаа алчихаад орой 22 цаг өнгөрч байхад би гэртээ орж амарсан. Харин манай нөхөр *******, Жаргалсайхан ах, бас Нарангэрэл гээд нэг хүүхэн тэр гурав хамт Жагаа ахын гэрийн үүдэнд архи уугаад сууж байсан юм. Тэгсэн орой 00 цаг байна уу 01 цагийн үед байна уу манай нөхөр ******* шал согтуу миний хажуугаар ороод унтсан. Тэгээд хэсэг байж байгаад орой 02 цаг өнгөрч байсан байхаа унтаж байсан чинь гэрийн гадаа нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь би сэрээд Отгонтуяаг сэрээх гэсэн чинь унтаад сэрэхгүй байхаар нь би өөрөө босч гэрээс гарсан чинь Жагаа ахын гэрийн урд хоёр хүн байхаар нь яваад очсон чинь Маамуу газар суучихсан. Оюунчимэг эгчийг газар хэвтүүлчихсэн. Хувцаснаас нь заандаад хоолойг нь боочихсон сууж байхаар нь болиулах гээд гарыг нь татсан чинь дийлэхгүй байсан. Тэгсэн гарт нэг нойтон зүйл мэдрэгдэхээр нь харсан чинь гар нил цус болчихсон байхаар нь Маамууг чи болиоч эмэгтэй хүнийг ямар аймар зоддог юм гээд нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөж байж тавиулсан. Тэгээд би Оюунчимэг эгчийг босгох гэсэн чинь босох ч тэнхэлгүй. Маамуу тэр хоёр газар хэвтээд байсан. Тэгээд би цагдаа эмнэлэг дуудах уу гэсэн чинь Оюунчимэг эгч яах юм гээд байсан. Тэгээд би гэрт ороод цаг харсан чинь 02 цаг 30 минут болж байсан. Тэгэхлээр нь би хэсэг чимээ чагнаад хэвтэж байсан чинь унтаад өгсөн байсан. Тэгээд гэнэт сэрсэн чинь үүр цайсан. 06 цаг болох гэж байсан байх. Тэгээд би нөхөр Отгонтуяаг сэрээгээд орой Маамуу Оюунчимэг эгчийг зодоод байсан. Чи босоод гарч хараадах гээд гаргасан. Удалгүй би араас нь гараад харсан чинь Маамуу Оюунчимэг эгч хоёр гадаа хэвтэж байсан байхгүй байхаар нь Жагаа ахын гэр лүү орсон чинь Маамуу Оюунчимэг эгч хоёр Жагаа ахын гэрт ороод гэрийн цагаан даавуу нөмрөөд газраар хэвтэж байсан. Тэгэхлээр нь би цагаан даавууг нь сөхсөн чинь бүр аймар цус болчихсон байхаар нь Отгонтуяаг явуулж Оюунчимэг эгчийн хүү Батмөнхийг дуудуулж ирээд өгч явуулсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, 3.Мөрдөн байцаалтад гэрч *******гийн өгсөн “...2017 оны 05-р сарын 31- ний өдөр байсан юм. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2- рбаг, Овоот хорооллын 4-5 тоотод гэртээ эхнэр Оюунчимэг, Жаргалсайхан ах, Нарангэрэл бид хэд нэг хонь гаргачихаад нэг шил архи уугаад сууж байсан. Орой яг хэдэн цаг болж байсныг би сайн санахгүй байна. Манай хорооллын Маамуу гэх залуу эхнэр Я.Оюунчимэгтэй хамт гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэдийн ууж байсан архинаас хувааж уугаад дууссан чинь Маамуу нэг шил архи аваад ирье гээд Я.Оюунчимэгтэй хамт яваад буцаж ирэхдээ нэг шил архи авч ирээд бид хэд Жаргалсайхан ахын гэрийн гадна сууж байгаад би нилээн муудаад манай эхнэр намайг гэрт оруулаад унтуулчихсан байсан. Тэгээд өглөө нь манай эхнэр Оюунчимэг надад өчигдөр орой Маамуу эхнэрээ зодоод байсан. Юу болсныг босоод хараадах гэхээр нь би 05 цаг өнгөрч байхад босоод Жагаа ахын гэрт орсон чинь Я.Оюунчимэгийн нүүр ам, хувцас хунар цус болчихсон*******тай хамт гэрийн гадаа газраар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Оюунчимэгийг эмнэлэг дуудаж үзүүлэх гэсэн чинь би зүгээр байна гэхээр нь би Я.Оюунчимэгийн гэрт очоод Батмөнх гэх хүүхдийг нь дуудаж ирүүлээд ээжийгээ эмнэлэгт үзүүл гээд Я.Оюунчимэгийг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, 4.Мөрдөн байцйаалтад гэрч *******ы өгсөн “...2017 оны 05-р сарын 31-ний өдөр байсан юм. Би Отгонтуяа түүний эхнэр, Оюунчимэг бид хэд хөдөө хонинд яваад замдаа архи уугаад 14 цагт буцаж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 02-р баг, Овоот хорооллын 4-5 тоот гэртээ ирээд Отгонтуяа, Оюунчимэг, Нарангэрэл бид хэд нэг хонь гаргачихаад хонины гэдэс идчихээд манай гэрийн гадаа сууж байгаад нэг шил архи задлаад тэрийгээ ууж сууж байгаад бид нилээн муудаад гэрт ороод тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь орой 4 02 цаг өнгөрч байхад гэрийн гадаа пид пад гэсэн чимээ гараад нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь би гэрээс гараад харсан чинь Маамуу эхнэр Оюунчимэгийг үснээс барьчихсан доош нь дараад өөрөө гэрийн хаяа налчихсан сууж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ наад үсийг нь тавиач гэсэн чинь Маамуу намайг хуц пизда минь гээд тавихгүй байхаар нь гараас салгачихаад Я.Оюунчимэгийг чи манай гэрт ороод амар гэж хэлээд бид буцаад гэртээ ороод амарсан. Тэгээд маргааш нь 07 цаг өнгөрч байхаар нь босоод хартал Я.Оюунчимэгийн нүүр ам, хувцас хунар нь цус болчихсон. Нүүр нь хавдчихсан*******тай хамт гэрийн хойморт гэрийн цагаан бүрээс нөмөрчихсөн газраар унтаж байхаар нь дүү Отгонтуяа, Оюунчимэг хоёрыг дуудаа өнгөрсөн шөнө Маамуу эхнэрээ зодоод ийм болгочихсон байна. Эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь үгүй би зүгээр байна. Чи Я.Оюунчимэгийн гэрт очоод Батмөнх гээд хүүхдийг нь дуудаж ирээд өгөөд явуул гэсэн чинь Отгонтуяа яваад хүүхдийг нь олж ирээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 5. Мөрдөн байцаалтад гэрч *******ийн өгсөн “..2017 оны 05-р сраын 31-ний өдөр байсан юм. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2- р баг, Овоот хорооллын 4А-5 тоотод ******* гэх айлт би Отгонтуяа, Оюунчимэг, Жаргалсайхан ах бид хэд нэг шил архи уугаад сууж байсан. Орой яг хэдэн цаг болж байсныг би санахгүй байна. Ямар ч байсан би бүрэнхий тасарлаа харина гээд байж байсан чинь манай хорооллын Маамуу гэх залуу эхнэр Оюунчимэгтэй хамт гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэдийн ууж байсан архинаас хувааж уугаад дууссан чинь Маамуу нэг шил архи аваад ирье гээд Я.Оюунчимэгтэй хамт яваад буцаж ирэхдээ нэг шил архи авч ирээд тэр архиа задлаад надад нэг хийж өгөхөөр нь би тэр архинаас нь ганц татаад харьлаа гээд явж амарсан. Харин маргааш өглөө би 10 цагийн үед буцаад Отгонтуяагийн гэрт очсон чинь Отгонтуяагийн эхнэр Оюунчимэг надад хэлэхдээ урьд шөнө Маамуу эхнэр Я.Оюунчимэгийг зодсон байна. Отгонтуяа явж Я.Оюунчимэгийн хүүхдийг нь дуудах гээд явчихлаа гэхээр нь би Жаргалсайхан ахын гэрийн хаалгаар нь шагайгаад харсан чинь Я.Оюунчимэг эгчийн нүүр хувцас нь цус болчихсон сууж байсан. Тэгсэн удалгүй Батмөнх гэх хүүхэд нь ирээд Я.Оюунчимэг эгчийг аваад явсан...“ гэх мэдүүлэг /ххийн 29-р хуудас/, 6. 2017 оны 06-р сарын 01-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4, 5 хуудас/, 7.Гэмт хэрэг гарсан газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 6 хуудас/, 8. Хохирогч Я.Оюунчимэгийн хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 хуудас/, 9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06-р сарын 12-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Я.Оюунчимэгийн биед баруун бугалга ясны хөндлөн битүү хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх хэсэг /хх-ийн 17-р хуудасны ар тал/, 10. Шүүгдэгч*******гийн зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаанууд /хх-ийн 42-46 хуудас/, 11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/, 12. Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р хуудас/, 13. Сайхан сумын Цагдаагийн тасагт 2017 оны 08-р сарын 08-ны өдөр хохирогч Я.Оюунчимэгийн гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно. 5 Шүүгдэгч******* нь архи ууж согтуурсан үедээ архи авч өгсөнгүй гэж хамтран амьдрагч Я.Оюунчимэгийг зодож бие мах бодийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.Оюунчимэгийн баруун бугалга яс хугарч хүндэвтэр гэмтэл учирсан нь 2017 оны 2017 оны 06-р сарын 12-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 хуудасны ар тал/-ээр нотлогдож байгаа бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Иймд*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчиж олон удаа захиргааны зөрчилд холбогдож байсан /хх-ийн 43-46 хуудас/ бөгөөд 2017 оны 04-р сарын 29-ний орой хохирогч Я.Оюунчимэгийг хэл амаар доромжилж захиргааны зөрчлийн тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 221 .1-д зааснаар 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан, мөн 2005 оны 09-р сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял шийтгэлгүй болсон байна. Шүүгдэгч нь олон удаагийн гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж хүмүүжээгүй дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд хохирогч Я.Оюунчимэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрлөөс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч*******д оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 03 жил бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч*******гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах сургалтанд 06 сар хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн энэ хуулийн 3.1-д зааснаар хохирогч Я.Оюунчимэгийн гэрт очих, Я.Оюунчимэгтэй харилцахыг 06 сарын хугацаагаар, энэ хуулийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 01 жилийн хугацаагаар тус тус хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 01 жилийн тэнсэнгийн хугацаанд дээрх шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээс шүүгдэгч*******д хорих ял оногдуулах болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь шүүгдэгч*******д оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавих нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Я.Оюунчимэгийн тухайн өдөр өмсөж явсан гэх цайвар 6 ногоон өнгийн юүдэнтэй хүрэм 1ш, хагас ханцуйтай фудболк 1 ш, цэнхэр өнгийн хүрэм 1 ш зэргийг устгаж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6-36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч*******г 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
5.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч*******д зан үйлээ засахыг 06 сарын хугацаагаар үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч*******г хохирогч Я.Оюунчимэгийн гэрт очих, түүнтэй харилцахыг 06 сарын хугацаагаар, энэ хуулийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 01 жилийн хугацаагаар тус тус хязгаарласугай.
7. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч*******д мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь шүүгдэгч*******д оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Я.Оюунчимэгийн цайвар ногоон өнгийн юүдэнтэй хүрэм 1 ш, хагас ханцуйтай фудболк 1 ш, цэнхэр өнгийн хүрэм 1 ш зэргийг устгасугай.
11. Шүүгдэгч******* цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдсугай.
12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА