Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00337

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суух, Гучин гурт овогт Балжаагийн Төмөрбаатар /РД:ГН62112419/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00351/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Батзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн аж ахуйд 1991-1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрийг 1991 онд ажилласан нэг жилийг алгасан 1992 онд нээсэн. Иймд “Магсаржав” сангийн аж ахуйн архив шүүх шаардлагатай болсон боловч тухайн газрын архив шатаж үгүй болсон тул боломжгүй болсон. Миний нэхэмжлэлийг үндэслэн үзэж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Магсаржав" сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн ах ахуйд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Магсаржав” сангийн аж ахуйгаас 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.Төмөрбаатарын нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Б.Төмөрбаатартай хамт ажиллаж байсан гэрч Б.Хишигбатын “Би 1974 оноос 1994 оныг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн ах ахуйд малчнаар ажиллаж байсан. Б.Төмөрбаатар нь 1989 оноос хойш саалийн үнээ хариулж маллаж байхыг сайн мэднэ. 1995 оныг дуустал сангийн аж ахуйд малчнаар ажилласан” гэх, гэрч Б.Чулуун-Эрдэнийн “Би 1990 оноос 1995 оныг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн ах ахуйд туслах малчнаар ажилласан. Б.Төмөрбаатар нь 1989 оноос аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1991 оноос өөрөө бие даан мал маллаж эхэлсэн. 1991 оноос 1995 оныг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн ах ахуйд малчнаар ажилласан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

   Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гучин гурт овогт Балжаагийн Төмөрбаатарыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн ах ахуйд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 5 /тав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОДОНЧИМЭГ