Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/293

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0293/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч .Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Б.Г холбогдох 1718001650081 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, Б.Г суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах улсын байцаагч ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын…...бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч .Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн ажлын байранд Д.С маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тусламжийн ангийн ажлын байранд 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Hyalbar\Shiitgeh togtool-Galmandah 11.6-1.docx
Д.С маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийН тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    
    
-Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын оффис дээр нийгмийн даатгалын дэвтрээ авахаар очсон. Тэгээд дэвтрээ хүлээнгээ цай уугаад сууж байхад Д.С хэрүүл үүсгэж, бид хоёр маргалдаж байгаад би гараад явсан. 
…Д.Со миний баруун гар руу цохиж, нулимсан. Би ч гэсэн Д.С руу эргүүлээд нулимсан. Тэгээд над руу дайраад намайг цохих гээд байхаар нь болиулахаар гартай нь ноцолдож байх явцдаа хацрыг нь нидэрчихсэн. Би эмэгтэй хүнд гар хүрч байсан удаа байхгүй. Тэгсэн намайг зодчихлоо, цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн. Ер нь бол миний толгой руу цохисон. Тухайн үед миний толгой эргээд явчихсан. Гэтэл Д.С намайг тархины гэмтэлтэй юм чинь хохь чинь гэж хэлсэн. Би цагдаад гомдол гаргаж өгсөн боловч миний биед учирсан ил шарх байхгүй учраас шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр эрүүл байна гэсэн хариу гарсан.  үзүүлэхэд доргилтоос болж хуучин өвчин сэдэрсэн байж магадгүй гэж хэлсэн учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба листээ нотлох баримтаар өгсөн. Д.С их хэлтэй амтай хүн. Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ажлын байран дээрээ сууж байтал өглөө 11 цаг болох гэж байхад  Б.Б.Г буюу нөөцийн дарга байсан залуу орж ирсэн. Тэгээд “чамайг би ажлаас хална, тэтгэвэрт гарах мэдэгдэх хуудсыг чинь ирүүлсэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи миний ажлыг яаж мэддэг юм бэ? чи яахаараа халдаг юм бэ?” гэж хэлсэн чинь Б.Б.Г “би чамайг ажилд оруулсан биз дээ” гэж хэлсэн. 
        Б.Г над руу уурлаад “би чамайг ажлаас чинь хална” гээд угтвар ширээн дээр байсан тооны машиныг аваад над руу шидээд миний компьютерийг оносон бөгөөдд компьютер унтарч, тооны машин эвдэрсэн байгаа. Намайг ална, буудна гэж сүрдүүлсэн. Ер нь дандаа тийм ааш араншин гаргадаг хүн.  
…Б.Г өрөөнд буцаж орж ирээд “би тэр Б чинь уулзахгүй, чамайг халахдаа хална, ингээд үйлийн үрээ эдлээрэй” гэж хэлээд миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би босч ирээд гараас нь татаад “өөрийн үйлийн үрээ ав” гээд нулимсан. Тэгсэн чинь бөгжтэй баруун гараа атгаж байгаад нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохиод унах гэж байхад зүүн талын ташаа руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би цонхны урд талд байсан сандал руу унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,

-Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б.Г дарга Сонинчулуун нягтлангаас нийгмийн даатгалын дэвтэрээ авья гэж байсан. Тэгээд нарийн бичгийн өрөөний хаалгыг хаасан. Тэгсэн төд удалгүй нягтлангийн дуу хадаад эхэлсэн. Юу гэж хэлж байгааг нь бол сонсоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,  

-Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…ямар ч байсан өрөөндөө чанга чанга дуугараад маргалдаад байх шиг байсан. Гэхдээ юу ярьж байгаа нь сонсогдоогүй. Удалгүй Б.Г дарга нягтлангийн өрөөнөөс гарч яваад удаагүй буцаж ирээд дахиад маргалдаад байсан. Тэгээд Б.Г дарга гараад явсаны дараа С өрөөнөөс гарч ирсэн бөгөөд цагдаа нар ирсэн. Тэгээд С хальт миний өрөөнд орж ирээд зүүн талын хацраа харуулаад Б.Г ингэчихлээ гэж хэлсэн. Тэгээд би хацрыг нь харсан чинь хавдчихсан юм шиг улайчихсан байсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-“…Б.Б.Гын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 883 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/, 

-“…Д.С биед тархи доргилт, зүүн хацар, ташааны цус хуралт,  зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 879 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/, 

-Шинжээч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр үүссэн байх боломжтой. Учир нь Д.С 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт үзүүлсэн хуудсанд бичигдсэн  эмчийн үзлэг, өвчний түүхэнд бичигдсэн багажны шинжилгээгээр /рентгин/ тархинд хаван илэрч тархи доргилт оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн, мөн Д.С  биеийг 2017 оны 9 дүгээр сарын 6-нд үзэхэд хэсэг газрын үзлэгээр зүүн хацарт 3*1.8см шимэгдэж байгаа бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, уг цус хуралтын гол хэсэгт 0.3см улаан шаргал өнгийн зулгаралттай бага зэргийн хавантай, зүүн ташааны ар хэсэгт 5*2.5см шар ногоон өнгийн цус хуралттай гэмтэлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэлүүд нь тухайн хүний биеийн онцлог дархлаанаас шалтгаалан 2-4 хоногийн дотор өнгө нь өөрчлөгддөг.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31/

-Д.С өвчний түүх /хэргийн 38-47/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С биед “тархи доргилт, зүүн хацар, ташааны цус хуралт,  зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, эм тариа хэрэглэсний зардалд нэхэмжилсэн 351000 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Г төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Харин хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд дутуу авсан цалин хөлсөнд 164000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт ирүүлэх хугацаа хангалттай байхад хохирогч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул 164000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн ажлын байранд Д.С маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 879 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/, Д.С өвчний түүх /хэргийн 38-47/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч  Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б.Гад үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Б.Гад анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ